Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 27

Валютын ханш

value

гадаад

Владимир Путин: Тэд бол тэнэгүүд

trend

Админ

img

2025 оны 5 сарын 26

img

112

news-img

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 13-нд Оросын олон нийтийн “Ажил хэрэгч Орос” байгууллагын гишүүдтэй уулзахдаа “Тэд бидэнд хориг арга хэмжээ авч өөрсдийгөө хохироодог. Гэхдээ тэд үүнийг хийдэг. Тэд бол тэнэгүүд. Өө, ингэж хэлсэн намайг уучлаарай. Зөвхөн бидэнд хор хөнөөл учруулахын тулд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсууд өөрийн эдийн засгийг хямруулж байна” гэж хэлсэн. Мөн Владимир Путин энэ сарын 18-нд болсон Оросын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо(РСПП)-ны их чуулган дээр “Барууны орнууд Оросын хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг 28595 хориг арга хэмжээ аваад байна. Эдгээр хориг нь Оросын эдийн засаг, түүний дотор санхүү, технологийн салбарт нөлөөлсөн эерэг өөрчлөлтийн нэг төрлийн нэмэлт хурдасгуур болсон” гэж хэлсэн.

Тэгвэл барууны хориг ашигтай байгаа юм бол АНУ болон барууны улсуудтай Оросууд хэлэлцээ хийж эхлэнгүүт яагаад юуны өмнө “Бидний эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцал” гээд байдаг юм бол?! Дэлхийн практикт эдийн засгийн хориг арга хэмжээг авч үзэхдээ юуны өмнө тэдний үндсэн төрлүүд, хоригт орж буй улсын онцлогоос үүдэн гарах үр дүн, эдгээр хориг нь олон улсын хууль ёсонд нийцэж байгаа эсэхийг авч үздэг. Иймээс барууны улсуудын ОХУ-ын эдийн засгийн хөгжилд үзүүлэх хориг арга хэмжээний үр дагаврыг тооцохдоо юуны өмнө энэ улсын гадны хөрөнгө оруулалтад үзүүлсэн нөлөөнд онцгой анхаарал хандуулах ёстой. Олон улсад нэр хүнд бүхий аудиторын Kept компани өөрийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл дээр үндэслэн “2022 оны гуравдугаар сараас хойш гадаадын томоохон компаниудын 62 хувь буюу 1000 гаруй нь Оросыг орхин гарсан” гэж тооцоолжээ. Мэдээж үлдсэн компаниуд нь оруулсан хөрөнгөө хамгаалах гэж зөвхөн орлогод анхаарч, нэмэлт хөрөнгө оруулалт огт хийхгүй, ёс төдий ажиллаж байгаа.

Мөн Оросын валютын орлогыг 100 хувь бүрдүүлдэг нефть болон байгалийн хийд тавьж буй барууны улсуудын хоригийн зэрэгцээ дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн уналтыг авч үзэх хэрэгтэй.

Эдгээр хоёр хүчин зүйл л гэхэд Оросын төсөв, эдийн засгийн байдалд нь хүчтэй сөрөг нөлөө үзүүлснээс энэ улс дефолт гэх дампуурал руу эргэлт буцалтгүй оров. Үүнийг рецесс буюу эдийн засгийн агшилт гэдэг. Нүүрсний, тээврийн, машин, төмөрлөгийн үйлдвэрлэл, тээвэр, төмөр зам, нисэх онгоц, ойм мод, хөдөө аж ахуй гээд ОХУ-ын маш олон чухал салбар алдагдалд оров. Оросын санхүүгийн байгууллагуудын гаргаж байгаа мэдээлэлд оросууд ч өөрсдөө итгэхгүй болов. Барууны улсын хоригууд нефтийн болон зэвсэг гээд маш олон үйлдвэрийг барууны тоног төхөөрөмжийг шинээр авах нь байтугай хуучнаа засах боломжгүй болгов. Эдийн засгийн хориг нь эдгээр шууд нөлөөллөөс гадна дам нөлөөлөл үзүүлэв. Жишээ нь, өндөр ашигтай барууны техникээ засах боломжгүй болж, хортон шавжийн эсрэг бэлдмэл тасарч, хамгийн гол нь барууны сайн чанарын бэлэн үрийн төмс авч чадахгүй болсноос оросууд ургац алдаж, төмсний үнэ тэнгэрт хадав. Харин үүнийг дарга нар нь цаг агаараас болсон гэж тайлбарлав.

Өөрөөр хэлбэл, улс орноо дайны байдалд оруулсан Путин энэ дайныг зогсоовол шууд суудлаа алдана. Иймээс тэрээр гал зогсоох гэж байгаа дүр эсгэв. Харин орос эрчүүд удахгүй дайн дуусах нь хэмээн хууртаж хөгшин, залуугүй хөлсний цэрэг болов. Одоо Путин ЗХУ-аас үлдсэн танк, хуягт, их буутай адил эд нарыг дуустал байлдах болно. Үүний тулд Путин сурсан зангаараа элдэв шалтаг тоочиж, бүр Оросын том хотуудад террорист халдлага үйлдэж, үүндээ Украиныг буруутган гал зогсоохгүй байсаар байх болно. Харин сэтгэхүйн “Орос онцлог”-оос болж орос иргэд яагаад ч Путины эсрэг босохгүй. Тэд “Огцрох амархан!” гэж жагсах нь байтугай шивнэж ч чадахгүй. Харин рубль цаас, Путин сураггүй болж байж л энэ дайн дуусна. Харин хэзээ энэ явдал болохыг рублийг цаас болгох нефтийн үнийн уналт, Оросын уламжлал болсон “Ордны хуйвалдаан” хоёр л шийднэ. Өнөөдөр дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаж, Орос улс валютгүй болж, өргөн хэрэглээний үнэ нэмэгдсээр байхад яг эсрэгээрээ рублийн ханш чангарч, экспортын компаниуд алдагдал хүлээж, татвар багасаж, төсвийн орлого буурч байна. Мэдээж энэ нь рублийн ханшийг зах зээл бус Оросын төр зохицуулж байна гэсэн үг. Үүний цаад гол учир нь Оросын баячууд өөрсдийн рублиэр хямдхан валют худалдаж авч, хадгалах боломж бүрдэж буй явдал.

Өнөөдөр ОХУ-ын жилийн төсөв 40 их наяд рубль, харин иргэдийнх нь мөнгөн хадгаламж 57 их наяд рубльтэй тэнцэж байна. Харин эдгээр хадгаламжийн эзэд нь Оросын нийт иргэдийн ганц хувь буюу Путины тойрон хүрээлэгчид билээ. Гэтэл өнөөдөр барууны хоригт орж, бодит мөнгөгүй болсон Путин энэхүү хадгаламж болох баячуудын мөнгөөр дайнаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй болов. Бас Европын улсууд “Оросын хувь хүмүүсийг хоригт оруулахын тулд тэднийг дайныг санхүүжүүлсэн эсэхийг бид тогтоохгүй. Харин тэд өөрсдөө дайнд холбогдолгүй гэдгээ батлах ёстой” гэж мэдэгдэв. Энэ нь Европын улсууд өөрийн улсад байгаа ОХУ-ын хөрөнгөнөөс хамаагүй их, Оросын тэрбумтангуудын хөрөнгийг хурааж эхлэх гэж байна гэсэн үг. Одоо Путины тойрон хүрээлэгчид нь түүнийг яах бол?! Энэ бүхэн хориг тавьсан нь бус хоригт орсон нь тэнэгүүд байдаг гэдгийг баталж байна.

Бэлтгэсэн Г.АМАРСАНА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Ул...

img

38 минутын өмнө

Гарц хааж зогсон бусдыг хэл амаар доромжилсон иргэнийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж з...

img

2 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, ...

img

2 цагийн өмнө

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндэсний хорооны хуралдаан боллоо

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 ...

img

2 цагийн өмнө

Замын хөдөлгөөний аулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар сан...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Номлогч

Бичиг үсэг мэдэхгүй малуудаар бичүүлэхээ бүрмөсөн боль. Урьд мэргэжлийн сургуульд нь сураад, дараа нь дадлага туршлага, чадвартай болоод бичиж эхэлнэ, улаан цоохор болтол редакторлуулаад уншигч бидэнд ирдэг байлаа, мэдээ занги нь. Одоо ярьдаг малууд өөр шигээ юм бичээд өдөр тутмын сонинд нийтэлдэг болжээ. Энэ мал юу цоохоролсноо өөрөө ч ойлгохгүй дээ. АмарсанА мал Ичиг ичиг ичиг сонины редакци бүүр ичиг. Эх хэлээ мэдэхгүй мал орчуулга хийнэ гэж хол хэвтэнэ. Өдрийн сонин нэрээ сольж Малын Сонин болго. Хүн сүрэгтэй юу ч ярихав. Ярьдаг малаа нийгэмчлэх юм сан.

Онцлох нийтлэлүүд