мэдээ
Арванхоёрдугаар сарын 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно

Админ
2025 оны 12 сарын 26

2025 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2026 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 27-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 27-28-нд шилжих шөнө ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 27-28-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 25-30 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн, 29-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 29-34 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллы...
8 цагийн дараа
Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Онцгой байдлын байгууллагаас 2025 оны тайлангийн хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дэвшүүлсэн зорилт, үйл ажилл...
7 цагийн дараа
Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх ту...
7 цагийн дараа
Б.Энхтүвшин: Өнөөдрийн байдлаар 62719 тонн АИ-92 автобензин оруулж ирсэн
АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин: Энэ оны 12 с...
7 цагийн дараа
Арванхоёрдугаар сарын 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
2025 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2026 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 27-...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



