Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

trend

Админ

img

2025 оны 6 сарын 12

img

55

news-img

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгов. Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцууллаа.

Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчны гуда...

img

8 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Мон...

img

8 цагийн дараа

Г.Ганбаяр: Оюутан цагдааг ажиллуулснаар гадаадын иргэд, жуулчид гэмт халдлагад өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлсэн томоохон ажил болно гэдэгт итгэлтэй байна

“Оюутан цагдаа” хөтөлбөр энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжиж буй юм. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мэргэжил арга...

img

7 цагийн дараа

Монгол Улсад аутизмын хүрээний эмгэгийг эрт үед оношлох суурь тавигдлаа

“Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” /2026-2030 он/-г боловсруулах ажлын ...

img

7 цагийн дараа

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.13)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн н...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд