Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Бурхан багшийн найман сургаал

trend

Админ

img

2025 оны 6 сарын 11

img

20

news-img

Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Их дүйчэн өдөр тохиож байна. Уншигч та бүхэнд бурхан багшийн найман сургаалыг хүргэе.


БАГААС ЭХЛЭХ НЬ ЗҮГЭЭР

Домбо хүртэл бага багаар дүүрдэг. Мэргэжилтэн бүр анх сонирхогч байсан. Хэрвээ та тэвчээртэй ба тууштай бол амжилтад заавал хүрнэ. Хэн ч нэг шөнийн дотор амжилтад хүрэхгүй. Гол нь домбоо дүүртэл нь тэвчээртэй тууштай байх хэрэгтэй.


БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ

Бидний бодол бол бүх зүйл. Хүн буруу бодолтой байх юм бол түүнийг буруу зүйл л дагана. Харин зөв бодолтой бол түүнийг аз жаргал хүлээж байгаа. Зөв амьдрахын тулд тархиа зөв бодлуудаар дүүргэх хэрэгтэй. Зөв бодол таны юу хүсэж байгааг өгнө. Харин буруу бодол таныг үгүй хийх болно.


УУЧЛАЛ

Хэн нэгнийг уучлахгүй дотроо хадгалах нь халуун цог гартаа атгаж тохирсон мөчид гомдоогч руугаа шидэхийг хүлээхтэй адил. Энэ нь та ч гэсэн өөрийгөө гэмтээж байгаа гэсэн үг. Уучилж сурснаар та өөрийгөө чөлөөлөх болно. Уучилж, мартаж сурах хэрэгтэй.


ТАНЫ ҮЙЛДЭЛ УТГА УЧИРТАЙ

Өдөр бүр зүгээр суугаад байх юм бол та яасан ч хөгжин дэвшихгүй. “Бурхан шувуу бүрд хорхой өгдөг ч үүрэнд нь шиддэггүй” гэдэг үг бий. Буддын хэлснээр “Шаргуу хөдөлмөрлөх хүний тавиланд би итгэдэггүй. Харин зүгээр суудаг хүний тавиланд итгэдэг”. Тэгэхээр таны хувь тавилан таны гарт байна.


ОЙЛГОХЫГ ХИЧЭЭ

Бид үнэний төлөө биш өөрийн зөвийн төлөө тэмцдэг болж. Эхлээд ойлгож дараа нь өөрийгөө ойлгуулахыг хичээ. Та нөгөө хүнийгээ үзэл бодлыг ойлгохын тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Зөв байснаас жаргалтай байсан нь илүү.


ӨӨРИЙГӨӨ ЯЛ

Мянган тулаанд ялснаас өөрийгөө ялсан нь дээр. Та ялж чадах юм бол энэ ялалтыг танаас хэн ч булааж чадахгүй. Өөрийгөө ялахын тулд өөрийн бодлоо удирдаж сурах хэрэгтэй. Та өөрийн бодлыг удирдаж чадахгүй гэж бодож байвал нэг зүйлийг санах хэрэгтэй. Өөрийн толгой дээр нисэж буй шувууг та зогсоож чадахгүй ч таны толгой дээр үүрлэхийг зогсоож чадна.


ДОТООД СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН

Зүрхэнд байгаа зүйлийг гаднаас хайх хэрэггүй. Эв нэгдэл бол шинэ байр, шинэ утас эсвэл шинэ ажил биш гэх мэт эд зүйл биш. Дотоод сэтгэлийн амар амгаланг та өөрөөсөө хайж олох болно.


ТАЛАРХАЖ АМЬДАР

Та хоолтой байгаадаа талархах ёстой, хэрвээ хоолгүй байвал гэр оронтой байгаадаа, хэрвээ гэр оронгүй байгаа бол өвчингүй байгаадаа, хэрвээ өвчинтэй байгаа бол амьд байгаадаа таларх. Талархах зүйл хаана ч хэзээ ч олддог. Өчигдөр унтах гэж хэвтээд өнөөдөр өглөө сэрээгүй хүмүүс ч байгаа. Тиймээс бие биедээ таларх. Талархах зүйл танд заавал олдоно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсчээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хони...

img

6 цагийн дараа

Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хяналтын шатын шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Д.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзад...

img

5 цагийн дараа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Аймгийн ИТХ-ын ...

img

5 цагийн дараа

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ...

img

4 цагийн дараа

Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон

Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд ду...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд