Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Б.Пунсалмаа: Төрийн өмчит компаниуд 16 их наядын зарлагатай, 22 их наядын өртэй байна

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 6 сарын 09

img

47

news-img

Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.


-Шинэ Засгийн газар байгуулагдах нь тодорхой боллоо. Энэ Засгийн газрын ажил юунаас эхлэх ёстой вэ?

-Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, олон нийтийн хүлээлт, мөн Засгийн газрын чиг үүрэг, хууль эрх зүйн хүрээнд тулгуурлаж хийх ёстой анхны зүйл бол Засгийн бүтцэд өөрчлөлт оруулах гэж харж байгаа. Цомхон, үр ашигтай бүтэц бий болгох асуудлыг хөндөж таарах байх. Яамдын тоог оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах. Олон нийтийн саналд тулгуурлан 9-16 яамтай, дэд сайд, менежер гэх мэт илүүц орон тоогүй Засгийн газар байгуулах ёстой гэж харж байна. Бусад улсын жишгийг харцгаая л даа, Аргентин улсын жишээг харвал, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь 30 гаруй сайдаа цомхотгож, төрийн хэт үрэлгэн байдлыг засаж залруулахаас ажлаа эхэлж байсан. Энэ нь үр дүнгээ өгч, ердөө жилийн дотор эдийн засгийн макро үзүүлэлтүүд нь огцом сайжирч, инфляци буурч, зээлжих зэрэглэл нь сайжирсан. Тэгвэл 3.5 сая иргэнтэй, эдийн засаг нь цөөхөн хэдэн уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат манай улсын хувьд шинээр томилогдох Ерөнхий сайд нь бүтцийн өөрчлөлт хийж сайд нарынхаа тоог багасгах, хэт үрэлгэн төсвөө танахаас ажлаа эхлэх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал ч ийм байхыг шаардаж байгаа.

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын төсвийн гүйцэтгэлтэй холбоотой статистик үзүүлэлтүүдийг энэ оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад татварын орлого 1.1 их наядаар дутуу орсон байна. Гэтэл өнгөрсөн оны 12 дугаар сард энэ оны төсвөө хэт өөдрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, төсөв дээр орлогын томоохон цоорхой үүсээд байна. Гадаад худалдаа ч сайнгүй байгаа. Нүүрсний борлуулалт өнгөрсөн оныхоос 1 тэрбум ам.доллараар дутуу харагдсан. Өөрөөр хэлбэл, шинээр томилогдох Ерөнхий сайд төсвөө танах, төсвийн тодотголоо эргэж харахаас ажлаа эхлэх хэрэгтэй. Мөн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд төгрөгийн ханшийг тогтворжуулах, Валютын ханшийн хэлбэлзэл, инфляцийн дарамтыг бууруулахын тулд Монголбанктай хамтран макро эдийн засгийн бодлого боловсруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах байх. Давтан хэлэхэд, Төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, шаардлагагүй зардлуудыг /жишээ нь, хэт өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтын төслүүд/ хойшлуулж, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах. Татварын бодлогыг оновчтой болгох чиглэлд бизнесийн орчныг сайжруулахын тулд татварын дарамтыг бууруулах, ялангуяа жижиг, дунд бизнесүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Таны ярианаас үзвэл шинэ Засгийн газар амаргүй байдалд ажиллах нь ээ?

-Тийм. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад тодорхойгүй байдал үүсэх боллоо. Ковидын хямрал, Хойд хөршийн хийж буй дайнтай залгаад Америкийн тарифын асуудал гарч ирлээ. Улс орнууд ямар арга хэмжээ авч, тарифын асуудалд хэрхэн зохицож, улс орноо авч явах талаар тус бүрийн парламентаар авч хэлэлцэж байна. Манай хоёр хөрш ч багагүй асуудалтай байгаа. Үүнийг дагаад манай орны эдийн засагт амаргүй он жилүүд эхэлсэн. Дотооддоо төгрөгийн ханшийн уналт, инфляцийн дарамт, гадаад өр, экспортын орлогын хэлбэлзэл зэрэг нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад том сорилт болно. Олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, ялангуяа нүүрс, зэсийн экспортод тулгуурласан эдийн засагтай манай орны хувьд хэцүү он жилүүд гарч байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн хуваагдал, олон нийтийн итгэл буурсан байдал нь шинэ Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд саад болж болзошгүй. Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн институцитай зөвшилцөж ажиллах нь чухал ч амаргүй байх болно. Нийгмийн хүлээлт ба дарамт: Иргэдийн амьжиргааны түвшин, ажилгүйдэл, ядуурлын асуудал, агаарын бохирдол, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон нийтээс өндөр хүлээлттэй байна. Эдгээрийг богино хугацаанд шийдвэрлэх боломж хомс тул олон нийтийн дэмжлэгийг хадгалахад хүндрэл учирч болохоор нөхцөл байдалтай байгааг анхаарч ажиллах ёстой.

-Та төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, зардалд шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа төсвөөс гадуур их мөнгөний урсгал явж байгааг шүүмжилж байсан. Энэ талаар дэлгэрүүлж өгөөч?

-Төрийн өмчит 123 компанийн орлого 23 их наядаар тоологдоно. Зарлага нь 16 их наяд төгрөг давсан. Эдгээр компаниудын нийт хөрөнгийн дүн 64 их наяд төгрөг. Өр төлбөр нь гэхэд 22 их наядаар тоологдож байна. Эндээс харвал Монгол Улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн урсгал хяналтгүй, хариуцлагагүй урсаж байгаад санаа зовж байна. Төрийн өмчит компаниуд Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ч тэдгээрийн удирдлага, ашигт ажиллагаа, засаглалын сул тал нь төсөвт нэмэлт дарамт болж ирлээ. Миний хувьд ТӨК-ийн хувьд дараахь хэдэн зүйлийг анхаарч ажиллах ёстой гэж боддог. ТӨК-иудын удирдлагыг улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэшсэн, туршлагатай хүмүүсээр удирдуулах ёстой. Одоогоор зарим ТӨК-иудын удирдлага нь улс төрийн томилгооны нөлөөнд орж, үр ашиггүй ажиллаж байна. Хяналт юу юунаас чухал байгаа. ТӨК-иудын санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн үзүүлэлтийг жил бүр олон нийтэд ил тод мэдээлж, хараат бус аудит оруулж УИХ-аар асуудлыг нь оруулдаг баймаар байна. Ашиггүй ажилласан, авлигад холбогдсон удирдлагуудыг хариуцлагажуулах тогтолцоотой болмоор байна. ТӨК-иудын үйл ажиллагааны зардлыг нарийвчлан хянаж, илүүдэл ажиллах хүчийг оновчтой болгох, Эрдэнэт, Эрдэнэс таван толгой зэрэг томоохон компаниудын асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцдэг байсан ч болохоор байгаа. ТӨК-иудыг хувийн хэвшилтэй өрсөлдөх чадвартай болгох. Жишээ нь, “МИАТ”-ийн үйлчилгээний чанарыг сайжруулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц болгох шаардлагатай юм.

-Дараагийн байгуулагдах Засгийн газар “Их эвслийн Засгийн газар” байгуулагдах сураг байна. Таны хувьд дахин засагт хамтрах нь зөв үү?

-УИХ-д олонх болсон МАН-ын эрх барих дээд байгууллага болох Бага хурлаас нь дангаараа засгаа байгуул гэдэг шийдвэрээ нэгэнт гаргасан. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд чиглэсэн шийдвэр гэхээсээ дараа дараагийн Засгийн газрын тэргүүндээ өгсөн чиглэл болов уу. Тэгэхээр дангаараа засгаа байгуулаад явах хэрэгтэй.

-Парламентад үнэмлэхүй олонх байхгүй учраас нэг нам дангаараа засаглавал засаглалын хямрал үүснэ гэх хүмүүс байна л даа?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, гишүүдийн тоог 126 болгосон үндсэн зорилго нь хамтарсан Засгийн газар байгуулахад чиглэсэн шүү дээ. Европын холбооны улсуудын жишгийг баримталсан гэсэн үг. Гэвч МАН анхан, дунд шатандаа энэ талаарх ойлголт сул байх шиг байна. Намын гишүүдэд нь ч хөндлөнгийн хяналт орж ирэхээрээ хэцүү байсан бололтой. Бага хурал дээрээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаа сөрөг хүчиндээ өгсөнд нэлээн шүүмжлэлтэй хандсан гэж сонссон. Үүнээс гадна хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар Ардчилсан нам шат шатандаа бэхжиж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулиар МАН-д сөрөг үр дүн авчирна гэж болгоомжилж байгаа юм билээ. Тэгэхээр энэ удаагийн засаг огцорсон асуудал цаанаа маш олон бугласан асуудлын үр дүн байсан гэж хэлж болно. Нэгэнт Монгол ардын намынхан цаашдын сонгууль, улс төрийн оноогоо бодож, хамтарсан засгийг унагах шийдвэр гаргасан учраас үүнээс үүдэн гарах аливаа сайн, муу үр дүнгийн хариуцлагыг хүлээж, ачаагаа дааж явах ёстой. Эс чадвал 2027, 2028 оны сонгуулиар дүнгээ тавиулах биз.

 

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТЕГ: 1.2 кг хар тамхи оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатуулжээ

Тагнуулынхан өнөө өглөө /2025.06.09/ гадаадаас 1.2 кг хар тамхи оруулж ирэх гэж байсныг “Чингис хаан” олон улсын нисэх б...

img

6 цагийн дараа

Г.Занданшатар: Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой

Г.Занданшатар: Юуны өмнө Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд, итгэл үнэмшил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхи...

img

5 цагийн дараа

Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд байрлах барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэл 1.5 км авто...

img

5 цагийн дараа

Гавьяат мал зүйч, АИХ-ын депутат Авирмэдийн ДАЛХЖАВ гуайнд өнжлөө

Эдүгээ 92 насны сүүдэр зэрэгцэж буй буурал Авирмэдийн Далхжав гуайнд өнжлөө. Монгол Улсын гавьяат мал зүйч, АИХ-ын депутат, мөн Монг...

img

4 цагийн дараа

“Лавай” худалдааны төвийн уулзвараас “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх авто замыг хаана

Чингисийн өргөн чөлөө, “Лавай” худалдааны төвийн уулзвараас “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар, шинэчлэлтий...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд