мэдээ
МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

Админ
2025 оны 6 сарын 09

73

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Би 12 жилийн өмнө нэг үг хэлж байсан. Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж. Ерөнхийлөгчтэй намын зовлонг та бүхэн одоо туулж байна. Тэр үед биднийг басамжилдаг байсан. Танай Ерөнхийлөгч та нарыг хуваагаад алж байна даа гэж. Энэ бол үнэхээр аюултай. Парламентыг олонхгүй болгож засагладаг энэ нэг гаж тогтолцоо засагдах ёстой шүү гэсэн юм.
Х.Тэмүүжин бол АН-ын гишүүн. Улстөржсөн байж болно. Гэсэн чинь МАН-ынхан бас иймэрхүү санаатай юм яриад эхэлжээ.
Тэр тусам ойрд Улаанбаатар хотод байнга байж, Төрийн ордон намынхаа цагаан байр хоёрын дунд гүйдэлтэй болсон МАН-ын Бага хурлын гишүүд энэ талаар илүү их бодол санаагаа уралдуулах болжээ.
МАН-ын зургаан гишүүн тойроод суухад эргэлзсэн, тээнэгэлзсэн, эсэргүүцэж бухимдсан санаа нэг ч салаа утгагүй зургаан үг хэлцгээж байна.
Нэг гишүүн: -Намын хуваагдал ер нь юунаас болов. Ерөнхийлөгч намаа авах гээд байна уу, өөрөө дахин сунгагдах гээд байгаа юм уу. Аль нь юм бэ?
Хоёр дахь гишүүн: -Сонгуулиас хойш жил ч болоогүй засгаа Ерөнхийлөгч өөрөө ороод орж унагалаа. 2027 онд юу ярьж сонгогчид дээрээ очих гэж байгаа юм бол оо?
Гурав дахь гишүүн: -Нам нэг хүний өмч юм уу. Б.Жавхлан, Ж.Энхбаяр гээд заавал Ерөнхийлөгчийн ойр дотны хүмүүс Ерөнхий сайд байх ёстой юм уу. Цаана нь Д.Цогтбаатар, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн гээд өчнөөн хүн байна шүү дээ.
Дөрөв дэх гишүүн: -Одоо төрийг бүхэлд нь авах гэж байгаа юм уу. Дүүгээ Их хуралд оруулсан. Бүх найзаа төрийн өмчит компаниуд дээр тавьсан. Эрдэнэт, Төмөр зам, Ашигт малтмал, ТӨХ гээд бүгдийг авсан.
Тав дахь гишүүн: -АН-ыг ч гэсэн даргыг нь тавьж байгаад дамжуулаад авах гэж байгаа юм уу. Дарангуйлал руу яваад байгаа юм биш үү.
Зургаа дахь гишүүн: -МАН Сүх орсон нэртэй хүнээр эхэлж Сүх орсон нэртэй хүнээр дуусна гэж Фортуна Н.Батбаяр дээхнэ хэлж байсан. Гэхдээ энэ түүний үг биш. Бодоо, Данзан хоёр МАН-ыг анх байгуулчихаад нэгэн мэргэн хүн дээр очиж төлөг буулгуулахад: 100 наслах юм байна. Сүхээр эхлээд Сүхээр дуусна гэсэн гэдэг. Бас: Сүхээр эхлээд Сүхээр дуусна гэж Богдын төлөгт буусан гэж ярьдаг. Аль нь ч байлаа гэсэн яахав, манай нам тэр зүг рүүгээ явчихав уу?
МАН-ынхан ийм маягаар Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна. Бага хурал дээрээ яадаг бол доо?
Тэрнээс гадна МАН-ынхан огцруулсан Л.Оюун-Эрдэнийгээ улам нухаж байна. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр гуай л гэхэд идэвхтэй оролцож явна. Хүүгээ дараагийн засагт Сангийн сайд болгохоор тохирчээ янз нь. МАН-ынхан тэгцгээж байна. Н.Энхбаяр гуайн Монголын улс төрөөс олз шүүрч од нь гийх сүүлчийн боломж нь энэ байх.
Бас муу л бол хойд хар овоохой гэдэг шиг МАН-ын дотоод сонгуульд Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын нэр оролцоод л явна. Х.Баттулгаас салцгаая гээд л. Тэгэх нь ээ түүний холбоо зангилааг арай өөрөөр хэлэлцэж тайлбарладаг сан.
2023 оны 11 дүгээр сард Ч.Лодойсамбуу сэтгүүлч байхдаа: -Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр төр барьж байх үеэс л нүүрсний хулгай гаарсан. Энэ хоёрын үед Б.Ганхуяг нүүрснийх нь гол савны амыг барьж байсан. Нүүрсний хулгай гэж яригдаж эхлэнгүүт л Б.Ганхуягийг баривчилж хорьсон. Есөн сарын турш зургаан өөр тогтоолоор шоронд түгжсэн. Б.Ганхуяг хэвлэлээр яриад эхлэх юм бол хэлсэн нэр бүхэн нь Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр дээр аваачих гээд байхаар нь л гэрчийг тас нуучихсан хэрэг. АТГ, Прокурор өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын гарт байгаа гэж байсан юм даа. Бод, бод…
Ө.Билэг





Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Ев...
8 цагийн дараа
А.Мөнхбат: Энтрепренерүүдээ өндөглөгч тахиа мэт хайрлаж, хамгаалсан улс л хөгждөг
Улс төрийн үйл явц өрнөж буй энэ цаг үед нийгэм, эдийн засгийн хүрээнд анхаарал татаж байгаа асуудлын талаар эдийн засагч А.Мөнхбатт...
7 цагийн дараа
Дутуу төрөлтийг бууруулах чиглэлээр олон улсын сайн туршлагыг хэлэлцэж байна
Дутуу төрөлтийг бууруулах чиглэлээр олон улсын сайн туршлагыг хэлэлцэж байна Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах ...
6 цагийн дараа
Монгол Улс энэ оны эхний таван сард 59.6 сая ширхэг өндөг импортолжээ
Гаалийн ерөнхий газраас 2025 оны эхний таван сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын мэдээг хүргэж байна. Импортоо...
6 цагийн дараа
Монгол луувангийн үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Уншигч
Яасан ч ханаж цадахаа больчихсон хүмүүс вэ. Хэн нь илүү их ард түмний боломжийг хулгайлж, улс орноо тоносон нь Ерөнхий сайд болох уралдаан заралчихсан юмуу? Тэгвэл амьдрал дордоод, ядраад ирэхээр ард түмэн чинь тэсэхээ болиод хэрсүүүжсэнг мэдрэхгүй байгаа юм биш биздээ. Багахан даажигнаарай. Алиалагч хоосон толгойтой ерөнхийлөгчөөс авахуулаад бүгд луйварчид. Танай намд ерөнхий сайдад тэнцэхээр хүн байхгүй болсон.