мэдээ
Монгол, Хятад сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга БНХАУ-ын Тунляо хотоос эхэллээ

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ
2025 оны 6 сарын 11

50

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албатай хамтарсан энэ удаагийн багийнхан “Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриан дор, хятадын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжлаж байна.
Өнөөдөр Өвөр Монголын Жин Шы Ань Технологийн ХХК, Ах дүү нар Хүнсний технологийн компаниар зочиллоо
Жин Шы Ань технологийн компани нь 2019 оноос БНХАУ-ын Тунляо хотод үйл ажиллагаагаа эхлүүлж 2800 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Үүнээс 1000 гаруйн ОУ-ын (ISO) стандартын шаардлагыг бүрэн хангасан юм байна. Одоогоор 100000 гаруй ажилчидтай, өөр мужид дахин нэг салбар нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тунляо хотын 70-н сургуульд бүтээгдэхүүнээ нийлүүлж өдөр бүр 70000 гаруй хүнд үйлчилдэг.
Энэ компани нь бүтээгдэхүүнээ боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хөлдөөх, бүтээгдэхүүний аюулгүй байдалд хамгийн их анхаарч ажилладаг. Үйлдвэр дотроо зургаан том тасагтай бөгөөд мах, буудай, өндөг, амт оруулагч гэх мэтчилэн хувааж үйлдвэрлэлээ явуулдаг. Мөн үйлдвэрийн хяналтын төвдөө 312 газар хяналтын камер суурилуулан хянадаг.
Энэ компанийн онцлог нь бүтээгдэхүүний түүхий эдийг малчид болон тариаланчдын гар дээрээс шууд худалдан авдаг. Ингэснээр үнийн хөөргөдөл гарахгүй бөгөөд Хятад улсын Засгийн газраас үүнийг нь бүрэн дэмжин ажилладгаараа онцлог.
Мөн Өвөр Монголын Ах дүү нар Хүнсний Технологи ХХК-иар зочиллоо
Энэхүү үйлдвэр нь түүхий махан бүтээгдэхүүнээс эхлээд болгосон бүтээгдэхүүн хүртэл зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулалт хийдэг байна.
Түүхий махан бүтээгдэхүүн нь иргэдийн хамгийн их хэрэглэдэг хөнгөн зууш, мөн эрүүл мэндийн хоол гэсэн хоёр тал дээр анхаардаг аж. Тухайлбал, өндөр настан, хүүхдүүдэд зориулсан нэмэлт бодисгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна
Одоогийн байдлаар тус компани нь борц, даршилсан үхрийн мах, шарсан тахианы цээжин мах, халуун ногоотой үхрийн өвчүү, халуун ногоотой шөрмөс, тархи зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд бүтээгдэхүүнийг улс даяар олон муж, бүс нутагт борлуулж, 10,000 гаруй дэлгүүрийг хамарсан байна
Хорчин зүүн гарын хойд хошууны Хорчины элсний “хос сая акр талбай” бүхий иж бүрэн менежментийн төсөл
Энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлснээр нийт 11690 өрх, 30285 хүн ядуурлаас ангижирч, нэг хүнд ногдох орлого 3100 орчим юаниар нэмэгджээ.





Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсчээ
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хони...
2 цагийн дараа
Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хяналтын шатын шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Д.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзад...
2 цагийн дараа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 22-нд болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Аймгийн ИТХ-ын ...
1 цагийн дараа
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо
Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ...
39 минутын дараа
Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон
Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд ду...
14 минутын дараа
Сэтгэгдлүүд