мэдээ
А.Пүрэвдулам: Циркийн жүжигчин болсон гайхалтай хувь тавиландаа талархдаг

Админ
2025 оны 6 сарын 12

Таван настайгаасаа циркийн урлагт хөл тавьж Монгол Улсынхаа нэрийг олон улсын тайзанд бахархалтайгаар дуурсгаж чадсан Уран нугараач, циркийн жүжигчин, МУСТА Амарсайханы Пүрэвдуламтай ярилцлаа.
Циркийн урлагийн хүнд хэцүү бүхнийг тууштай хөдөлмөр, тэсвэр хатуужлаараа даван туулж чадсан тэрээр эх орондоо ирж, студиээ байгуулан ирээдүйн авьяастнуудыг бэлдэж байна. Урлагт амьдарч, үзэгчдийн алга ташилтаар хөглөгддөг түүний ярилцлагыг хүлээн авна уу.
–Анх хэдэн настайгаасаа эхэлж энэ урлагт хөл тавьсан бэ. Хэн таныг хамгийн их дэмжиж, бэлтгэлийн зааланд хөтлөн оруулж байв?
– Энэ урлагт охиноо хөтлөн оруулсан гавьяатай, урлагийн мэдрэмжтэй хүн бол аав минь. Таван настай байхад сунгалт шахаж, уран нугаралтыг зааж байлаа. 2007 онд “Шинэ Цирк” төвийн Отгоо студид Д. Отгонцэцэг багшид аав, ээж минь хөтлөн шавь оруулсан.
– “Шинэ цирк” төвд сурч байсан сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
– Найзуудтайгаа хамт хөлсөө урсган хөдөлмөрлөж, уйлж, дуулсан цаг үе бүхэн сайхан дурсамж болон үлджээ. Бидний хүүхэд нас яг л том хүн шиг, хичээлээ тараад л шууд бэлтгэлдээ явдаг байлаа. Үе тэнгийн, ангийн найзууд минь тоглоод үлдэхэд атаархдаг байж билээ. Тэр үед багш минь маш их зүйлийг зааж сургасан.

– Нийт хэдэн оронд гэрээт жүжигчнээр ажилласан бэ. Монгол хүн, тэр тусмаа эмэгтэй уран бүтээлч дэлхийн тайзнаа өөрийгөө таниулахад ямар сорилтууд тулгарч байв?
– 2016 оноос эхлэн нийт найман оронд гэрээт жүжигчнээр ажилласан байна. Циркийн жүжигчин байна гэдэг тэр тусмаа акробатын төрөл нь байнга л сорилттой нүүр тулгардаг. Эрүүл амьдралын хэв маяг, хооллолт,сэтгэл зүй, өдөр бүр хувийн бэлтгэл хийх гээд ямар ч зүйл дээр өөрийгөө бэлэн байлгана гэдэг бол циркийн жүжигчин хүний хариуцлага, ур чадварт оршиж байдаг.
– Шидэх банз харахад гайхамшигтай ч өндөр эрсдэлтэй, хүнд үзүүлбэр. Яагаад энэ үзүүлбэрийг сонгон хийх болсон бэ. Хэдий хугацаанд бэлтгэл хийж байж тайзан дээр гардаг вэ?
– Шидэх банз болон акробат бол миний мөрөөдөл болсон циркийн нэгэн төрөл. Уран нугараач байхдаа анх акробат хийдэг охид, залуусыг хараад тэдэн шиг болох юм сан гэж боддог байлаа. Зүүд гэдэг маш утга учиртай. Өөрийгөө акробатчин болчихсон байна гэж зүүдлээд тэр зүүдээ бодит болгохын төлөө өөртөө зорилго тавьсан юм даа. Нийт зургаан сарын хугацаанд МУСТА Э. Энхмандах ахлагчийнхаа удирдлага дор бэлтгэгдэж Испани улсын Мадрид хотын циркт тоглож байсан. Шидэх банз бол маш олон хүний үүрэг, хариуцлага, итгэлцэл, зориг, шаарддаг.
– Хамгийн мартагдашгүй үзүүлбэр юу байв?
– Перу Улсын “La Chola Chabuca” циркийн манеж байлаа. Тэр үед өөрийн гурван трюк хийдэг байсан. Шинэ трюкээ богино хугацаанд сурч, тоглолтдоо амжилттай хийж гүйцэтгэхэд яг л зүүд шиг, үүлэн дээгүүр хөвөөд ч байгаа юм шиг мэдрэмж төрж билээ. Ганцхан тэр л үед өөрөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн.
– Таны хувьд энэ урлагийн хамгийн сайхан шагнал юу байсан бэ?
– Энэ урлагт багаас минь хөтлөн оруулсан аав, ээждээ маш их талархаж явдаг. Цирк гэдэг маш сайхан урлаг. Энэ урлагаас авсан шагнал талархаад баршгүй их бий. Сайхан мэргэжилтэй болж ажиллангаа аялж, олон сайхан найзуудтай болж, газар үзэж, нүд тайлж, олон том тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж жаргалтайгаар амьдардаг. Маш их хатуужил, хүмүүжил, тэсвэр тэвчээр, биеэ даах чадварт сургасан сайхан урлаг шүү.

– Тайзан дээрх “А.Пүрэвдулам” гэж хэн бэ. Тайзны ард сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Тайзан дээрх А.Пүрэвдулам бол мөрөөдлөө бодит болгож чадаж байгаа бяцхан хөдөлмөрч охин. Тайзны ард сэтгэл зүйгээ бэлдэх нь маш чухал. Миний хувьд гүн амьсгал авч өөрийгөө амжилттай тоглож, үзэгчид алга ташиж буйг төсөөлдөг. Мөн тоглолтын өмнөх хэсэг хугацаанд ганцаараа байж, дотоод эрч хүчээ төвлөрүүлэхээс гадна айдас, түгшүүр байгааг үгүйсгэх бус, зүгээр л хүлээн зөвшөөрч, түүнийгээ эерэг энерги болгон хувиргах гэж хичээдэг.
– Үзэгчид алга таших үед ямар мэдрэмж төрдөг вэ?
– Үгээр илэрхийлж, үзгээр бичишгүй сайхан мэдрэмж төрдөг. Алга ташилт бол урлагийн хүнд сэтгэлийн дэм, урам зориг өгдөг.
– Амаргүй үе , аз жаргалтай мөчүүд олон байдаг биз ээ. Таны уран бүтээлийн замналд хамгийн хүнд хэцүү үе хэзээ байсан бэ?
– Тэгэлгүй яах вэ. Бүх зүйл хоёр талтай гэдэг. Хэцүү үеэ даван туулаад ард нь гарсан болохоор энэ талаар дэлгэрэнгүй ярих илүүц байх.
– Монголын уран нугараачид дэлхийд ямар түвшин үнэлэгддэг вэ?
– Дэлхийд данстай Монгол уран нугаралт гэж ярьдаг шүү дээ. Манай уран нугараачид дэлхийд номер нэг гэж үнэлэгддэг. Монгол уран нугаралт бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний онцлогийг шингээсэн, гайхамшигт урлагийн төрөл бөгөөд соёлын томоохон бахархал.
– Уран нугараач, циркийн жүжигчин хүний амьдралын хэв маяг ямар байдаг вэ?
– Циркийн жүжигчин хүнийг маш их хариуцлага дагаж явдаг. Биеийн галбираа барихын тулд хоолны дэглэмтэй байна. Хэдхэн өдөр л бэлтгэл хийхгүй өнгөрвөл буцаж формдоо орох гэж олон өдөр зарцуулдаг тул өдөр бүр бэлтгэлээ хийнэ.
– Энэ урлагт зүтгэсэн хүний хувьд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, ирээдүйн уран нугараачдыг бэлдэнэ гэдэг том алхам. Студиэ нээх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
– Тийм шүү. Багш дээрээ байхдаа л дүү нартаа багшилдаг байсан тэр үеэс эхлэн багшлах сонирхолтой болсон. Ер нь хүн сурсан зүйлээ хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж боддог доо.
– Сургалтынхаа талаар ярихгүй юу?
– Сургалтын төв минь таван шард байрлалтай. Хотын захад мэргэжлийн сайн сургалтын төвүүд маш ховор хүртээмжгүй байдаг. Тийм ч учраас хүсэл мөрөөдөлтэй ч хол явж сурч чаддаггүй хүүхдүүддээ хүртээмжтэй байх үүднээс энэ байршлыг сонгон нээсэн.

– Уран нугаралт танд амьдралын ямар үнэт зүйлсийг ойлгуулсан бэ?
– Урлагийн хүн байх маш сайхан. Тэр дундаа циркийн жүжигчин болно гэдэг хүссэн хүн бүр сураад явдаг зүйл биш. Маш олон жилийн хөдөлмөр, тэсвэр тэвчээр, хөлс хүч, ганцхан миний ч биш гэр бүлийн минь асар их дэмжлэг байдаг. Тиймээс ийм гайхалтай хувь тавиландаа маш их талархдаг. Энэ бүхэн маш үнэтэй олон жилийн дурсамж туршлага ур чадварыг надад өгсөн.
– Уран нугаралтын багш хүний хувьд Монголын циркийн урлагийн ирээдүйг яаж төсөөлдөг вэ?
– Манай урлагт ус, агаар мэт хэрэгтэй зүйл бол бэлтгэлийн байр. Хамтлаг, продакшнууд, уран бүтээлчид сургууль, спортын залар хэсэж, түрээсийн төлбөрөө хувьдаа гарган, богино хугацаанд бэлтгэлээ хийж байгаа. Монголын циркийн урлаг нь дэлхийд дээгүүр үнэлэгддэг ч бид монголдоо ажиллах ямар ч ажлын байр байдаггүй нь харамсалтай байдаг. Гэхдээ ирээдүйд улсын цирктэй болно гэдэгт итгэлтэй байна.
– Уран нугаралтаар хичээллэж эхлэх гэж буй хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
– Гайхалтай урлагт хөл тавьсан бол шантралгүй, тэвчээртэй улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөсөн гайхалтай уран бүтээлч болоорой л гэж хэлье.
Э.ЖАВЗАНДУЛАМ
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан: Төгрөгийн ханшийн доройтлыг зогсоох боломжтой
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхантай ярилцлаа. -Танай салбар, цаашлаад улс орны эдийн засагтай х...
5 цагийн өмнө
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төсөлд ашиглагдах материалын ...
6 цагийн өмнө
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болов Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...
7 цагийн өмнө
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргалаа. 12.05 Баасан, 10:00 ...
7 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.677 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

Connietrirl
More posts like this would prosper the blogosphere more useful. http://bbs.51pinzhi.cn/home.php?mod=space&uid=7113166



Connietrirl
I’ll certainly bring back to be familiar with more. http://bbs.51pinzhi.cn/home.php?mod=space&uid=7059362

Connietrirl
More posts like this would force the blogosphere more useful.
https://doxycyclinege.com/pro/spironolactone/


1bd5c
More text pieces like this would make the web better. https://aranitidine.com/fr/ivermectine-en-france/

j6ngt
Facts blog you procure here.. It’s intricate to assign great worth script like yours these days. I justifiably appreciate individuals like you! Rent mindfulness!! https://prohnrg.com/product/loratadine-10-mg-tablets/

Connietrirl
The thoroughness in this piece is noteworthy. https://ursxdol.com/propecia-tablets-online/

0bf9f
This is a keynote which is virtually to my fundamentals… Many thanks! Faithfully where can I find the acquaintance details for questions? azithromycin 500mg for sale



