Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

МСНЭ-ээс уриалга гаргажээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 11

img

29

news-img

МСНЭ-ээс УРИАЛГА гаргажээ.

Монгол Улсад ардчилсан, бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл бүрэлдэн хөгжсөн сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулиар баталгаажсан улс төр, нийгмийн тогтолцооны хүрээнд ард, иргэд төр засгаа шууд сонгох эрх мэдлээ эдэлж, түүнчлэн үйл ажиллагааг нь хянах, үзэл бодлоо илэрхийлэх замаар төрийн хэрэгт оролцож ирсэн нь ардчиллын амин чухал үзүүлэлт бөгөөд энэ үйл явц дунд сэтгүүл зүй олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд хэрэгжүүлж ирсэн туршлагатай билээ.
Хэвлэн нийтлэх нь иргэн бүрт олгогдсон эрх, эрх чөлөө мөний зэрэгцээ энэ дунд мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа хэрхэн яаж ялгарах нь сэтгүүлч, редакц өөрийн үзэл бодол, хувийн итгэл үнэмшлээс илүүтэй олон талт байр суурь, баримт, үйл явдлыг тухайн цаг, хугацаа, нөхцөл байдалд хамгийн бодитоор уншигч, үзэгчдэд хүргэх замаар олон нийтэд дүгнэлт хийх, цаашлаад шийдвэр гаргахад нь шаардагдах мэдээ, мэдээллийг хүргэх үүргийг ёс зүйтэй гүйцэтгэх байдлаар илэрхийлэгддэг.
Эрүүл, зүй зохист нийгмийн үндэс нь бодит мэдээлэл бүхий иргэд бөгөөд нийгэм энэхүү рациональ шинжээ алдах тохиолдолд ямарваа зөв бодлого, шийдвэр хэрэгжих боломжгүйд хүрдгийг өнөөдрийн ардчиллыг буй болгох хүртэлх хүн төрөлхтний түүх нотолсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц, сэтгүүлчийн мэргэжлийн байдал, мэргэжилдээ хандах хандлага, мэргэжлийн ёс зүй нь хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг тодорхойлох төдийгүй нийгмийн сэтгэл зүй, иргэдийн эрүүл саруул сэтгэх, эвлэлдэн нэгдэх, ойлголцох, хамтын ухаалаг шийдвэр гаргах зэрэг үйл явц, үнэт зүйлд үр дагавар, нөлөөлөл үзүүлдэг хариуцлагатай институц мөн.
Олон улсад хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч байгаа нь мэргэжлийн редакц, сэтгүүлчид аливаа үйл явдлыг мэдээлэхдээ хэт үзэл бодолд тулгуурлан баруун, зүүн туйлд хуваагдаж буйтай холбоотой хэмээн судалгаагаар тогтоогдсон нь бий.
Энэхүү чиг хандлага Монголын хэвлэл мэдээлэлд тод биежсэн нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн улс төр, нийгмийн үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй байдал, тэр дундаа сэтгүүлчид үйл явдалд хөндлөнгийн байх байр сууриа алдан өөрөө оролцогч болж мэргэжлийн хандлага, ёс зүйгээ умартаж байгаагаас илэрхий харагдсанд харамсаж байна.
Монголын ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт жил тутам уруудаж, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл суларч байгаад бурууг дан гадны хүчин зүйлээс хайхаас илүүтэй сэтгүүлч бид мэргэжлийг үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүй билээ.
Хэвлэл мэдээлэл, хараат бус бие даасан чөлөөт хэвлэлийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, мэргэжлийн үүргээ ухамсарлаж, сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт, хэм хэмжээ, ур чадвар, сэтгүүлчийн мэргэжлийн хандлага, ёс зүйгээ үргэлж санаж, мөрдөж ажиллахыг уриалж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
May be an image of blueprint and text
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсчээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хони...

img

5 цагийн дараа

Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хяналтын шатын шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Д.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзад...

img

4 цагийн дараа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Аймгийн ИТХ-ын ...

img

4 цагийн дараа

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ...

img

3 цагийн дараа

Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон

Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд ду...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд