гадаад
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэрээ татжээ

Админ
2025 оны 5 сарын 21

24

Ирэх 6 сарын эхэнд болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд 2 долоо хоногийн хугацаа үлдсэн байна. Энэ сонгуульд нийт 7 нэр дэвшигч өрсөлдөж байснаас өчигдөр “Эрх чөлөө, эв нэгдлийн нам”-н нэр дэвшигч нэрээ татаж, Ардын хүч намын Ким Мүн Сү-г дэмжихээ илэрхийлсэн байна. Өмнөд Солонгос улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших түүхэнд 9 дэх удаагийнх болж байгаа энэ сонгууль Импичментээр огцорсон Ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлж хаших хүнийг тодруулах гэдэг үүднээсээ хоёр дахь удаагийн ийм сонгууль нь болж байгаа онцлогтой юм.
Энэ намын хувьд заримдаа хэт барууны үзэлт улстөрийн хүчин гэгддэг, парламентад төлөөлөлгүй нам юм байна. Ку Жу Ва-гийн хувьд, сонгуулийн саналын хуудсанд 6 дугаарт бичигдэж байсан нэр дэвшигч. Харин жагсаалтын нэгд одоогийн парламентын олонх “Тобуро” Ардчилсан намын дарга асан Ли Жэ Мён бичигдсэн байгаа бол, хоёрдугаарт Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү–гийн нэр байгаа юм байна. Харин Үндэсний Ассамблейд гуравт орох мандаттай “Эх орноо сэргээе” гэх намаас хүн нэр дэвшүүлээгүй учир жагсаалтын 3 дахь цонх хоосон байгаа юм байна. Харин Шинэ шинэчлэлийн намын Ли Жун Сок дөрөвт нь бичигджээ. Рилмитр социологийн судалгааны агентлагийн хамгийн сүүлийн санал асуулгаар, Ардчилсан намын Ли Жэ Мён 50,2 хувийн дэмжлэгтэй яваа бол, Ардын хүч намын Ким Мүн Сү 35,6, Ли Жу Сокийг харин асуулгад оролцогсдын 8,7 хувь нь дэмжсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Үүний зэрэгцээ өнөөдрөөс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн хилийн чанад дахь санал хураалт эхэлж байгаа юм байна. Зургаан өдөр үргэлжлэх энэ санал хураалтад гадаадын 118 улсад оршин сууж байгаа 250 гаруй мянган Өмнөд Солонгосчууд нийт 233 санал авах байранд очиж саналаа өгөх боломжтой гэдгийг сонгуулийн үндэсний Комиссоос нь мэдээлж байна.





Авлига тэмцэх газар 164 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50...
7 цагийн дараа
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэ...
7 цагийн дараа
Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 9-нөөс эхэлнэ
Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг...
6 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалт...
6 цагийн дараа
Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд