мэдээ
“IceTop”-ийн Boogii: Ice Top хамтлаг хоёр найзыгаа хүндэтгээд “In Da Huree” тоглолтод таван дуу дуулна

Админ
2025 оны 5 сарын 08

1

Desant, Ginjin, Boogii нарын хамтарсан “Ин Да Хүрээ” тоглолтын талаар хэвлэлийн хурал хийлээ
Хэвлэлийн бага хурлын өмнө уран бүтээлчид тэнгэрт одсон урлагийн ахан дүүсдээ хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлсэн юм.
Тоглолт тавдугаар сарын 10-нд Social park-т болох бөгөөд Ginjin, Desant, Boogii, Ginjin, Desant, Boogii дарааллаар, долоон хэсэгтэй тоглоно гэв.
IceTop хамтлагийн гишүүн Boogii “Би ойр дотны уран бүтээлчдээ албан ёсоор уриагүй ч нэрийг нь бичүүлчихсэн байгаа. Энэ дашрамд хар багын найз Digital хамтлагаа тоглолтод маань оролцооч хэмээн албан ёсоор урьж байна. Саяхан хамтлагийнхаа ахлагчийг алдсан учраас “Ер нь би энэ тоглолтод оролцохгүй, оролцохоо больё” гэж хэлж байсан. Манай хамтлагийнхан болон ар гэрийнхэн “Харин ч гоё тоглолт хийж, Түүнд зориулсан тусгай хэсэг гаргаач” гэж хэлсний үндсэн дээр оролцох шийдвэр гаргаад, хүндэтгэл үзүүлэн хоёр найздаа зориулан тоглохоор болсон. Мэдээж хэрэг энэ тоглолт хайр, хүндэтгэл гэсэн сайхан зүйлсийг нэмж шингээсэн. Ойрхон, ойрхон Монголын томоохон хамтлагуудын ахлагч, удирдагч нар маань тэнгэрт дэвшсэн. Тэд нартаа хүндэтгэл үзүүлэхгүй байж болохгүй. Тиймээс тус тоглолтод ирсэн бүх хүмүүсээ уриалан хүндлэл үзүүлнэ” хэмээн ярилаа.
Мөн тэрбээр “Ин Да Хүрээ нэр нь Улаанбаатар хотын маань нэрнээс үндэслэлтэй, их хүрээ гэсэн үг. Манай хамтлаг шийдвэр гаргаж, хоёр найзыгаа хүндэтгээд тоглохоор болсон. Манай хамтлаг таван дуу дуулна. Би дуунуудаа амьд хөгжимтэй дуулахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй зүйл байгаа ч бэлтгэл ажлуудаа сайн хийж, сайхан тоглолт хийхийг хичээж байна. Дашрамд дурдахад бид наймдугаар сарын 8-ны өдөр хамтлагаараа тоглолтоо хийнэ” гэлээ.
Реппер Ginjin “Бэлтгэл маань том акустик зааланд хийж байгаа учраас маш сайн өөрсдийгөө сонсож, бэлтгэлээ сайн хийж байгаа” гэв.
Реппер Desant “Тоонот тараагүй, сүүлийн үед бид хамтдаа байнга байхгүй. Өөр өөрсдийн хувийн ажлуудаа хийж байгаа. Сүүлийн нэг жил хамтарч уран бүтээл хийгээгүй, жаахан идэвхгүй байснаас хүмүүс тэгж харж байгаа байх. “Тоонот”-оос гадна зөвхөн эмэгтэй артистууд харьяалагддаг лабел байгуулаад 2 жил болж байна. Одоогоор 4 уран бүтээлчтэй хамтран ажиллаж байгаа. Ladies only гэж нэрлэсэн, тэд нар маань мөн тоглолтонд ирж, хамт оролцоно.
Ice top хамтлагийн гишүүн “Манай хамтлагаас энэ тоглолтод таван дуу дуулна. Тэнгэр өөд очиж байгаад үлдсэн дуунуудаа сонсгоно” гэлээ.
Энэ удаагийн зуны анхны шоуг тоглолтын онцлог нь ледээ стандартын биш 45 хэмийн налуу байлгахаар засаж байгаа аж. Учир нь одоогоор ледээ налуу зассан шоу гэж байхгүй. Дуучин, ледийн дүрслэл хоёроо хослуулж, үзэгчдэд ойрхон байлгахын тулд ингэж тайзаа засаж байгаа гэнэ.
М. СИЙЛЭН





Манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
FIBA Women’s Asia Cup 2025″ тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг “В” дивизионий т...
4 цагийн дараа
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3-ын нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогд...
4 цагийн дараа
Баяр наадмын өдрүүдэд 14 иргэн гол, усанд амиа алджээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж...
4 цагийн дараа
Улаанбаатар Их дуулга”-д оролцох Бахрейны жүдочид ирлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүд...
4 цагийн дараа
Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………… Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүн...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд