мэдээ
Төрийн албаны ерөнхий шалгалт тавдугаар сарын 21-26-ны өдрүүдэд явагдана

Админ
2025 оны 5 сарын 20

14

Төрийн албаны 2025 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4106 иргэн бүртгүүлсэн. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч нийслэлд тавдугаар сарын 21-26-нд, аймгуудад 21-23-ны өдөр зохион байгуулах болжээ.
Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж “Регистрийн дугаар”-аа бичиж хайх товч дарахад, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино.
Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт,
Аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авна.
Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.





Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэ...
8 цагийн дараа
Улс орноо үнэхээр л өөрчилье гэж байгаа бол УИХ-ын сонгуулийг дахин хийсэн нь дээр
Ерөнхий сайдын хүү, бэр хоёрынх нь тансаг хэрэглээтэй холбоотойгоор олон нийт эсэргүүцэл илэрхийлж, Төв талбай дээр Л.Оюун-Эрдэнийг ...
8 цагийн дараа
Ж.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг өчигдөр /2025.05.19/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаат...
7 цагийн дараа
Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт...
7 цагийн дараа
“Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болж байна
Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн 21-ны өдрийг хүртэл Сүхбаатар...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд