мэдээ
Нийслэл 263 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ

Админ
2025 оны 11 сарын 22

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт хуулийн хугацаанд өргөн мэдүүлсэн.
Энэ хүрээнд Нийслэл дэх Төрийн аудитын газар төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитын нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нар төсвийн төслийн үндсэн бодлого, чиглэл болон гол үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.
Тодруулбал, төсвийн төсөлд
•Суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг
•Суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг
•Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг буюу нийт төлөвлөсөн орлогыг 4,637.5 тэрбум төгрөг байхаар тусгасан.
Төсвийн бодлогод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, ногоон хөгжил, засаглалын бодлого гэсэн таван үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Мөн 2026 онд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын төслүүд болох Туулын хурдны зам, “Сэлбэ 20 минутын хот” орон сууцны иж бүрэн цогцолбор, инженерийн дэд бүтэц, авто зам, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж зэрэг ээлтэй орчин бүрдүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан онцлогтой.
“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэн...
8 цагийн дараа
Нийслэл 263 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Тө...
7 цагийн дараа
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо уулзлаа. Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, б...
6 цагийн дараа
ЭМЯ: “BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Монгол Улсад өнөөдрийн байдлаар “BYHEART” нялхсын сүүн тэжээл нь импортоор орж ирээгүй талаар гаалийн байгууллагаас мэдээлсэн. Уг бү...
5 цагийн дараа
Зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоожээ
Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



