Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Л.Оюун: Хүүхдэдээ мөнгийг удирдаж сургана гэдэг амьдралд бэлтгэж байна гэсэн үг

trend

Админ

img

2025 оны 8 сарын 31

img

55

news-img

Боловсролын мэдээлийн технологийн төвийн Цахим сургуулийн “Санхүүгийн боловсрол” судлагдахууны сургагч багш, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай хүүхдэдээ хэрхэн санхүүгийн боловсрол олгох талаар ярилцлаа.


-Манай монголчуудын хувьд хүүхдэд багаас нь их мөнгө бариулахаар эдийн шуналтай болдог гэх хандлагатай байдаг. Гэтэл энэ нь эсрэгээрээ хүүхдэд санхүүгийн боловсрол буюу мөнгөө зөв захиран зарцуулж сурахад нь саад болдог уу?

-Бид зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой нийгэмд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, манай нийгэм мөнгөний харилцаатай нягт холбоотой. Тиймээс энэ нийгэмд амьдарч байгаа хүн бүр мөнгөний тухай мэдлэгтэй байх ёстой. Хүүхэд гурван настайгаасаа эхлээд мөнгө болон мөнгөний үүргийг мэддэг. Мөнгөтэй холбоотой харилцаа хүүхдийг амьдралд бэлтгэхэд зайлшгүй сургах ёстой зүйлсийн нэг. Мөнгөөр хүссэн зүйлээ худалдан авч болдог ч хязгаартай. Тиймээс хүсэл, хэрэгцээ хоёроо ялгаж сурах нь чухал юм. Мөнгө өөрөө аяндаа бий болдог зүйл биш учраас аль болох гамнаж, хэмнэж, орлогоо зөв удирдан зарцуулдаг гэдгийг хүүхэд мэддэг байх ёстой. Нэг ёсондоо мөнгөөр зөвхөн худалдан авалт хийхээс гадна хадгалдаг, хэмнэдэг, хуримтлуулдаг гэсэн ойлголтууд байдгийг шат дараалалтайгаар хүүхдийнхээ сэтгэхүйн түвшинд нийцүүлэн ойлгуулах нь зүйтэй.

Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ мөнгөнөөс хол байлгаж өөрсдөө шийдвэр гаргах гэх мэт алдаа гаргадаг. Хүүхдэдээ мөнгө удирдаж, бие даан шийдвэр гаргах эрх олгохгүй байна. Үүнээс болж хүүхдүүд өсөж том болоод залиланд өртдөг. Санхүүгийн залиланд санхүүгийн боловсролгүй хүн их өртдөг юм. Яагаад гэвэл яаж баялаг бүтээж, өсгөж бий болгодог талаар мэдлэг тухайн хүнд суугаагүй байна шүү дээ. Тиймээс л долоо хоногийн дотор мөнгөө хэд дахин өсгөх боломжтой гэх буруу ойлголтод итгэн үнэмшдэг. Энэ нь тухайн хүнд мөнгөний мөн чанар болон зөв удирдан зарцуулах мэдлэг муу байгаатай шууд холбоотой. Хүүхдийг бага наснаас нь мөнгөтэй харьцаж сургах нь иймэрхүү эрсдэлээс шууд урьдчилан сэргийлэх нөхцөл болдог давуу талтай.

Тэгвэл хүүхдийг хэдэн наснаас нь ямар аргаар сургаж эхлэх ёстой байдаг вэ?

-Цэцэрлэгийн наснаас нь эхлэх хэрэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд заах аргачлал хангалттай бий. Жишээ нь, аав ээж нь ажил хийж мөнгө олдог гэдгийг хүүхдэд ойлгуулахын тулд ажил дээрээ дагуулж очоод хийдэг ажлаа үзүүлэх хэрэгтэй. Мөн гэр болон цэцэрлэг хоёрын замд тааралдах банкуудыг нүдлүүлэхээс эхэлнэ. Жишээлбэл Хаан банк, Голомт банк гээд нэрүүдийг нь хэлж өгөөд нүдэнд нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгээд аажмаар банкны тухай яриа өрнүүл. Банк бол хүний мөнгийг хадгалдаг газар бас хэрэгтэй үед зээл өгдөг, төлбөр тооцоо хийдэг гэх мэтчилэнгээр нас насанд нь тохирсон ойлголтуудыг бага багаар өгөөд л бай. Хүүхэд бага байх тусмаа нүдээрээ мэдэрч ойлгодог бол том болох тусмаа үгээр ойлгодог. Миний хувьд ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургагч багш хийдэг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн боловсролын хичээл заадаг багш нарын багш хийдэг. Сургуулийн насны хүүхдүүдийн хувьд хамгийн эхний шатанд тоглоомоор ойлгуулж болно. Жишээлбэл, Бат гэдэг нэртэй хүүхэд зуслан руугаа явах гэж байна гэж бодъё. Тэгвэл Батад аав нь зуслан руугаа явахад хэрэг болох зүйлээ өөрөө сонгоорой гэж хэллээ. Батын хувьд тоглоом, ном гэх мэт зүйлсийг хамгийн түрүүнд авч явахыг хүснэ шүү дээ. Гэтэл өөрийнх нь цүнхэнд цөөн хэдэн зүйл багтахаар байв. Зөвхөн өөрт хэрэгтэй зүйлээ аваарай гэсэн учраас хүүхэд хэрэгтэй гэж бодсон зүйлээ л ялгаж эхэлдэг. Ялгаж байна гэдэг чинь хүсэл, хэрэгцээ хоёроо ялгаж байна гэсэн үг. Энэ нь аажмаар мөнгөний харилцаан дээр илэрдэг. Бид сургуулийн хүүхдүүдэд санхүүгийн боловсролын хичээл заагаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Есөн настай дөрөвдүгээр ангид орох хүүхэдтэй нэгэн эцэг эх хэлж байсан юм. Манай хүүхэд халаасандаа 5000 төгрөгтэй хичээлдээ явдаг. Хичээлээ тарахаар ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд сургуулийнхаа хажуу талын дэлгүүр рүү ордог. Хамгийн гол нь дэлгүүрт ороод заавал юм авах ёстой юм шиг ойлгодог нь л асуудал болоод байна. Дэлгүүр ороод худалдан авалт хийхгүй байж болно. Гэтэл гэрээсээ 5000 төгрөгтэй гарлаа гэж бодоход заавал юм авах ёстой гэж бодоод найз нөхдийгөө дайлах жишээтэй.

-Тэгвэл ийм кейс дээр эцэг эхчүүд яах ёстой вэ?

-Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгийг хамаагүй үрүүлэхгүйн тулд энэ 5000 төгрөг чиний долоо хонгийн халаасны мөнгө шүү гэдэг ч юм уу. Магадгүй хүүхэд эхний өдрөө бүх мөнгөө үрээд дуусгаж болно. Учир нь тухайн хүүхэд санхүүгээ зөв захиран зарцуулахад суралцаагүй. Харин одоо суралцаж байгаа юм. Эндээс хамгийн гол нь өнөөдөр бүх мөнгөө үрээд дуусгачихвал дараа нь мөнгөгүй болно гэдгээ ойлгох ёстой. Дараагийн дөрөв хоногт нь аав, ээж нь мөнгө өгөхгүй. Мэдээж, хоолны асуудал үүнд яригдахгүй. Тухайн хүүхэд гэртээ болон сургууль дээрээ хоолоо идэж байгаа учраас хүүхэд өлсөнө гэх асуудал гарахгүй. Үлдсэн дөрөв хоногтоо мөнгөгүй учраас хичээлээ тараад дэлгүүрээс юм худалдаж авч чадахгүй болно. Энэ нөхцөл байдлаас хүүхэд яагаад мөнгөө хэмнэж, зөвхөн хэрэгтэй зүйлээ худалдан авах ёстой вэ гэдгээ ойлгож авна. Амьдрал дээр бид бүгд мөнгө зарцуулдаг учраас санхүүгийн боловсролтой болон боловсрогүй хүүхэд хооронд асар их ялгаа гардаг. Амьдрал мөнгө хоёр тусдаа явдаггүй шүү дээ. Орлого бол хязгаартай. Үүнийгээ өөрийн хэрэгтэй зүйлдээ зарцуулах ёстой гэдгээ бага наснаасаа ойлгосон хүүхдийн ирээдүй бол харагддаг. Тэгэхээр мөнгө удирдаж сургаж байна гэдэг чинь хүүхдээ амьдралд бэлтгэж байна гэсэн үг.

-Хүүхдийн 100 мянган төгрөгөөрөө дамжуулан хүүхэд өөрөө санхүүгийн боловсролд бие даан суралцаж болох уу?

-Хүүхдийн 100 мянган төгрөгийг нас насанд нь тохируулан захиран зарцуулж, удирдуулж сургах хэрэгтэй. Битгий хадгаламжид хий гэж хэлмээр байдаг. Үнэхээр хадгаламжид хиймээр байвал хүүхдээрээ өөрөөр нь хийлгэх хэрэгтэй. Зүгээр л хүүхдэд хамаагүй зүйл юм шиг шууд хадгаламжид хийгээд байхаар тухайн мөнгөний үнэ цэнэ хүүхдэд мэдрэгдэхээ байдаг. Манай улс ахлах ангийн сурагчдад “Мэдлэ” цахим сургуулиар санхүүгийн боловсролын хичээл заадаг. Монгол Улсын Боловсролын мэдээллийн технологийн төвийн харьяа Цахим “Мэдлэ” сургууль албан ёсоор үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байна. 2025 онд анхны бүрэн төгсөлтөө хийсэн. Өөрөөр хэлбэл 12 дугаар ангийн төгсөлт хийсэн гэсэн үг. Энэ их том сургууль. Жирийн ЕБС-д 3000-4000 хүүхэд сурдаг бол манай сургуульд 17400 гаруй хүүхэд сурдаг. Ахлах ангид хүүхдүүд орохоороо 16 сонгон судлах хичээлээс 10 дугаар ангидаа дөрвөн хичээл сонгох ёстой байдаг. Эдгээр хичээл нь гүнзгийрүүлсэн, онолын, академик шинжтэй байдаг. Эдгээр хичээлийн дүн аттестат дээр нь бичигддэг. Өөрөөр хэлбэл, Боловсролын яамаар батлагдсан хөтөлбөртэй, сурах бичигтэй, багшийн номтой хичээлүүд байдаг. Манай санхүүгийн боловсролын хичээл нь 10 дугаар ангидаа хувь хүний буюу хүүхдийн санхүү, 11 дүгээр ангидаа өрхийн санхүү, 12 дугаар ангидаа бизнесийн санхүүгийн мэдлэг олгодог. Сонгон судлах хичээлээ хүүхдүүд есдүгээр сарын 15-ныг хүртэл сонгоно. Монгол Улсын бүх аймаг, сумдаас хүүхдүүд хичээлээ сонгоод цахимаар хичээллэдэг. Сонирхуулахад, манай хичээлүүд Google платформ дээр ордог ба Google-ийн албан ёсны нүүр царай нь болдог сургууль шүү. Энэ утгаараа манай “Мэдлэ” сургууль Монголд болон дэлхийд ганц сургууль юм. Хүүхдүүдэд сурах эрхийг нь хангаж өгдөг сургууль гэдгээрээ “алдартай”. Эцэг эхчүүд маань энэхүү сургууль, энэ хичээлийн талаар ахлах ангийн хүүхдүүддээ санал болгоосой гэж уриалмаар байна.

-Танд эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө байна уу. Хүүхдийн 100 мянган төгрөгийг хүүхдэдээ өгөх хэрэгтэй юу?

Би эцэг эхчүүдэд юу гэж зөвлөдөг вэ гэхээр 100 мянган төгрөгийнхөө хэдийг нь хадгалаад, хэдийг нь хэрэглэх вэ гэдэг дээр хүүхдийн өөрийнх нь саналыг сонсож, захиран зарцуулж, шийдвэр гаргах эрхийг олгох хэрэгтэй. Жишээ нь хүүхэд 100 мянган төгрөгийнхөө 50 мянган төгрөгийг нь хэрэглээд, 50 мянган төгрөгийг нь хадгаламжид хийх шийдвэр гаргаж болно. Тэгвэл 50 мянган төгрөгөө хадгалахад хүүхдэд өөрөө банкаа сонгох эрхийг ч олговол сайн. Яагаад энэ банкийг сонгох болсон талаар тэдэнтэй яриа өрнүүлэх хэрэгтэй. Мөн мөнгөө хуримтлуулж байгаад өөр хэрэгтэй өндөр үнэтэй зүйл авах уу, юу хийх гэж байгаа, цаашдын зорилгыг нь асууж ярилцаж болно. Тэгэхгүйгээр эцэг эхчүүд нь өөрсдийнхөө сонгосон нэг банканд хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг хадгалуулаад яваад байвал хүүхдийг ерөөсөө амьдралд бэлдэхгүй байна гэсэн үг. Ийм нөхцөл байдлаас хүүхэд санхүүгийн боловсрол олж авч чадахгүй. Ихэнх хүүхдүүд 100 мянган төгрөгөө яаж зарцуулсан вэ гэдгийг амьдрал дээрх жишээнүүдээс харахад эхний сардаа бүгдийг нь үрсэн байх гээд байдаг. Хоёр дахь сардаа үүнийгээ харьцангуй сайжруулаад аажим, аажмаар явсаар байгаад хадгаламжтай болж чадсан байна. Тэгэхээр мөнгөө зөв захиран зарцуулж сурахад цаг хугацаа шаардана, алдаа гаргана гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Харин алдаан дээрээсээ суралцсан хүүхэд илүү баттай санхүүгийн боловсролтой болдог. Алдаа гаргахгүй гэх хүлээлт тавьж болохгүй. Эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгө өгөөд үз. Таны хүүхэд хэрэгтэй, эсвэл ямар ч хэрэггүй зүйл авч болно. Хамгийн гол нь хүүхэд өөрөө хэрэггүй зүйлд мөнгөө үрсэн гэдгээ мэдээд, мэдсэн даруйдаа засах нь чухал. Түүнээс биш чи мөнгөө хэрэггүй зүйлд үрсэн байна гэж загнаж, зэмлэхдээ гол биш.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТОЙМ: “Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын дарга О.Цогтгэрэл ...

img

8 цагийн дараа

Маргааш автомашинууд дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалт үйлчилж эхлээд буй. Энэ хүрээнд өнөөдөр сондгой тоогоор төгссө...

img

11 цагийн өмнө

Сагсан бөмбөгийн U16 насны хөвгүүдийн ААШТ өнөөдөр эхэлнэ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 16 хүртэлх насны хөвгүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод эхэлнэ...

img

13 цагийн өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл ирэх сарын 8-ныг дуустал үргэлжилнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг наймдугаар сарын 28-ны 09.00 цагаас “И-Монголиа” цахим системэ...

img

13 цагийн өмнө

Ардчилсан намын дарга өнөөдөр тодорно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны хурал өнөөдөр /2025.08.31/ үргэлжлүүлэн хуралдаж, намын даргад нэр дэвшигчдийн асууд...

img

13 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд