Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

ЭЗБХ: Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

trend

Админ

img

2025 оны 6 сарын 11

img

58

news-img

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  (2025.06.10) хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулав.

Хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд баталсан бөгөөд хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.  Энэ хууль нь тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл, байршлыг харгалзан тооцож баталсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн учир энэхүү эрх зүйн зохицуулалт нь цаг үеийн шаардлагаа хангахгүй байгаа гэв. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж, дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг Ж.Алдаржавхлан гишүүн дурдсан.

Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд шинэ суурьшлын бүс байгуулах хот төлөвлөлт хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй, зөв оновчтой тооцож төлөвлөх, түүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Шийдвэр гаргагчдын зүгээс хүртээмжтэй, чанартай боловсролын талаар олон асуудал хөнддөг ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан хэмээн тэмдэглээд үүний улмаас сургууль, цэцэрлэггүй, сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй хотхон, хорооллууд маш их байгааг цохож, жишээ татаж байв.

Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад өөрчлөлт оруулан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлахдаа хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэв.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга батлагдсан төлөвлөгөөг үндэслэн газар олгохдоо түүнд хяналт тавих, мөн газар олголт нь батлагдсан төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар тайлагнах үүргийг хэрэгжүүлэхийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад нэмэлт оруулахаар тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч болон хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, хот байгуулалтын мэргэжлийн байгууллагын үүрэг хариуцлага тодорхой болох аж.

Аймаг, нийслэлийн хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг төлөвлөхдөө нэн тэргүүний ээлжид хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг 250 өрх бүрд 1 цэцэрлэг, 1000 өрх бүрд 1 төрийн өмчийн сургууль байхаар тооцдог байна. “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй, нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий хотууд бий болно.

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хот төлөвлөлтийн стандартад нийцэхгүй зөвхөн ашгийн төлөө арилжааны барилгууд ихээр баригдаж тухайн орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх ашиг хөндөгдөж, бага насны хүүхдүүдийн сурах эрх хязгаарлагдаж сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүйгээс хол газарт суралцах, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт зөөвөрлөх асуудал залуу гэр бүлүүдийн хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлөх, мөн хүүхдүүдийн хол газар зорчилт нь автозамын түгжрэлд голлох нөлөөг үзүүлж байгаа асуудал шийдэгдэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой аж.

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаар иргэд, олон нийтээс санал авахаар d.parliament.mn цахим хуудсанд байршуулсан, иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. М.Бадамсүрэн, П.Сайнзориг нарын гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хот төлөвлөлт гэдэг нь үндсэндээ хүний эрхийг хангах механизм бөгөөд энэ үзэл баримтлалд бүрэн нийцсэн хуулийн төслийг боловсруулсан гэж үзэж буйгаа гишүүд тэмдэглэж байв.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувийн саналаар Хот байгуулалтын тухай хууль  /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус бүрд нь дэмжив. Иймд Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Өнөөдрийн (2025.06.10) хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

“Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагыг онцгойлон заасан гэдгийг Шадар сайд тодотгоод “Дэлхийн эдийн засаг, худалдааны өрсөлдөөн, аюулгүй байдлын шинэ нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдал тэр дундаа амьдралын суурь хэрэгцээ, амьдралын чанарыг сайжруулах, хэрэглээний аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бараа, бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нийлүүлэх зорилгоор Монгол Улс стандартын тогтолцоогоо эрс шинэчлэх шаардлагатай байна” хэмээв.

2017 онд батлагдсан одоогийн хуульд стандартыг зөвхөн сонгон хэрэглэх гэж заасан нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн хяналтын байгууллага хооронд ойлголтын зөрүү үүсгэж улмаар хэрэгжилт хангалтгүй байх шалтгаан болж байгаа гэлээ. Улмаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой эрсдэл учруулж байгаа нь олон хүндрэл бэрхшээл дагуулж байгааг ч дурдав. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6733 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч тэдгээрийн хэрэгжилт сул, мөрдөх хэвшил, хэрэглээ, соёл сул, тогтолцоо бүрэн бүрдээгүй хэвээр байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдсан. 2022 онд Шадар сайдын тушаалаар хийсэн судалгаагаар 2000 гаруй стандартад дүн шинжилгээ хийхэд 20 гаруй хувь нь шаардлага хангаж байгаа, үлдсэн 80 хувийг нь шинэчлэх, олон улсын болон үндэсний стандартуудад нийцүүлж өөрчлөх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан болохыг илтгэлдээ танилцууллаа.

Эрүүл мэнд, барилга, хүнс, аялал жуулчлал зэрэг стратегийн салбарууд төдийгүй олон улсын хөгжил дэвшлээс ч хоцрох, чанар аюулгүй байдлыг хангах чадамжгүй болох ноцтой аюул дагуулж байгааг мөн онцлов. Ийм учраас эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй үүссэн тул төслийг боловсруулсан гэв. Тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцоонд ч гүнзгий доголдол үүссэн гэж дүгнэж байгаа аж. Тухайлбал, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 400 орчим лабораторийн 35 нь шаардлага хангаж байгаа бол хүнсний лабораториудын 35 хувь нь итгэмжлэгдсэн гэдэг тоо баримтыг танилцуулсан юм. Иймд стандартын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагыг олон талаас нь судалж, 60 гаруй хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 20000 орчим оролцогчоос 17250 санал авч, тэдгээрийг хуулийн төсөлд тусгах асуудлуудыг зохион байгуулж ажилласан болохоо С.Амарсайхан сайд танилцуулав.

Хуулийн төсөлд стандартыг сонгож хэрэглэх биш дагаж мөрдөхийг үүрэг болгохоор тусгасан байна. Хяналт, зохицуулалтын тогтолцоог сайжруулж, олон улсын итгэмжлэл, баталгаажуулалтын системд нийцүүлэх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьжээ. Цахим шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан стандартын үйлчилгээний шинэ шат руу шилжих суурийг хуулийн төсөлд тусгасан гэв. Үндэсний болон олон улсын стандартыг нутагшуулах, хэрэглэх уян хатан орчныг бүрдүүлснээр гадаад худалдааг дэмжих боломж бүрдэх ач холбогдолтой Шадар сайд онцоллоо. Хуулийн төсөл 8 бүлэг, 36 зүйлтэй. Стандартаар дамжуулан салбарын бодлогыг хэрэгжүүлж зохицуулалт хяналтыг илүү боловсронгуй болгох, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэндийг хамгаалах, орчны аюулгүй байдлыг хангах, цаашлаад өрсөлдөх чадвартай иргэн, улсыг бий болгох тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон гэв.

Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийн зорилгодоо хүрэх гүүр нь стандарт гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ тодотголоо. Хуулийн төсөл батлагдсанаар тооцоо, баталгаа, үнэлгээнд үндэслэсэн бараа бүтээгдэхүүн хилийн хяналтаар нэвтрэх боломж, нөхцөл бүрдэх ач холбогдолтой аж. Ялангуяа импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний чанар, стандарт, хэрэглэгчийн аюулгүй байдал хангагдах боломж нөхцөл бүрдэх юм байна. Гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Улмаар хүнд суртал, авлигын эрсдэл буурна, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал нэмэгдэнэ гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд хэллээ.

Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус үндэслэн мөн хуулийн холбогдох заалтын хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргаснаа танилцуулсан юм. Үргэлжлүүлэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, С.Цэнгүүн, П.Батчимэг, П.Сайнзориг, М.Мандхай, О.Батнайрамдал, Х.Ганхуяг нар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авав.

Хувийн хэвшлийн хийж чадах ажилд төр оролцохгүй байх зарчмыг баримтаж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгах талаарх саналаа Л.Соронзонболд гишүүн хэлж, тохирлын үнэлгээг төр хийж байгаа үндэслэлийн талаар тодруулав. Тохирлын үнэлгээний байгууллагын тодорхой чиг үүргийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлж болдоггүй шалтгаан нь хүртээмжтэй холбоотой гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн юм. Монгол Улсын хэмжээнд тохирлын үнэлгээний 46 байгууллага байдаг, төрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа энэ чиг үүргийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлэх тохиолдолд 21 аймагт тохирлын үнэлгээний байгууллага хүрч ажиллах боломжгүй болно гэдэг тайлбарыг өгсөн. Хууль санаачлагчийн илтгэлд “төрийн хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ” гэх хэрнээ стандарт, тохирлын гэрчилгээ, үнэлгээ гэх механизмаар дарамталдаг гэдэг байр суурийг С.Цэнгүүн гишүүн илэрхийлээд Стандартчиллын техникийн хороо, Тохирлын үнэлгээний байгууллага, Баталгаажуулалтын байгууллага гээд тус тусдаа байгаа нь дарамт нэмж байгаа харагдаж байна гэв. Олон улсын стандартыг шууд орчуулаад хэрэглэж болох ч Монгол Улсад мэргэжлийн түвшинд орчуулах мэргэжилтэн байхгүйг хэлж, нэг стандартыг батлахад багагүй хугацаа, хөдөлмөр зарцуулдаг, хувийн хэвшлийнхэн төслөө боловсруулаад ирэхэд техникийн хороон дээр нь төслийг нь ойлгож мэддэг мэргэжлийн хүмүүс нь байдаггүй гэх зэрэг асуудлыг тоочин, улмаар энэ асуудал авлигын асуудал дагуулдгийг хэлж байв. Хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах боломж бий гэдгийг Шадар сайд тодотгоод Стандартын хороодыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх саналыг дэмжиж байна гэв. Бүх салбарт тодорхойгүй байдал нь авлигын шалтгаан болдог байдлыг халахаар эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байгаагаа тайлбарласан.

П.Батчимэг гишүүн стандартын тоо хэт олон байгааг шүүмжилж, гэсэн ч олон улсын түвшнээс хоцрогдсон байгаа нь бодит нөхцөл учраас сайжруулж, шинэчлэх нь зүйтэй хэмээв.  Үүний зэрэгцээ хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт бүхий стандартууд бий эсэхийг нягталсан эсэхийг асуув. Олон улс орны стандартын хөгжил, шинэчлэл, дүрэм, журмуудыг сүүлийн 2-3 жил судалсан. Цаашдаа стандартыг цөөлөх биш, харин мөрдөгдөж байгаа стандартаа хэрэгжүүлэх, хариуцах эзэнтэй болгох, сайжруулах, хяналттай байлгахад анхаарах нь чухал гэдэг хариултыг С.Амарсайхан сайд өгөв.

Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга Р.Сэддорж шуурхай хэлэлцэх асуудал үүссэн учраас Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг түр завсарлуулж, хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэж буйгаа танилцуулснаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсчээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хони...

img

2 цагийн дараа

Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хяналтын шатын шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Д.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзад...

img

2 цагийн дараа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Аймгийн ИТХ-ын ...

img

1 цагийн дараа

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ...

img

36 минутын дараа

Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон

Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд ду...

img

11 минутын дараа

Сэтгэгдлүүд

trend

sourceinfotechs.com

70918248

References:

what is the strongest steroid (sourceinfotechs.com)

trend

Https://Www.Slovcar.Sk/

70918248

References:

Steroids Small Penis [https://Www.Slovcar.Sk/]

Онцлох нийтлэлүүд