мэдээ
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид дахин дэвшихгүйгээ зарлав

Админ
2025 оны 5 сарын 20

244

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол аливаад зоримог шийдэлтэй, хатуу байр суурьтай, харизмтай улстөрч. Тэр нь ч улс төрийн карьерын оргилд хүрэхэд нь нөлөөлсөн. Харин сүүлийн үед түүнийг дахин сунгагдаж Ерөнхийлөгчөөр ажиллах гэж байгаа гэх мэдээ мэдээлэл тасрахаа больсон. Тэрэнд ЕТГ-аас хариу өгчээ.
ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас цахим сүлжээгээр У.Хүрэлсүх: -Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй гэсэн гарчигтай мэдэгдэл гаргав. Түүнд: -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улстөржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно гэжээ. Үүгээрээ Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид дахин дэвшихгүйгээ зарлав.
2019 онд Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 30 дугаар зүйлийн 2-т: -Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт орсон. Энэ дагуу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга нэр дэвшээгүй. У.Хүрэлсүх сонгогдсон. Тэр ингэж Монгол Улсын зургаа дахь, мөн зургаан жилээр нэг удаа сонгогдсон анхны Ерөнхийлөгч болсон. Тэгэхлээр Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтыг дахин өөрчлөхгүй бол дахин сонгогдохгүй гэсэн утгатай. Тэгж өөрчилж дахин нэр дэвшихгүй гэдгээ ийн хэлжээ.
У.Хүрэлсүх нэгэнт ингэж шийдсэн болохоор одоо нэг хуулийг УИХ-аас нэхэх хэрэгтэй юм. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль юм. Хэдийгээр 2019 онд Үндсэн хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлтүүд орсон ч түүнийг дагуулж нийцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөөгүй байгаа юм. Одоо Ерөнхийлөгч 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар ажлаа явуулж байна.
Уг хуулийн талаар 2024 оны 3 дугаар сард нэг яригдаад чимээгүй болсон. Тэр үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгчийн тухай хуульд Үндсэн хуульд заагдаагүй зарим асуудлууд орсон байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үүнийг өөрчилж, зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг л хэрэгжүүлдэг байхаар болсон. Энэ өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгах ёстой гэж байсан юм.
Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой цөөхөн заалт орсон. Тэр заалтууд нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан гэж болно. Жишээ нь, Үндсэн хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т: “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” хэмээн заасан байсныг “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” хэмээн өөрчилсөн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар Ерөнхийлөгч ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгөх тухай ойлголт юм. Тэгэхлээр: Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөнхуулиар олгож болно гэсэн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх заалтыг:
-Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно хэмээн өөрчилсөн гэдэг. Энэ мэт Ерөнхийлөгчийн үйл ажиллагаагаа явуулах тулгуур эрх зүйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар шинэчлэн тогтоох шаардлагатай байгаа гэсэн үг.
Ө.Билэг





НББХ: Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.05.20)-ийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө б...
6 цагийн дараа
ЦЕГ: Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилжээ
Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн б...
5 цагийн дараа
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Ид...
5 цагийн дараа
АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжил...
4 цагийн дараа
Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд