мэдээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсчээ

Админ
2025 оны 5 сарын 14

9

Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2025 оны 4 дүгээр сард 1.28 болж, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.
2025 оны 4 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.20 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 38.0 хувь(1301.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 5.8 хувь (248.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
2025 оны 4 дүгээрсард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 26.1 хувь (1127.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 13.2 хувь (569.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.





Өөрийгөө цагдаагийн албан хаагч гэж итгүүлэн, бусдыг залилжээ
Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед ...
8 цагийн дараа
10 гаруй аймагт ургамлын гарц муу байна
Цаг, уур орчны шинжилгээний газраас бэлчээрийн ургамлын ургалтын мэдээг танилцуулав. Бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 10-н...
7 цагийн дараа
Б.Батзориг: Монголд хүүхдийн эрх хуулиараа 500 мянган төгрөгийн л үнэ цэнэтэйгээр хамгаалагдаж байна
Монголын Криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой цахим орчин дахь хүүхди...
7 цагийн дараа
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр ...
7 цагийн дараа
“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр “Халуун бороо” уран сайхны киноны уран бүтээлчдийн төлөөлөл ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд