Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ…

trend

Админ

img

2025 оны 5 сарын 26

img

35

news-img

Монгол Улсад ойрын хэдэн жилдээ болоогүй улс төрийн үймээн яг одоо өрнөж байна.

2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу дөрвөн жил таван сарын хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрох тухай мэдэгдээд буй энэ өдрүүд Монгол дахь ардчилалд цоо шинэ үнэлэлт дүгнэлт өгөх цаг ирснийг харуулж байх шиг.

Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ гэх энэ лидерийн түүх цаашдаа яаж түр амсхийх, ямар зам өөртөө зурах, яаж ахин тэнхээлэн босох.. гээд таамаглал нийтлэл бичихэд маш сонирхолтой сэдэв ч энэ удаа хойш тавья.

МАН-ын түүхэнд тэргүүн эгнээнээсээ, дээд зиндааны тойрог дотроосоо авлигын эсрэг тэмцлийг зоригтой хийж чадсан бараг анхны хүн яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ л дээ. Залуу насны ааг, эрч хүч, итгэл үнэмшлээрээ шатаж зүтгэлээ. Тэгж яваад болох болохгүйн хязгаарыг давж, хүрэх хүрэхгүй юм руу хүрч, гишгэх ёсгүй юман дээр гишгэж, арслангийн зогдроос дугтарч үзээд шангаа хүртэж байна. Шууд утгаар тэр хэтрүүлчихлээ. Нам руугаа орж ажиллаж амжсангүй.

Л.Оюун-Эрдэнэд олон хүн итгэсэн, дэмжсэн. Эргээд бүгд л өр авлага болоо биз. Гэхдээ нөгөө талаас дээд үе нь түүнийг маш тэвчээртэй харлаа. Өөрийнх нь үе л тэвчсэнгүй. Айхтар атаархлаа, аймшигтай ч хорслоо. Тэр ийм амжилтад хүрчихсэн байхад би яагаад…гэдэг монгол тачаалыг манай залуу үе жинхэнэ өвлөж авчээ. Тэрийгээ ч үзүүллээ. Бүх үеийн турш тэд нь л булли явуулж байв. Юу үнэн, энэ үнэн. Хөөрхий дөө, жигтэйхэн ухаантай, жигтэйхэн тэмцэгч, жигтэйхэн боловсролтой, жигтэйхэн ариун шударгын дүрээр гангинуулаад гараад ирсэн ихэнх дүрүүдийн ард яг мөшгөөд хөөхөд хувийн өчүүхэн тачаал нь л байдаг. “…Би тэгж тэгж дэмжиж байсан, тэгэхэд тэгээгүй ингээгүй, нэг тендер гуйсан туслаагүй, уулзаагүй, харьцаагүй тоогоогүй”…л гэх шалтгаан хэлж байдаг. Монголчууд бид бүгдээрээ ёс суртахууны хувьд ингэтэл давжаарсан. Ерөнхий сайд өөрөө ч их адгалаа, яарлаа. Бүгдийг нэг далайлтаар хийх гэж улайрлаа. Тэр монголчуудад алдагдсан боломжийнх нь үнэ төлөөсийг ч мэдрүүлж чадлаа. Тэр хэрээрээ нийгэм ч их улайслаа. Эргээд өөрийг нь шахлаа. Бушуулаач, хурдан бүгдийг нь шоронд хийж, шонд өлгөөч…гэж өглөө үдэшгүй шавхуурдлаа. Гэвч хананд тулж ирээд зогсож байна гэдгийг хаа хаанаа харахгүй байна. Харахыг ч хүсэхгүй байна. Энэ бол ард иргэдийн буруу биш, гадаа дэвж байгаа залуусын ч буруу биш. Яагаад гэвэл Ерөнхий сайд хэн байлаа ч шүүх засаглалын нүсэр том эрх мэдлийн өмнө зогсоно. Гучны турш бизнес- улс төр дамнаж хэрсэн нүсэр тогтолцоо, систем болчихсон өргөстэй чулуун хана гэдгийг энгийн иргэдэд ойлгуулах амар биш. Шүүхийг ч, ер нь бүх эрх мэдлийг Ерөнхий сайд атгаж байдаг гэх ойлголттой иргэд гудамжаар дүүрэн байдаг аж.

*** Улс төр улайссан энэ өдрүүд улс маань ер нь цаашаа хөгжих юм уу, үгүй юм уу. Эрх баригч нам нь ээлжилж дарга даамал болцгоогоод, эцсийн дүнд нь бид л халтайгаад байсан байрандаа хоорондоо алалцсан хэвээрээ байцгаах юм уу гэдэг асуултыг бидний өмнө гаргаж ирж байна.

Бид татварын дарамтнаас салах уу, бид цалингаараа мөрөөдсөн байр сууцандаа орж чадах уу, мөрөөрөө машин унаад явж болох уу. Бид эрүүл байж чадах уу. Бидний үр хүүхэд боловсролтой болж чадах уу, дэлхийн иргэдтэй тэд маань хөл нийлж амжих уу. Бид хоёр хөршөөсөө хараат бус оршиж, тэдний иргэдтэй адил эн тэнцүү эрхтэйгээр наймаа арилжаа хийж чадах уу. Нүүрсээ ядаж хэл амгүй, хүндрэл бэрхшээлгүй зардаг болох юм уу.

Асуултууд ингээд ар араасаа зогсож байна. Бүгдийг чадна гээд л МАН маань ганцхан жил болгоод хамтарсан засгийг унагааж байгаа байлгүй дээ.

МАН-ын Бага хурал хуралдаж, эвслийн гэрээг зөрчсөн АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргаж, МАН дангаар Засгийн газраа бүрдүүлэх шийдвэрийг гаргасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцрох нөхцөлийг бодитоор бүрдүүлсэн. Гэвч эрх баригч намын эл шийдвэр гарснаас хойш хэд хоног өнгөрөв. Энэ өдрүүд бол МАН-ын өдрүүд. Сонгогчид МАН-тай л хариуцлагаа ярина.

***Үнэндээ талбайд орилсон хэдэн хүүхдээс болоод засаг огцорч ч байгаа юм биш. Тийм болохоор тоглоомоо хурдан цэгцэл. Та нарын тохиролцохыг хүлээж суутал бензиний үнэ нэмэгдчихлээ. Хуучин бол “ах нар ингээд байна” гээд хуруугаараа заачихдаг байсан, одоо улс төрд бүлэглэлийн түвшинд архайгаад оршиж байгаа ах нарын гэх ямар ч фракц байхгүй шүү. Бүгдийг нь биологийн насаар хавчиж хяхан шахаж, хүчээр үеийн шинэчлэл гэсэн механик технологи хийж байгаад тойргоос гаргасан. Үр дүнд нь Бага хурал нь потенциалын хувьд ч, институцийн хувьд ч суларсан. Энэ бол цэвэр өөрсдийнх нь асуудал.

Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнтэй зэрэгцэн нам дотор нь дараагийн Ерөнхий сайдын төлөөх дайн эхлээд байна. Байж болох бүх кандидатуудыг хэвлэл мэдээллийнхэн нэрлэж, харин бие биенээ намнах ажиллагааг Ардын намынхан өөрсдөө хийцгээж байна. Зарим нь хэлмэгдэж ч байх шиг байна. Зарим нь хичээж ч байх шиг байна. Энэ талаар яривал далай болно. Эхлээд л хамгийн зөв, зөөлөн дүрээ намнаж эхэлсэн.

“Г.Занданшатар бол төрийн гурван өндөрлөгийг дамжиж ажилласан хүн …” гээд л тууж байх жишээтэй. Г.Занданшатар хэзээ ч Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байгаагүйг энэ улсад найман настайгаас наян настай буурал нь эрхбиш мэдэх юман дээр гөрдөөд л шууд дайруулаад гөвж байх жишээтэй. Н.Учрал л урагшаа алхах гээд байна шүү…гээд л ил далд явуулж харагдана. Н.Учралын хувьд яг энэ ээдрээтэй нөхцөлд намын дээд түвшний уур амьсгал, эв түнжингээ хамгийн сайн бодох ёстой хүн. Тэгээд ч одоогийн ажиллаж байгаа орон зайгаа бэхжүүлж ажиллах нь мэдээжийн л зүйл шүү дээ. Маш эрчтэй ажиллаж, маш олон эрх ашгийн уулзвар дээр тэр зогсож байгаа нь үнэн. Хийтэй алхам хийхгүй. Б.Жавхлан л жаалчих санаатай хурдлаад байна…гээд л зодож эхэлж. Энэ мэт цахим дажин нь өөрөө МАН-ын өөрсдийнх нь хагарлыг ил тод харуулж байна.

Үнэндээ намууд нь ч, нийгэм нь ч эдэлж туйлж ирсэн ардчилалдаа дүгнэлт хийх цаг болжээ. Бид бүтнээрээ нэг тийм гацаанд орчихлоо. Жишээлбэл, энэ талаар улс төрийн ухааны доктор Д.Ганбат:

“Манай хийсэн судалгаагаар иргэдийн гуравны нэг нь л ардчиллыг ерөнхий ойлголтоор төсөөлдөг. Хоёр дахь гуравны нэг нь ардчиллыг хуучны социалист ойлголттой холин ойлгож байгаа бол, үлдсэн гуравны нэг нь ерөөсөө ойлголтгүй байна. Энэ нь Монголд ардчиллыг ойлгуулах боловсрол, үнэт зүйлсийн төлөвшил огт бодлогоор явагдаагүйг харуулж байна. Ардчиллыг зөвхөн сонгуулиар ойлгож, санал өгөхөөс цаашгүй гэж үздэг нь асуудлын нэг тал. Сонгуульд оролцох иргэдийн хувь жил ирэх тусам буурч байна” гэж дүгнэж байна. Мөн тэрбээр, “ Хүмүүс ардчиллыг зөвхөн онол биш, бодит амьдрал дээр мэдрэхийг хүсдэг. Гэтэл ардчиллыг тээж явах ёстой институцүүд буюу парламент, засгийн газар, шүүх, цагдаа, татварын алба зэрэг нь өнөөдөр иргэдийн итгэлийг олж чадахгүй байна. Өнөөдөр залуу үе маань миллениалууд, Z үеийнхэн ардчиллыг туулж биш, “үүсээд ирсэн” нөхцөл байдлаар л хүлээж авч байна. Энэ үед уламжлал, үзэл санаа, үнэт зүйлсийг бодлогоор дамжуулж ойлгуулах ёстой. Бусад улс орнууд жишээлбэл, Зүүн Европын орнууд Европын хуулийг шууд орчуулаад хэрэгжүүлсэн. Олон жил шүүмжлэлгүй хэрэгжүүлж байж, систем нь бэхэжсэн. Тэд ядаж л сураад, хууль тогтоогоод явсан. Харин бид яаж байна гэдэг асуултад хариулт өгөх ёстой. Өнөөдөр улс төрийн нам гэдэг өөрөө ардчиллыг хамгаалах биш, ардчиллыг дарж буй бүтэц болон хувирчээ. Иргэний нийгэм хөгжихгүй, хүн боловсрохгүй бол ямар ч улс төрийн тогтолцоо ажиллахгүй. Тийм учраас “ардчилсан нийгмийг хөгжүүлнэ” гэдэг Үндсэн хуулийн заалтыг бодит амьдрал болгох, иргэн төвтэй, боловсролд суурилсан, институциэ хүндэлдэг, хариуцлагатай систем рүү бид яаралтай шилжих ёстой” гэж ярьжээ. Энэ маш чухал дүгнэлт шүү.

Өнөөдөр манай нийгмийн дийлэнх хувь ийм нухацтай үнэлэлт дүгнэлтээс дайжиж, жийрхэх болжээ. Гэтэл бид нүүр тулах ёстой юмтайгаа тулах л ёстой шүү дээ. Тэгж байж цаашаа хөдөлнө. Үүнийг хаа хаанаа ойлгомоор байна. Гол юмнаасаа үргэлж тойрч зугтдаг. Улс төрөө хэсэг бүлгээрээ хөөстэй дэглэлтээр авч явдаг ийм байдлаасаа гарч байж бид улс шиг улс болно. Ингэж чадахгүй бол улс төр нь эдийн засгийн өвчнийхөө шалтгаан нь болж байдаг хөдөлж, хөгжиж өгдөггүй хөөрхийлөлтэй улс хэвээрээ л үлдэх нь…

МАН өнөөдөр дараагийн Ерөнхий сайдын суудал тойроод алалдаж байна. Үнэн хэрэгтээ тэдэнд ингэх ёс суртахууны эрх байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Улс төрийн нөгөө блокт зогсож буй АН-ыг дур зоргоороо засгаас хөөж гаргах эрхтэй ч билүү, үгүй ч бил үү.

Сонгогчдын өндөр хувийг авсан том хүчин одоо тоглолтыг гартаа авна. Өөр арга байхгүй. Тэдэнд хамгийн зарчимгүй улс төр тулгасан МАН уналтынхаа тоолуурыг эхлүүлсэн. Одоо АН-ын дарга хэн болох бидэнд илүү сонин байна. Мэдээж тэд одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ…

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Ул...

img

1 цагийн өмнө

Гарц хааж зогсон бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж з...

img

2 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, ...

img

3 цагийн өмнө

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны хуралдаан боллоо

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 ...

img

3 цагийн өмнө

Замын хөдөлгөөний аулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар сан...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

ард

Урвагч-уран Учрал л биш шүү.

Онцлох нийтлэлүүд