мэдээ
БНХАУ 15135, Тайвань 710, БНЭУ 427, БНСУ 352 иргэнд цахим виз олгожээ

Админ
2025 оны 5 сарын 20

16

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 98.1 хувь буюу 25094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Түүнчлэн Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 улсын иргэдэд дөрвөн ангиллын цахим виз олгож байгаа бөгөөд энэ оны байдлаар цахим виз олголт 87.1 хувьтай байна. Тодруулбал, Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Evisa.mn цахим системээр нийт 19434 хүсэлт хүлээн авснаас 53 орны 16930 иргэнд цахим виз олгож, 2282 иргэний хүсэлтэд татгалзав. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахим виз олголт 0.44 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Цахим виз олгосон гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл:
- БНХАУ 15135,
- Тайвань 710,
- БНЭУ 427,
- БНСУ 352,
- бусад улсын 306 иргэн байна.
Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй нь байна.





Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна
Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрий...
8 цагийн дараа
Нүүрсний орлого 1.2 тэрбум ам.доллароор буурчээ
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар 295.3 мянган тонн нүүрс, оны эхнээс 25,648.9 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мө...
8 цагийн дараа
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа. Бүртгэлийг өнгөрсөн сарын 1-нд нээсэн...
7 цагийн дараа
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид дахин дэвшихгүйгээ зарлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол аливаад зоримог шийдэлтэй, хатуу байр суурьтай, харизмтай улстөрч. Тэр нь ч улс төрийн карьерын оргилд хү...
7 цагийн дараа
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймрийг унтраахаар байдлын албан хаагчид ажиллаж байна. Тодруулбал, өнөө өглөө 0...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд