мэдээ
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ

Админ
2025 оны 5 сарын 08

1

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-аас бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ. Оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Тэгвэл энэ жилийн хувьд 5 км, 21, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ. Тодруулбал, 5 км зайд гүйгчид өнгөрсөн жилийнхтэй адил замаар гүйх боловч нар буруу тойрог гүйх бол 21, 42 км зайд гүйгчид “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур дугуйн замаар гүйж шинэ гүүр давснаар барианд орох юм.
Гүйлтийн маршрутыг ангилал тус бүрээр танилцуулж байна.
500 метр: Гараа- Худалдаа хөгжлийн банк- Энхтайваны өргөн чөлөө- Централ Тауэр – Соёлын төв өргөө- Бариа
800 метр: Гараа- Спортын төв ордон- МУБИС- Энхтайваны өргөн чөлөө- Централ Тауэр – Соёлын төв өргөө- Бариа
1.5 км: Гараа- МУИС- ШУТИС- МУБИС- Централ Тауэр- Соёлын төв өргөө- Бариа
Гэр бүлийн гишүүдтэйгээ гүйхээр төлөвлөсөн болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх 1.5 км-ийн зайн гүйлт нь үдээс хойш болно.
5 км: Гараа- Соёлын төв өргөө- МУБИС- СЭЗИС- Бөхийн өргөөний уулзвар (эргэлт)- Сансарын И-Март худалдааны төв- ШУТИС- Зоос гоёл – Цэцэг төв – Төв шуудан- Соёлын төв өргөө- Бариа
Энэ жил 5 км-т гүйгчид барианаас гарахдаа нар буруу тойрог гүйхийг анхаарна уу.
10 км: Гараа- Соёлын төв өргөө- Энхтайваны өргөн чөлөө- Зүүн дөрвөн зам- Нарны зам- Нарантуул зах- Малчдын худалдааны төв- Туннел доогуур гарах- Дүнжингарав худалдааны төвийн урд зам- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн- Хан-Уулын И-Март худалдааны төв – Хоум плаза төв- Шинэ гүүр- Шангрила- Соёлын төв өргөө- Бариа
21 км: Гараа- Соёлын төв өргөө- Энхтайваны өргөн чөлөө- Зүүн дөрвөн зам- Нарны зам- Нарантуул зах- Малчдын худалдааны төв- Туннел доогуур гарах- Дүнжингарав худалдааны төвийн урд зам- Дугуйн зам- Их Монгол плаза- Хан-Уулын И-Март худалдааны төв- Хоум плаза төв- Корпорейт конвэншн цэнтр (эргэлт)- Шинэ гүүр- Шангрила- Соёлын төв өргөө- Бариа
42 км-т гүйгчид 21 км-ийн зайн маршрутаар 2 бүтэн тойрог гүйнэ.
Бүртгүүлэх холбоос:
Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app





Монгол хэл бичгийн шалгалтын дүн зарлагдлаа
Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлалаа. “2025 оны Монгол ...
8 цагийн дараа
Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна
”Сургуульд суурилсан эрт илрүүлэг”-ийн тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 9 сараас эхлүүлэн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр...
7 цагийн дараа
Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ
2025 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавдугаар сарын 10, 11-нд и...
7 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их ...
6 цагийн дараа
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жили...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд