Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Инж

trend

Админ

img

2025 оны 11 сарын 22

news-img

Монголчууд “Мэнд нь хойноо, мэдэл нь зүүн талдаа” гэж ярих нь бий. Гэтэл энэ нь зүгээр ч нэг эрх мэдэл булаалдсан төдий биш аж. Цаад утгаараа инж буюу одоогийнхоор эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргахдаа нэг гэрийн эр, эм хоёр зөвшилцөхийг хэлж байсан бололтой. Нүүдэлчдийн ахуй соёлд эхнэрийн инжинд эр нөхөр, хадмын талынхан дур мэдэн хүрдэггүй байжээ. Инж гэдэг нь эцэг эх нь охиноо айлд очиход өгдөг өмч хөрөнгө, эд хогшил, мал юм. Нутаг нутгийн заншил өөр боловч ерөнхий утга агуулга нь бараг ижилхэн. Феодалын нийгмийн үед ихэс дээдсийн охидод инж болгон дагалдуулж гарын шивэгчинг нь хамт илгээдэг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн нь ч бий. Харин сүй гэдэг нь хүргэний  талаас худ ураг болохдоо өгч буй бэлэг юм. Сүй бэлэг нэртэй ч үнэндээ энэ нь тухайн хосын гэрлэлтийн баталгаа аж. Сүй бэлгийг монголчууд ихэвчлэн тав, долоо, ес гэхчлэн сондгой тоо толгойтой малаар хүргэдэг байжээ. Үүн дээрээ лангаар мөнгө, эсгий зэргийг төхөөрч хуримдаа бэлтгэдэг байна. Бэлгэдэл ёсоор эвийг нийлүүлэгч цавуу, өө сэвийг дарагч хуурай, галаа бадраах хэт цахиур зэргийг охины эцэгт барьдаг уламжлал ч байжээ. Зөвхөн монголчууд төдийгүй хүн төрөлхтөн тэр чигээрээ л өмчийн харилцаа, хандлага дээр л суурилан гэр бүлээ босгодог бололтой. Одоогоос 10 гаруй жилийн өмнө шиг санагдана. Энэтхэгт сүйт бүсгүйгээ инжгүй байж хуримласных нь төлөө шатаасан хэрэг гарсан тухай мэдээлэл гарч байсан. Уг нь аль өнгөрсөн зууны 60-аад онд л эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн энэхүү заншлыг буюу сүйт бүсгүйн гэр бүлээс инж нэрээр хөрөнгө цуглуулахыг албан ёсоор хориглосон юм билээ. Гэтэл техник технологи хөгжсөн XXI зуунд мөнөөх олон мянган жилийн настай ёс уламжлал, үзэл санаа нь хэвээрээ байж байдаг шүү. Харин Хятадад үл хөдлөх хөрөнгөгүй буюу байр, мөнгөгүй залуутай хүүхнүүд нь тоож гэрлэдэггүй. Ийм тохиолдол гарлаа гэхэд төрсөн хүүхэд нь албан ёсны харьяалал, бүртгэлгүй бойжиж балардаг гэсэн. “Бидний үед чемодантайгаа л нийлдэг байлаа” гэсэн нэгэн танил эгчийн ярианаас сэдэвлэн судлаад үзэхэд үүх түүх, ёс уламжлал, зарим орны өнөөгийн дүр зураг нь ийм байна.

 

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэл 263 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Тө...

img

7 цагийн дараа

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа

Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо уулзлаа. Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, б...

img

6 цагийн дараа

ЭМЯ: “BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар “BYHEART” нялхсын сүүн тэжээл нь импортоор орж ирээгүй талаар гаалийн байгууллагаас мэдээлсэн. Уг бү...

img

6 цагийн дараа

Зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоожээ

Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ...

img

5 цагийн дараа

Ж.Энхсайхан: Цөмийн дайн таван улсын асуудал биш гээд л “сэлэм эргүүлээд” явна

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхантай ярилцлаа. Тэрбээр удам дамжсан дипломатч, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статустай бо...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд