мэдээ
ЭСЯ: АНУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

Админ
2025 оны 5 сарын 30

55

АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа иргэдэд Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид, гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгах (зорчихоос өмнө доод тал нь зургаан сар хуртэл хугацаанд хүчинтэй байх), аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх, АНУ-ын ЭСЯ-наас олгосон визийн ангиллын хүрээнд зорчих буюу аяллын зорилго тодорхой байхыг тусгажээ.
Мөн АНУ-ын хилийн шалган нэвтүүлэх боомт дээр Гааль, хил хамгааллын алба (СВР)-ны ажилтан тус улс руу нэвтрэх эрх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог. Иймд зорчигч аяллын зорилго, хуваарь, байх хугацаа, хүлээж авах байгууллага, байрлах зочид буудал, хаяг, хувь хүн болон байгууллагын урилга бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг анхааруулжээ.
Үүнээс гадна,
-
АНУ-д байх хугацааны мэдээллээ няглан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг сахиж мөрдөх,
-
АНУ-ын хилээр нэвтэрсний дараа тус улсад байх хүчинтэй хугацаагаа өөрийн гадаад паспортын мэдээллээ ашиглан Гааль, хил хамгааллын алба (СВР)-ны дараах цахим хаягаар орж шалгах,
-
АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрех бодис зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх,
-
АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар судалсан байхыг зөвлөж байна.





Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...
7 цагийн дараа
Өнөөдөр автомашины албан татвараа төлөх сүүлийн өдөр
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 ...
6 цагийн дараа
“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз ...
6 цагийн дараа
Энэ жил 14486 ээж Алдарт эхийн одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхи...
5 цагийн дараа
“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд