Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Доктор Ж.Цэвээнжав: Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж зээл аваад үйлдвэрээсээ бусдыг нь түрүүлж бүтээн байгуулдаг улс дэлхийд байхгүй

trend

Админ

img

2025 оны 5 сарын 09

img

167

news-img

Тэргүүлэх профессор, доктор, Монгол Улсын гавьяат багш Ж.Цэвээнжавтай Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилдээ 1.5 сая тонн газрын тос нэрж 90.4 сая ам.долларын ашигтай үйлдвэр барих ажил 2018 оны гуравдугаар сард эхэлсэн ч одоог хүртэл баригдаагүй байгаа талаар ярилцлаа.


-Монгол Улс заавал газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой юу. Яагаад?

-Эрчим хүч, газрын тос, бензин шатахуун гэдэг аливаа улсын стратегийн суурь салбар юм. Дэлхийн эдийн засаг газрын тосны үнэ, америк долларын ханшаар зохицуулагддаг. Өнөөдөр ч хэвээрээ байна. Манай орны хувьд ер нь үйлдвэрлэгч орон байгаагүй. Бид маш олон зүйлийг бусад улсаас авч хэрэглэсээр ирсэн. Тэр дундаа бензин, шатахуунаа Оросоос худалдаж авдаг. Энэ утгаараа манай улс Оросоос хараат болох боломжтой. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Хүний гар харсан айл өлөн ховдог болдог. Би өөр дэрээ жишээ аваад тайлбарлая л даа. Би бол насаараа дотуур байраар явсан хүн

Хүн харахад улсын сургуулийн байр хоол өгч байгаа ч тэр нь тогтсон нормтой. Өөрөөр хэлбэл, би гэртээ байгаа юм шиг хүссэн цагтаа, хүссэн хэмжээгээрээ идэх боломжгүй гэсэн үг. Яг үүнтэй адил бид газрын тосны үйлдвэргүй цаашид явах юм бол Оросуудын зааж өгсөн хэмжээнд шатахууны хэрэглээгээ тааруулах ёстой болно. Уг нь Монгол Улс тусгаар орон биз дээ. Тэгвэл бид яагаад Оросоос тогтоож өгсөн хэмжээнд өөрсдийн хэрэглээгээ тааруулах ёстой юм бэ. Өнөөдөр хөдөөгийн нэг айл гэхэд портер, жижиг тэрэг, хоёр мотоциклтэй байх жишээтэй. Аймгийн төвүүд, Улаанбаатар хотод бол дүүрэн машин, мотоцикл. Бензинээр ажилладаггүй зүйл гэж алга. Ийм учраас манай улс гарзын тос боловсруулдаг үйлдвэртэй болох ёстой. Энэ бол зайлшгүй шаардлага мөнөөсөө мөн.

-Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны үйлдвэр барих ажил 2018 онд эхэлсэн. Та энэ үйлдвэрийн тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Бид Энэтхэгийн Эксим банкинд бараг 2 тэрбум ам.долларын өр тавьж энэ үйлдвэрийг барихаар болсон. Гэтэл одоо үйлдвэр ч үгүй, дусал ч бензингүй гадаадын банкинд бөөн өртэй үлджээ. Хамгийн тэнэг нь бид Газрын тосны үйлдвэр барьж дуусах хэмжээний мөнгөөр жил бүр Оросоос шатахуун худалдаж авдаг байна шүү дээ.

-Илүү дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Болно. Анх Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихаар болоход нь би 100 биш бүр мянган хувь дэмжиж байсан. Энэ бол ковидоос өмнө болсон үйл явдал шүү дээ. Тэгээд бид үйлдвэр барих мөнгөгүй учраас Энэтхэгийн Эксим банкнаас хамгийн бага хүүтэйгээр 1.2 тэрбум ам.долларын зээл авсан. Тэгээд үйлдвэр барих ажил эхэлсэн ч дахин мөнгө дутсан. Бид нөгөө л бусдаас мөнгө зээлж сурсан зангаараа Эксим банкнаас дахин 700 сая ам доллар зээллээ. Ингээд үнэхээр үйлдвэртэй болчих юм болов уу гээд ард түмэн хэдэн жил хүлээсэн билээ. Одоо хүртэл амласан үйлдвэр нь алга. Дуусах хугацаа нь сунгагдаад яваад байдаг. Дусал ч бензин нэрэлгүй энэ хүртэл явсанд нь би бачимдаад байгаа юм. Мөн хамгийн тэнэг нь Алтанширээ суманд үйлдвэрээс бусад бүх зүйл нь баригдаад бэлэн болчихсон. Ажилчдын орон байр, хүүхдүүдийн тоглоомын талбай, худаг, зам гээд тэнд бүгд бэлэн байна. Газрын тосны хоолой хүртэл бэлэн. Гагцхүү үйлдвэр л байхгүй. Уг нь бид анх Газрын тос боловсруулах үйлдвэр барихын тулд зээл авсан биз дээ. Тэгэхээр бидний зорилго зөвхөн үйлдвэр шүү дээ. Ажилчдын байр, худаг, тоглоомын талбай бол дараа дараагийн асуудал байхгүй юу. Манайхаас өөр ийм тэнэг дэс дарааллаар ажил хийж гүйцэтгэдэг орон дэлхийд байхгүй.

-Яагаад ажлын дараалал алдагдсан юм бэ?

-Дүгнээд хэлэхэд, ажлын дараалал алдагдсан юм биш. Жинхэнэ мөн чанартаа ашиг сонирхлын дэс дарааллын дагуу үйлдвэр барих төслийн ажлыг хийсэн үнэн нүүр царай нь энэ юм. Нийтийн эрх ашгийг бодсон бол ямар ч тэнэг хүн үйлдвэрээ эхэлж барина. Тэгэхээр энэ ажлын явцад хэдэн эрх бүхий хүмүүсийн ашиг сонирхол тэргүүн зэрэгт тавигдсан байх боломжтой. Яагаад гэвэл одоо хүртэл үйлдвэр баригдаагүй байна. Мэдээж санхүүжилт дутах, ковид гээд янз бүрийн асуудлаас үүдэн цаг хугацаа алдсан нь үнэн. Гэхдээ хангалттай хугацаа байсан шүү. Энэ хугацаанд иргэдээ хошгируулах ажлыг сайн хийлээ. Одоо гурав дахь, дөрөв дэх ээлж орлоо гэсэн видео бичлэгийг сошиалд тавьчихна. Энэ бол зүгээр л сурталчилгаа.

-Одоо хамгийн түрүүнд хийх ёстой ажил юу вэ?

-Ерөөсөө л үйлдвэрээ барих шүү дээ. Үүнээс илүү чухал хийгдэх ажил гэж байхгүй. Бид аль хэдийнэ зээл аваад хийнэ гэж зориглосон. Анх үйлдвэр барьж эхлэхдээ 1.5 сая тонн газрын тос нэрж 90.4 сая ам.долларын ашигтай ажиллана гэх том зорилготой эхлүүлсэн. Харамсалтай нь одоог хүртэл дусал ч бензин үйлдвэрлэсэнгүй. Ядаж нэг дөчийн бетоноор дүүрэн түүхий тос авчраад түүнийгээ нэрж үзмээр байна. Магадгүй тэр нь өндөр зэрэглэлийн биш ч гэсэн Монголын стандартыг хангах ёстой. Ядахдаа машин асаах хэмжээний хүчин чадалтай байх хэрэгтэй биз дээ. Би үнэхээр хардаж байна. Хэлэхгүй байгаа болохоос иргэд бүгд хардаж байгаа. Хэн энэ үйлдвэрийг бариулахыг хүсэхгүй байна вэ. Зөвхөн бид үйлдвэртэй болно гэж хөөрсөн байвал яах вэ. Гэтэл цаана нь Монголыг Хятадаас түүхий тосны, Оросоос шатахууны хамааралтай байлгахыг хүсч байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Монголын зовлонгоор тоглолт хийгээд байна шүү дээ. Эрчим хүч глобал асуудал. Харин бензин шатахууны хувьд бид өөрсдөө шийдэж чадах асуудал байгаа юм. Ганц гаргалгаа нь үйлдвэрээ барих байна даа.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их...

img

6 цагийн дараа

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...

img

4 цагийн дараа

Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй

Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын ба...

img

4 цагийн дараа

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лод...

img

4 цагийн дараа

Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Иршэг

Дарханы зам бас ингэсэн ШИНЭ ЗАМ ТАВИХЫГ МОНГОЛ ХАРИУЦНА ГЭСЭН.Тэгээд ЗТЯ бүхихурган дарга бараг дэлхийд байхгүй үнээр техник түрээсэлдэг нэрээр мөнгийг нь авёан

trend

Togoo

Мөнгийг идэж ууж сонгуульдаагүй л бол яамаа даа. Барьсан гэсэн байгууламжууд бүгд л хүний төлөө юм биш үү, юунд нь харамсаад байгаа багш вэ? Аль болох хурдан л ашиглалтанд орох болтугай. Харин нефтээ бэлэн хоолойгоороо соруулж саваа дүүргэж л байх хэрэгтэй. Багш муучлах захиалга аваад мэдэн будилчихав уу, яав. Манайд энэ үйлдвэрт үнэн голоосоо дүргүй хүн олон байгаад итгэлтэй байна…

trend

Эрдэнэт үйлдвэр босохын тулд эхлээд ажилчидын байраа барьж, дэд бүтцийн ажлаа эхлээд хийсэн юм

Бүтээн байгуулалтанд нь оролцож байгаа ажилчид нь байргүй Өвлийн тэсгэм хүйтэнд хөлдөж үхэх юмуу?
өвлийн хүйтэнд платак, майханд амьдрах юмуу?
Газрын тосны салбарын том багш хүн ийм хариуцлаггүй юм ярьж болохгүй.
Үйлдвэрийн талбай дээр очоод үзэлдээ, үйлдвэрийн барилга угсралтын ажил явж байгаа ш дээ.
Ер нь Эрдэнэт үйлдвэр босохын тулд эхлээд ажилчидын байраа барьж, дэд бүтцийн ажлаа эхлээд хийсэн юм,
тэрийг та мэдэж байгаа, мэдэхгүй бол мэдэж ав.

Онцлох нийтлэлүүд