Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Ж.Баярмаа: Миний охин, миний гэр бүл рүү орж байгаа нь маш ноцтой асуудал

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 5 сарын 06

img

175

news-img

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.


-Ажиглагчид тантай холбоотой үүссэн асуудал дээр “УИХ-ын толгой дээр Засгийн газар гараад суучихсаныг ил тод харуулсан үйл явдал боллоо” гэж хэлж байна. Мөн “УИХ-ын үйл ажиллагааг гацаалаа” гэж буруутгах хүмүүс ч байна. Ерөнхий сайд танаас албан ёсоор уучлалт гуйжээ. Та хүлээж авсан уу?

-Би өнөөдрийг хүртэл зарим хүмүүс, улс төрийн хүчнүүдийн томьёоллоор УИХ-ын ажлыг гацаах ажиллагаа явагдаж байна” гэсэн асуудлаар байр сууриа илэрхийлээгүй. Парламент дээр миний болоод Ерөнхий сайдын хэлсэн үгээс үүдсэн асуудал учраас би “гол хүн” болчихоод байгаа юм. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бүлгийн удирдлагын хамт Ерөнхий сайдтай уулзсан. Улс төрд буруу зөрүү ойлголт, хардаж сэрдэх явдал байдаг. Тэрэн дээрээ ямар ч байсан ойлголцоод, Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлалт гуйсан. Чуулган дээр үг хэлснээс хойш өнөөдрийг хүртэл намайг зохион байгуулалттай гүтгэж байна. УИХ-ын гишүүн миний нэр төрд халдсан гэж үзэж байгаа учраас энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж, гомдол саналаа өгнө.

-Зарим улстөрчид Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимд Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Уучлалыг үсдэж авчирч гуйлгуулдаггүй юм шүү дээ. Уучлалыг чинь хүн алдаа, оноогоо гэмшээд, ёс суртахуун дээрээ үндэслээд, чин сэтгэлээсээ гуйдаг байхгүй юу, уг нь. Тэгэхээр үсдэж авчирч, чуулган дээр гуйлга гээд байгаа нь миний үзэж буйгаар зарчмын хувьд тийм зөв зүйтэй зүйл биш. Гуймааргүй байвал яах юм бэ, тийм биз дээ. Тэр хүн ямар ч байсан зүй зохисгүй авирласан байна гээд уучлалт гуйсан. Ийм нөхцөлд чуулган дээр үсдэж авчирч уучлалт гуйлгах шаардлагагүй гэж би бодож байна.

-Ерөнхий сайд уучлалт гуйсантай холбоотойгоор таны үзэл бодол, байр суурь өөрчлөгдөх үү?

-Би өнөөдөр Ерөнхий сайдад хатуу хэлсэн. Та уучлалт гуйх бол нэг хэрэг. Таны уучлалтыг авснаар би үг, үзэл бодлоо илэрхийлэхээс ухрахгүй шүү. Би яг өмнөх шигээ, цаашид “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй” гэдэг шиг буруу, зөрүү асуудал дээр дуугарсаар байх болно. Би чуулганы нээлтээс эхлээд л дуугарч эхэлсэн. Би төсвийг, гүйцэтгэлийг шүүмжилсэн. Тэгэхээр миний байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тийм ч учраас би бүлгийн удирдлагатай цуг уулзсан. Түүнээс бид хоёр уулзах ямар ч шаардлага байхгүй.

Бүлгийн удирдлага асуудлыг “Энэ бол хоёр гишүүн, хоёр хувь хүний асуудал биш. Энэ бол хоёр институци хоорондын асуудал” гэж авч үзсэн учраас асуудал бүлгийн хэмжээнд очсон шүү дээ. Ерөнхий сайд уучлалт гуйсан. Би ямар ч байсан уучлалтыг хүлээж авсан.

-Танай намын дарга Л.Гантөмөр таны талд орох хэцүү, хамтарсан Засгийн газрын талд орох хэцүү байдалд байх шиг. Гэхдээ ажлаа хиймээр байна, асуудлыг хэрүүл болгох хэрэггүй гэж хэллээ. Танд юу бодогдсон бэ. Танай нам дотооддоо хагаралтай байгаа юу?

-Ардчилсан нам хагараагүй, харин ч өнгөрсөн үйл явдалтай холбоотойгоор бараг нэгдсэн. Гучаад гишүүн оролцоод, гарын үсгээ зураад, энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай байхаа илэрхийлсэн. Намын даргын хувьд хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх эрх нь нээлттэй.

-АН Ж.Баярмаа гишүүний асуудлаар шалтаглаж, Засгаас гарах хүсэлтэй байна гэж үзэж буй хүмүүст та ямар хариулт өгөх вэ?

-Засгаас гарах эсэх тухай асуудал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн асуудалтай ямар ч холбоогүй. Би зарчмын асуудал асуусан уу асуусан. Ерөнхий сайд тэгж хариулна гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ерөнхий сайд ч тэгээд хариулчихсан. Тэрнээс болж асуудал үүссэнээс биш өмнө, хойно болсон процесстой сүүлийн арав хоногийн үйл явдал ямар ч хамааралгүй л дээ. Тэр талаас нь харах ёстой.

-Ардчилсан нам үүсээд буй асуудал дээр дөрөөлж, Баялгийн санг эсэргүүцэж байгаа гэлцэх юм. Тийм үү?

-Энэ мэт гүтгэлгүүдийг өнгөрсөн хугацаанд байнга явуулсан. Тийм юм огт байхгүй. Учир нь, Ардчилсан намын манлайлал дор шахам энэ Баялгийн сангийн хуулийг 2024 онд баталсан. Ойрын үед энэ сангийн тухай хуулийн хэлэлцүүлэг огт явагдаагүй. Чуулганы танхимд болсон үл ойлголцлоос болж Ардчилсан намыг харлуулах, миний биеийг гүтгэх зэрэг явуургүй үйлдлүүд гарч байна. Би хувьдаа нэр төрөө сэргээлгэх утгаар холбогдох байгууллагуудад хандана.

-Засгийн газрыг огцруулах таны байр суурь хэвээрээ юү?

-Хэвээрээ. Өнгөрсөн болсон явдлууд, надаас уучлалт гуйсан уу гуйсан. Энэ бол нэг л асуудал. Бусад асуудлуудын хувьд ямар ч өөрчлөлт байхгүй, яг хэвээрээ.

-Монголд аливаа асуудлыг зохион байгуулалттайгаар гуйвуулж, гүтгэж, доромжлох байдал бүр гаарлаа л даа. Таныг хамгийн их эмзэглүүлсэн асуудал юу байв?

-Гүтгэлэг үнэхээр хэрээс хэтэрч байна. Ер нь тав дахь өдөр болсон явдлыг маргааш нь буюу хагас сайнд хоёр иргэнээс яриа аваад, “Ж.Баярмаа гишүүний буруу” гээд эхэлсэн шүү дээ. Энийг маш системтэйгээр өнөөдрийг хүртэл хийж байна. Би тэр Өнөрчимэг гэдэг хүний асуудлыг хараагүй л дээ. Бүр хэтэрхий их гүтгэлэг явж байна. Сүүлдээ тэр болгоныг харж гүйцэхээ ч байлаа. Эмзэглүүлж байгаа нэг зүйл бол миний охин руу, миний гэр бүл рүү орж байна. Миний охины нэрийг хаанаас олсон бэ, хэн миний охины нэрийг өгсөн бэ гэдэг асуудал маш ноцтой. Яахаараа тэр хүний хүүхэд мөн, биш гэдэг асуудлыг сөхдөг юм бэ. Охин амиа хорлох хүртэл асуудал үүсвэл яах вэ гэдэг асуудлыг бас тавина шүү дээ. Би ер нь хэн юм бол оо гэдэг асуудал тавьж магадгүй шүү дээ, тэр хүүхэд.

-Та гүтгэлэг, дайралтаас айж байна уу?

-Маш олон янзаар гүтгэсэн ч би ер нь айгаагүй шүү дээ. Байр сууриа илэрхийлсээр л байсан. Эцэст нь хагас сайн өдөр охиныг энэ асуудалд оролцуулсан. Баярцогт гишүүн асантай холбох, манай нөхрийг оруулах асуудлыг би бүр хаясан. Хүүхдийг минь энэ асуудал руу хутгаж байгааг би үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй. Би өөрийнхөө хувийн мэдээллийг УИХ-д, анх Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Өөрөөр би охиныхоо нэрийг хэнд ч хэлээгүй. Гэтэл миний охины нэрийг олж аваад ингэж байна гэдэг ноцтой асуудал. Гүтгэлгүүдийг ороод харахаар, 20-40 мянган дагагчтай группүүд рүү шейрлэчихдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл, гүтгэлгийг зүгээр бичээд орхих биш, ард иргэдэд зориуд тарааж байна гэдэг маш ноцтой асуудал. Ингэж харлуулаад, намайг айж ухарна гэж бодож байх шиг байна л даа. “Юүхэв, үр хүүхдүүд рүү минь орлоо, ингэж аймаар харлуулж байна, гүтгэж байна” гээд намайг айгаад чимээгүй болно гэж бодож байж магадгүй. Тийм юм хэзээ ч байхгүй.

-Таныг 30 гаруй байртай гэсэн мэдээлэл гарсан.?

-Тэгж гүтгэж байна лээ. Тийм байр байхгүй. Хэрвээ үнэн байгаад, тэр мэдээллийг гаргасан бол байгууллагыг хардмаар байгаа байхгүй юу. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрууд гэхсэн. Надад тийм гучин хэдэн байр, байшин барилга, хаус огт байхгүй. Бүх зүйл цэвэр гүтгэлэг.

-Гүтгэлэг тарааж байгаа эзэд хэн байж болох вэ?

-Ерөнхий сайдаас асуулт асуусны маргаашаас гүтгэлгүүд эхэлсэн. Тэгэхээр хэн түүнийг хийж байгаа нь тодорхой биз. Би хардах эрхтэй. Дээр нь миний охинтой холбоотой асуудлыг гаргаж, миний охины нэр усыг хаанаас хэн олж өгөв гэдгийг тогтоож өгнө үү гээд холбогдох байгууллагуудад хандана.

-Үндсэн хуулиар олгогд сон таны ямар эрхүүд энд зөрчигдөж байна вэ?

-Хүн үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чинь жам ёсны эрх байхгүй юу. Тэгэхээр би парламентын танхимд үг, үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзвэл тэрэнд минь халдсан байх магадлалтай гэж үзэж болно. Дээрээс нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар би дэг зөрчсөн бол миний буруу бий байх. Би Баялгийн сан, гадаадын хөрөнгө оруулалт, иргэдийн амьдрал хүнд байгаа талаар л асуусан. Буруу асуулт асуугаагүй учраас миний үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байгаа гэж үзвэл тэр Үндсэн хууль зөрчсөн л асуудал.

-Улс төрийн тоглоом хатуу гэдэг. Таны аюулгүй байдал хэр баталгаатай байна гэж та хэлэх вэ?

-Тэр талаар сайн хэлж мэдэхгүй байна. Би тэрэн дээр нэг их санаа зовдоггүй л дээ. Гишүүн болохоос өмнө ямар амьдралаар амьдарч байсан тэр л амьдралаа өнөөдрийг хүртэл өрнүүлээд байж байна. Гүтгэлэг хийгээд байгаа талаас сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулахыг бас боддог юм шиг байгаа юм. Би тэрийгээ мэдээж мэдэж улс төрд орж ирсэн учраас тэр тал дээр айж, ичээд байх юм ерөөсөө байхгүй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Д.Эрдэнэтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-д гадаад бөхчүүд барилдана

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам-2025” наадмаар гадаад бөхчүүд барилдах болсныг Монголын Үндэсний бө...

img

8 цагийн дараа

УОК: 13 түймрийн тавыг цурманд оруулж, наймыг нь унтраахаар ажиллаж байна

Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө. УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү &...

img

7 цагийн дараа

Даншиг наадмын өдрүүдэд Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хү...

img

6 цагийн дараа

Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина

Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сүүлийн найман сар судалгаа хийж 90 байршилд их багтаамжийн...

img

6 цагийн дараа

Сэлэнгэ аймагт Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Сэлэнгэ аймгийн засаг дарга өчигдөр А/333 тоот захирамж гаргаж, 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн аймгийнхаа хэмжээнд гамшгаас хамга...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд