Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 20

Валютын ханш

value

гадаад

Пап ламыг ширээнд нь залах ёслол өндөрлөв

trend

Админ

img

2025 оны 5 сарын 20

img

21

news-img

Барууны бүх улсуудын тэргүүн нар оролцсон, Ватиканы Пап лам XIV Леог ширээнд нь залах ёслол энэ сарын 18-ны ням гаригт Ром хотод ёслол төгөлдөр болж өндөрлөв. Католик сүмийн шинэ тэргүүн ширээндээ заларсны дараа хийсэн залбиралдаа Украинд болж буй дайны талаар санаа зовж буйгаа илэрхийлж “Зовж, шаналж буй Украин шударга, бат бөх энх тайван тогтох хэлэлцээр эхлэхийг хүлээж байна” хэмээв. Украинд анхаарал хандуулсанд талархаж, ерөнхийлөгч Зеленский “Шударга энх тайван, бүх ард түмний нэр төртэй амьдралын төлөөх түүний энэ залбирал дэлхийн хүн бүрд хүрэх болтугай” гэж хэлжээ.

Энэхүү ёслол өндөрлөсний дараа Зеленский шинэ ширээт лам XIV Лео болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай уулзсан байна. Мөн уг ёслолд оролцсон Германы канцлер Фридрих Мерц Их Британи, Франц, Италийн удирдагчидтай уулзаж, ярилцсаны дараа Ром хотноо сэтгүүлчдэд “Бид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй маргааш утсаар ярихаас нь өмнө амжиж хэлэлцээний бэлтгэлийг хангах зарим нэг нөхцөлийг ярилцах шаардлагатай гэж үзсэн. Бид Ромын Пап ламыг хаан ширээнд залах ёслолд оролцох үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Путин-Трампын яриа хэлэлцээний талаар хэлэлцэж амжсан” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штефан Корнелиус “Ням гаригийн орой Европын удирдагчид болон АНУ-ын ерөнхийлөгч нар Украины дайны нөхцөл байдал, дайны гамшгийн асуудлаар ярилцсан” гэж мэдээлсэн бол Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба “Кэйр Стармер АНУ-ын ерөнхийлөгчтэй Орос улс гал зогсоож, энхийн хэлэлцээ хийх талаар нухацтай хүчин чармайлт гаргахгүй бол ямар хориг арга хэмжээ авах талаар ярилцсан” гэж мэдээлэв.

Харин Европын дөрвөн удирдагч, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцсаны дараа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн X хуудсанд “Ерөнхийлөгч Путин маргааш ерөнхийлөгч Трампын санал болгосон, Украин болон Европын орнуудын дэмжсэн 30 хоногийн болзолгүй гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрч, энх тайвныг хүсч байгаагаа батлан харуулах ёстой” гэж бичжээ.

Фридрих Мерц Германы канцлер болох нь тодорхой болонгуут Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, нэг их наяд еврог яг тэнцүү хуваан цэргийн болон иргэний бүтээгдэхүүний үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ нь Герман улс буцаад аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн болж байна гэсэн үг бөгөөд Фридрих Мерц үүнийг “Герман буцаж ирлээ!” гэж зарласан. Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайнаас хойш анх удаа Европын улсуудын санаа бодлыг Германы канцлер АНУ-д ил тод илэрхийлж, Франц, Итали улс дэмжиж, харин Их Британи улс тэдний хооронд гүүр, зөөлөвчийн үүрэг гүйцэтгэх болж байна гэсэн үг юм.

Энэ нь Европын улсууд болон АНУ, Хятад Төв Азид өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн тулд иргэдийг нь худалдан авах чадвартай болгохын тулд хөрөнгө оруулалтаар өрсөлдөж, ардчилсан Монголд тун ч таатай боломж бүрдэж байгаа явдал юм. Харин бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд юуны өмнө авлигаас ангижирч, төгрөгийн ханшийг тогтворжуулах буюу иргэдээ валютын тогтмол орлоготой болгох ажлыг яаралтай хийж эхлэх хэрэгтэй.

 

Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа. Бүртгэлийг өнгөрсөн сарын 1-нд нээсэн...

img

8 цагийн дараа

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид дахин дэвшихгүйгээ зарлав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол аливаад зоримог шийдэлтэй, хатуу байр суурьтай, харизмтай улстөрч. Тэр нь ч улс төрийн карьерын оргилд хү...

img

8 цагийн дараа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймрийг унтраахаар байдлын албан хаагчид ажиллаж байна. Тодруулбал, өнөө өглөө 0...

img

8 цагийн дараа

Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэ...

img

7 цагийн дараа

Улс орноо үнэхээр л өөрчилье гэж байгаа бол УИХ-ын сонгуулийг дахин хийсэн нь дээр

Ерөнхий сайдын хүү, бэр хоёрынх нь тансаг хэрэглээтэй холбоотойгоор олон нийт эсэргүүцэл илэрхийлж, Төв талбай дээр Л.Оюун-Эрдэнийг ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд