Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ

trend

Админ

img

2025 оны 5 сарын 20

img

18

news-img

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээж, Хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, хүртээмжтэй мэдээлэх, иргэд өөрсдийн сонгосон хууль тогтоогчтойгоо олон талт сувгаар холбогдох нөхцөлийг сайжруулж, дэвшилтэт арга, хэрэгсэл ашиглах зэрэг заалтуудыг тусгасан. Энэ хүрээнд иргэд, парламент хооронд мэдээллийн гүүр болж, үр дүнтэй эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар нээж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна.

Тодруулбал, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгээр  2023 оноос эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан бол өнгөрсөн онд Орхон аймагт нээсэн уг төвийн үйл ажиллагааг ийнхүү албажуулж, хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж буй нь энэ юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Орхон аймаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасны дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй бөгөөд шууд оролцооны олон хэлбэрүүдийн нэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулж буй энэхүү Хууль тогтоомж сурталчлах төв гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл төвийн үйл ажиллагаа нь боловсруулж буй болон өргөн баригдсан хуулийн төслүүдэд иргэд саналаа өгөх, нийтийн санал асуулга, хэлэлцүүлэгт оролцох, тухайлсан асуудлаар өргөдөл, хүсэлт илгээх зэрэг ард түмний засаглах эрхийг олон талт хэлбэрээр хангахад чиглэж буйг дурдлаа.

Түүнчлэн парламентаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах, бодит хэрэгжилтэд тэдний санал, санаачилгыг тусгахаас гадна УИХ-ын хянан, шалгах үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжлэг үзүүлэхэд орон нутаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвүүд онцлох хувь нэмэртэйг хэллээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, төвийн үйл ажиллагааг хүртээмжтэй, бүтээлч байдлаар хэвшүүлж, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэрийг сурталчлан таниулах, улмаар иргэдэд хууль эрх зүйн боловсрол олгох, бодит мэдээлэлд суурилсан тэгш оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Цаашид төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Парламентын засаглалтай улс орнуудын дэвшилтэт практикаас харахад энэ чиглэлийн мэдээллийн төвийг хүртээмжтэй хэлбэрээр ажиллуулж, иргэд өөрийн сонгосон хууль тогтоогчтойгоо холбогдох, санал хүсэлтээ уламжлах, бодлого, шийдвэрт дуу хоолойгоо тусгах боломжийг бүрдүүлснээр Улсын Их Хурлын анхдагч нэгж болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлдэг жишиг бий хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НББХ: Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.05.20)-ийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө б...

img

6 цагийн дараа

ЦЕГ: Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилжээ

Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн б...

img

5 цагийн дараа

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Ид...

img

5 цагийн дараа

АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ.  Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжил...

img

4 цагийн дараа

Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд