Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Б.Очирсүх: Краны жолооч сард дунджаар 5-7 сая төгрөгийн орлоготой байдаг

trend

Админ

img

2025 оны 11 сарын 22

news-img

Краны оператор Б.Очирсүхтэй ярилцлаа.


-Краны жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байгаа талаараа эхлээд ярихгүй юу?

-Би бол жолооч аавын хүүхэд. 5-6 настайгаасаа эхлээд л аавыгаа дагаад машины руль дээр суусан. Одоо 48 настай. Краны жолоочоор 1996 оноос хойш ажилласан, 30-аад жил ажиллаж байна. Уул уурхай, барилгын том, том бүтээн байгуулалтын төсөл дээр зөндөө ажил хийсэн. Сүүлийн 4-5 жил Улаанбаатар хотдоо барилгын салбарт хувиараа ажиллаж байна.

-Ямар ямар бүтээн байгуулалтад ажиллаж байв?

-20-30 жил ажилласан болохоор оролцож байсан бүтээн байгуулалтуудаа нэрлэвэл олон бий. Тоолоход хэцүү. Харин оролцоогүй газраа тоолбол амархан болчихоод байгаа. Том бүтээн байгуулалтаас дурдвал, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал, МАК-ын Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт баригдсан цементийн үйлдвэр, Яармагийн гүүр, Замын цагдаагийн гүүр, мөн нийслэл хотын томоохон бүтээн байгуулалтад зөндөө оролцсон.

-Энэ салбарт аюулгүй байдал гэдэг зүйл маш их яригддаг. Анх ажиллаж эхлэхэд нөхцөл байдал ямар байв. Одоо яаж өөрчлөгдсөн бэ?

-1996 оны үед ажиллаж байхад хяналт шалгалт гэдэг зүйл хэцүүхэн байсан. Кран цөөхөн байлаа. Тухайн үед кранаа хариуцсан байгууллага байсан л даа. Гэхдээ л аваар осол их гардаг байлаа. Бас техникийн бүрэн бүтэн байдал муу байлаа. Оросын, олон жил ашиглагдсан техникүүдтэй байсан. Одоо бол их гоё болсон. Техникийн хувьд сайжирсан, аюулгүй байдлаараа тоноглогдсон гэж хэлж болно. Компьютер, салхины хурд хэмжигч, өндөр хүчдэл, цахилгаан мэдрэгч гээд их олон зүйл нэмэгдсэн. Ер нь хүчин чадал сайн болсон.

-Улс орны бүтээн байгуулалтын салбарын хамгийн чухал хэсэг нь шүү дээ. Тэгвэл нөгөө талдаа мэргэжлийн боловсон хүчин ямархуу байна вэ?

-Мэргэжлийн боловсон хүчин нэлээд дутагдалтай байгаа. Барилга, уул уурхайн салбар нэлээд хүчтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад тоног төхөөрөмж ч олон болсон. Олон болохын хэрээр жолооч, операторын шаардлага ихсээд, хүн хүчний хувьд ховор болж байна. Хэдийгээр бусад салбартай харьцуулахад цалин өндөр ч маш хариуцлагатай ажил учраас хүн бүхэн зориглоод ороод байдаггүй л дээ. Би хувиараа ажил хийдэг ч улс орныхоо бүтээн байгуулалтад маш их оролцож байгаа гэж боддог. Энэ утгаараа краны жолооч бид үргэлж бүтээн байгуулдаг учраас сэтгэл санаа сэргэг байдаг. Барьсан барилга, оролцсон төслүүдээ эргээд харахаар маш гоё байдаг. Бидний ажил бол улирлын чанартай. Арванхоёрдугаар сараас эхлээд цагаан сар хүртэл ажил багатай. Ер нь манайд барилгын том төслүүд ч өвөл зогсчихдог. Хамгийн ачаалалтай сар бол 7-9 дүгээр сар байдаг.

-Дунджаар хэд орчим төгрөгийн цалин авдаг вэ?

-Янз бүр. Гэхдээ сард дунжаар 5-7 сая төгрөгийн орлоготой байдаг.

-Энэ салбар луу орох гэж байгаа залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Амархан, цалин өндөр юм шиг харагддаг ч хамгийн гол нь өөрөө дуртай, сонирхож байвал л орж ирээрэй гэж хэлмээр байна. Тийм хүн л алдаа гаргадаггүй, саад бэрхшээлийг даваад гардаг. Краны жолооч их сайхан тайван, сандардаггүй, уурладаггүй байх ёстой. Ер нь хувь хүнийх нь байр байдал их нөлөөлнө. Хүмүүс яаруулж байсан ч яарахгүй байх хэрэгтэй. Уурлаж байсан ч түлхэж байгаа кнопондоо уураа гаргахгүй байх нь чухал. Энэхүү зарчмыг дагаад явчихвал тэгээд яваандаа их тайван сайхан хүн болчихдог доо. Одоо бол мэргэжлийн краны жолооч бэлтгэж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрлөө авсан сургалтын төв олноор бий болсон байна. Мэргэжлийн сургалтын төвөө төгсөөд, үнэмлэхээ авчихвал, жил болгон баталгаажаад, ажиллах эрхээ аваад явдаг гэсэн үг. Цамхагт кран, авто кран, гүүрэн кран гээд маш олон төрөл бий. Мөн сүүлийн үед эмэгтэй жолооч нар нэмэгдэж байгаа. Эмэгтэй жолооч нар барилгын цамхагт кран буюу барилга дээр суурилагдсан кран дээр их ажилладаг болсон.

-Та бүхэнд тулгамддаг ямар саад бэрхшээл байна?

-Улаанбаатар хотод сүүлийн 4-5 жил ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд, том оврын техникүүд хотын төв рүү орж ачаа буулгах шаардлага гардаг. Ингэхэд хот дотроо явах зөвшөөрөгдсөн зам маш ховор байдаг. Бараг л байдаггүй дээ. Дандаа хотын захаараа явдаг. Өдрийн цагаар явахыг зөвшөөрсөн зам байхгүй. Тэгээд байнга л камерт өртөж, цагдаад торгуульдаг. Энэ үед бид яалт ч үгүй явж таарна. Уг нь хийх ёстой ажлаа л хийж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ тал дээр замын цагдаагийнхан маань наанатай цаанатай хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Бүтээн байгуулалтад оролцож байгаа салбарынхандаа зөвшөөрлийг нь гаргаад өгчихдөг байвал их зүгээр. Бид очиж байж л тэр барилгын ажил явагдана шүү дээ. Кран байхгүй бол барилгын ажил явахгүй. Тийм учраас энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэл 263 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Тө...

img

7 цагийн дараа

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа

Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо уулзлаа. Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, б...

img

6 цагийн дараа

ЭМЯ: “BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар “BYHEART” нялхсын сүүн тэжээл нь импортоор орж ирээгүй талаар гаалийн байгууллагаас мэдээлсэн. Уг бү...

img

6 цагийн дараа

Зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоожээ

Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ...

img

5 цагийн дараа

Ж.Энхсайхан: Цөмийн дайн таван улсын асуудал биш гээд л “сэлэм эргүүлээд” явна

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхантай ярилцлаа. Тэрбээр удам дамжсан дипломатч, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статустай бо...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд