мэдээ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Админ
2025 оны 5 сарын 09

36

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, П.Ганзориг, Г.Очирбат нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Иргэн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагч танилцууллаа.
Хуулийн төсөлд:
- Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
- Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоохоор тус тус тусгажээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их...
4 минутын өмнө
Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...
2 цагийн өмнө
Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй
Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын ба...
3 цагийн өмнө
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лод...
3 цагийн өмнө
Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд