Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэ тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрийн шилдэг 11 шатарчин ирэх есдүгээр сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна.
Өчигдөр зургаа дахь өргийн тоглолт болж эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальт, олон улсын мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул 5,5 оноогоор тэргүүлж эхэллээ
11 өрөг болох тэмцээний долоо дахь өргийн тоглолт өнөөдөр болно.