мэдээ
Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Админ
2025 оны 5 сарын 09

56

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар авиралт хийж байна.
Тэд өндрийн кемпүүд байгуулагдаж, олс тавигдах хугацаанд өндрийн бэлтгэлээ базааж байгаа бөгөөд Эверестийн өмнөд хөтөлийн зам (Балба талаас)-аар авирч байгаа юм.
Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд), Б.Гангаамаа (2011 онд), ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд), Л.Баярсайхан (2012 онд), гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд), ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд), Ж.Бямбасүрэн (2018 онд), Б.Гантулга (2022 онд), О.Золбоохүү (2023 онд), С.Ганхүү (2023 онд), Ц.Гэрэлт-Од (2023 онд), Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.
Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа билээ.
Тэгвэл энэ цаг үед ОУХМ Ч.Ариунзул дэлхийн тав дахь ноён оргил Макалу 8485 метр ууланд авирч байгаа бол дэд мастер Ж.Ганбаяр Пакистан улсад орших дэлхийн ес дэх ноён оргил Нанга Парбат 8126 метр ууланд авирахаар бэлтгэлээ базааж байна.
Дэлхийн 8000 метрийн өндөртэй 14 оргилын есөн оргилд нь амжилттай гарсан Монголын анхдагч уулчид:
1.Эверест 8848 метр ууланд МУГТ,ОУХМ Г.Өсөхбаяр
2.К-2 8611 метр ууланд МУГТ, ОУХМ Б.Гангаамаа
3.Канченжунга 8586 метр ууланд ОУХМ Ч.Ариунзул
4.Лхоце 8516 метр ууланд ОУХМ Ж.Бямбасүрэн
5.Макалу 8463 метр ууланд ОУХМ А.Баттогтох
6.Чо-Оюу 8201 метр ОУХМ Л.Баярсайхан
7.Манаслу 8163 метр ууланд Б.Батболд
8.Гашербрум-2 8035 метр ууланд Ц.Алтансүх
9.Шиши Пангама 8027 метр ууланд ОУХМ Ө.Батманлай
Эх сурвалж: sonin.mn





ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.16) хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр 09 цаг 34 минутад эхэл...
8 цагийн дараа
ГХЯ: БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох санал тавьсан
Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой дараах асуудлууд...
7 цагийн дараа
Трампыг онилсон цусгүй дайн
Станбул хотноо болох гал зогсоох хэлэлцээнд ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлэхээр болов....
7 цагийн дараа
АТГ: Ерөнхий сайдын хүү ирэх долоо хоногт Монголд ирж тайлбар мэдүүлэг өгнө
Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл гаргав. Тус мэдэ...
7 цагийн дараа
Б.Мөнгөнзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд