Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

trend

Админ

img

2025 оны 6 сарын 13

img

18

news-img

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

2025 оны 06-р сарын 14-нөөс 06-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 15-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +29…+34 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 28, 29-ны өдрүүдэд болно

Монголчуудын омогшил болсон хүрээ цам, даншиг наадам энэ сарын 28,29-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Энэхү...

img

4 цагийн өмнө

Фридрих Мерц: Дайн засгийн газрыг эв нэгдэлтэй байхыг шаардаж байна

Германы өнөөгийн Эвслийн засгийн газрын нөлөө бүхий нэг гол хэсэг болж буй Социал демократ намын хэсэг гишүүд болох тус намын парлам...

img

4 цагийн өмнө

ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчны гуда...

img

5 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Мон...

img

5 цагийн өмнө

Г.Ганбаяр: Оюутан цагдааг ажиллуулснаар гадаадын иргэд, жуулчид гэмт халдлагад өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлсэн томоохон ажил болно гэдэгт итгэлтэй байна

“Оюутан цагдаа” хөтөлбөр энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжиж буй юм. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мэргэжил арга...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд