Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

ТИЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН 1500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

trend

Админ

img

2025 оны 5 сарын 31

img

17

news-img

Дотоод хэргийн их сургуулийн ногоон талбайд тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. Тийбол Монголд шинэ тутам хөгжиж байгаа ч хүүхэд, сурагчдын сонирхон хичээллэдэг спорт болтлоо танигджээ. Бэйсболын суурь гэгддэг энэхүү спортын талаар НИТХ-ын дарга А.Баяр “Гуравхан жилийн өмнө Монгол Улсад тийболын спортын тамирчин, дасгалжуулагч, талбай, хэрэгсэл, холбоо, клуб байсангүй. Богино хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1500 гаруй тамирчин хичээллэж байна. Тийбол бол хүүхэд биенээ дэмждэг, нийт нь нэгнийхээ оролцоог хангаж байж амжилт гаргадаг, хаана л бол хаана тоглож болдгоороо онцгой спорт. Зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэхэд дүрэм нь нийцдэг учраас би хувь хүнийхээ хувьд тийболын спортын фанат юм. Манай тамирчид энэ богино хугацаанд тийболын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Хүүхдээ энэ спортоор хичээллэхийг дэмждэг эцэг эх, багш, дасгалжуулагчдад баярлалаа. Та бүхний дэмжлэгээр Монгол Улс бэйсбол, тийболын дэлхийн аварга тамирчидтай болох цаг ойрхон гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай, Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн талбай, Дотоод хэргийн Их сургуулийн талбай, БЗД-ийн XV хорооны хөлбөмбөгийн талбайд үргэлжилнэ.

Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Монголын тийболын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч, Нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Б.Сэмжидмаа, Азийн тийболын Холбооны Дэд Ерөнхийлөгч ноён Каваучи Широ, Азийн тийболын Холбооны Удирдах Зөвлөлийн дарга, БНХАУ-ын тийболлын Холбооны төлөөлөгч хатагтай Чэнь Жаоли, Монголын тийболын Үндэсний ХолбооныУдирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн, Токүшима муж Анан хотын тийболын холбоонытэргүүн ноён Тачибана Кэйжи, Японы тийболын холбооны зөвлөлийн гишүүн ноён Окахиса Торү, Японы Соёлийн элч ноён Мики Ясүхиро, Нийслэлийн болон 9 дүүргийн Хурлын Төлөөлөгч, дарга нар оролцлоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд ма...

img

8 цагийн дараа

Үрсээрээ бахархдаг Хонхны баяр сэтгэлд хамгийн гэгээн

Жил жилийн хавар тохиодог, гэр бүлийн хувьд хүндхэн даваа байдаг ч гэгээн гэрэлт дурсамж үлдээдгээрээ хосгүй нэгэн үйл явдлыг бид Хо...

img

8 цагийн дараа

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...

img

8 цагийн дараа

Наадам айсуй…

Хүүхэд байхад наадмыг ер тоодоггүй байж билээ. Надаас бусад нь наадам гээд хөл нь газар хүрэхгүй л хөөрдөг сөн. Учир нь наадмаар Цаг...

img

7 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 04-нд Монг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд