мэдээ
ЦЕГ: Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилжээ

Админ
2025 оны 5 сарын 20

24

Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Тодруулбал, хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул бусдаас эмчилгээний зардал хандив өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхний байршуулсан зар мэдээллийг ашиглан, 2024 оны 11-р сараас энэ оны 4-р сар хүртэлх хугацаанд 2500 гаруй хүнээс 5000-аас 500 мянга хүртэлх төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилжээ. Уг этгээдийг цагдаагийн байгууллагаас тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх үйлдлийг хийсэн этгээд нь фэйсбүүкт шинэ хаяг үүсгэж, тухайн хаягууддаа өвчтэй хүүхдүүдийн мэдээллийг байршуулж, мэдээллээ төв, орон нутгийн олон дагагчтай хуудсуудад байршуулж, иргэдээс богино хугацаанд их хэмжээний мөнгө төвлөрүүлжээ. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар тухайн этгээд нь иргэдийн хандивын мөнгөөр олон улсын цахим мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогджээ. Иймээс хандив, тусламж хүссэн зар мэдээллийг нягталсны дараа мөнгөө шилжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.





НББХ: Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.05.20)-ийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө б...
1 цагийн өмнө
ЦЕГ: Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилжээ
Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн б...
2 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Ид...
2 цагийн өмнө
АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжил...
3 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл ...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд