Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Б.Даваажаргал: Цагдаагийн байгууллагаас иргэнийг саатуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллаж байна

trend

Админ

img

2025 оны 6 сарын 15

img

35

news-img

“Эрх хязгаарлах, саатуулах үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 10-нд боллоо. Энэ үеэр НЦУГ-ын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Даваажаргалтай ярилцлаа.


-Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй зорилго юу вэ?

-Цагдаагийн байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хүнийг саатуулах, эрх хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхдээ иргэдтэй шууд харилцаж, зөрчил үйлдсэн иргэний эрхэд тодорхой хэмжээгээр халддаг. Цагдаа нар дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль журамд заасан үндэслэл журмын дагуу, хүний эрхийг хангаж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхийн сацуу энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч буй алдаа зөрчлийг хэрхэн багасгаж болох талаар ХЭҮК болон прокурорын байгууллагатай ярилцаж шийдвэрлэхээр өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

-Эрх хязгаарлах, саатуулах үйл ажиллагаа гэдэгт ямар ямар арга хэмжээг ойлгох талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрх хязгаарлах үйл ажиллагаа гэдэг маш өргөн хүрээтэй ойлголт. Хууль зүйн сайд болон Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан журмаар хэрэгжүүлэх олон талт ажиллагаа гэж бий. Тэдгээрийн нэг ажил нь хүнийг саатуулах арга хэмжээ юм. Хүнийг саатуулах гэдгийг дэлгэрүүлбэл, зөрчил үйлдсэн иргэнийг 24 цаг хүртэлх хугацаагаар саатуулж, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхийн сацуу тухайн иргэн болон бусад иргэний эрүүл мэнд аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ юм. Цагдаагийн байгууллагын “102” дугаарын утсанд ирүүлсэн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн дагуу авто эргүүлийн алба хаагч нар шуурхай очиж, тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож, дахин зөрчил үйлдэж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй аюултай нөхцөл байдал тогтоогдвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу эрхийг нь хязгаарлаж 24 цаг хүртэл хугацаагаар саатуулах үйл ажиллагааг явуулдаг.

-Он гарснаас хойш хэдэн иргэнийг саатуулсан бэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн бол?

-Сүүлийн гурван жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 66500 орчим иргэн саатуулагдсан бол он гарснаар эхний таван сарын байдлаар согтуурсан, мансуурсан үедээ зөрчилд холбогдон 14360 иргэн саатуулагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

-Иргэд ихэвчлэн ямар зөрчил үйлдэж байна вэ?

-Нийт зөрчлийн дийлэнх хувийг гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байна. Хэрэв гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэргийн шинжийг агуулаагүй бол зөрчил гэж үзэж, хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчилж, зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулдаг. Харин энэ зөрчлийг удаа дараа давтан үйлдэх юм бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Үүнээс гадна олон нийтийн газар танхайрах зөрчил голчлон бүртгэгддэг.

-Эрх хязгаарлах, саатуулах үйл ажиллагааг явуулахад хүний эрх ямар байдлаар зөрчигдөж байна вэ. Мөн зөрчигдөж болзошгүй вэ?

-Хүнийг саатуулна гэдэг бол тухайн иргэний хүсэл сонирхлын эсрэг үйлдэл юм. Энэ арга хэмжээг авснаар тухайн иргэний мөн бусад иргэний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө эрсдэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоож, хамгаалах юм. Иргэнийг саатуулахдаа гэр бүлийн гишүүн, төрөл садан, эсхүл өөрийнх нь мэдэгдэхийг хүссэн хүнд мэдэгддэг хуультай. Тэгэхээр тухайн иргэний хамаарал бүхий хүмүүст саатуулсан гэдгийг нь, хаана байгааг нь мэдэгдээгүй тохиолдолд хуульд заасан эрх нь зөрчигдөж байдаг.

-Эрх хязгаарлах, саатуулах үйл ажиллагаанд хүний эрхийг хангахад цагдаагийн байгууллага хэрхэн анхаарч байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас хүнийг саатуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллаж, хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллаж байна. Эрх хязгаарлах, саатуулах үед гарч болзошгүй зөрчлүүд байна. Өнөөдрийн арга хэмжээний зорилго нь тэдгээр зөрчлийг гаргахгүй байхын тулд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэрхэн ажиллах ёстойг ярилцаж, зөвлөмж өгч хэрэгжүүлэх явдал юм. Эрх хязгаарлах, саатуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд прокурорын байгууллага байнгын хяналт тавьж цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. Түүнчлэн ХЭҮК-ын зүгээс цагдаагийн байгууллагад зөвлөмж өгч, бид зөвлөснийг нь хэрэгжүүлдэг. ХЭҮК эрүүдэн шүүх асуудал гаргахгүй байх, саатуулагдсан иргэдийг байрлуулах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр гол зөвлөмж өгдөг.

-Энэхүү үйл ажиллагааг явуулахад иргэнд ил, далд байдлаар эрүү шүүлт тулгадаг асуудал байдаг уу?

-Цагдаагийн байгууллага өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа. Хүний эрхийн зөрчил гаргахгүй байх үүднээс хүнийг саатуулах үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж буй эрх бүхий албан тушаалтнуудад хүний эрх хийгээд хууль эрх зүйн чиглэлээр байнга мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг. Хүнийг саатуулах үед эрүүдэн шүүх юм уу тухайн иргэний эрхийг зөрчих асуудал гарахгүй байгаа гэж ойлгож болно. Цагдаагийн байгууллага аль болох иргэндээ хүрсэн үйл ажиллагааг явуулахаар өөрчлөлт шинэчлэлийг хийж, алба хаагчдаа мэргэшүүлж байгаа. Саатуулагдсан иргэний эрхийг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас дуудлагад очиж иргэний гомдлын дагуу газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэх, тээвэрлэх үед тасралтгүй 4G камер ашиглаж байгаа нь хүний эрхийг хангах, цагдаагийн алба хаагч, иргэний аюулгүй байдлыг хангах чухал арга хэмжээ болсон.

-Саатуулах байрны нөхцөл байдал, хүртээмжийн тухайд та юу хэлэх вэ. Мөн улсын хэмжээнд нийт хэдэн саатуулах байр байгаа вэ?

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 35 эрүүлжүүлэх, саатуулах байр байгаа. Үүнээс нийслэлд долоо, аймгуудад 21, сумдад долоон байр бий. Мөн баяр ёслолын өдрүүд болох Улсын их баяр наадам, цэргийн баяр, шинэ жил, цагаан сар зэрэг тэмдэглэлт баярын өдрүүдэд, мөн тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн мөнгө буух өдрүүдэд ачаалал ихэсч, эрүүлжүүлэх, саатуулах байрны нөхцөл байдал хүндрэх, хүртээмж хүрэлцэхгүй байх тохиолдол гардаг. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ШШГЕГ-ын харьяа хорих ангид 48 цаг саатуулдаг. Харин зөрчил үйлдсэн иргэнийг саатуулах нь цагдаагийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг юм. Саатуулах байрны дэглэм, журам гэж бий. Түүнд зааснаар нэг хүнд хоёр м.кв-аас доош зай талбай оногдох ёстой. Үүнээс гадна цагаан хэрэглэл, ор дэвсгэр, хоолоор хангах ёстой гэхчлэн нарийн журамтай байдаг.

Ө.АНХЗАЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүбэй мужийн биет бус соёлын өв болох “ТОСОН ЦААСАН ШҮХЭР”

Чыби хотын Ян Лөү Дүн эртний суурины тосон цаасан шүхэр нь их алдартай бөгөөд хийх арга техник нь биет бус соёлын өвийн жагсаалтад б...

img

1 цагийн өмнө

Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 18-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35939 сурагч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд шалгалтыг 50...

img

5 цагийн өмнө

Ц.Раднаа: Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг чинь үнэн шүү

Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч, ахмад тамирчин Ц.Раднаа гуайтай ярилцлаа. Тэрбээр ө...

img

5 цагийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад бодлогын дараах шаардлагыг хүргүүллээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хү...

img

6 цагийн өмнө

“Эрдэнэс тавантолгой” ХК Хархорум хотын 410 га талбайд 300 мянган мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэн  Монгол орны 3 бүс нутагт 1...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

none

70918248

References:

none

trend

Https://Adnium.In

70918248

References:

None (https://Adnium.In)

trend

joyeriasvanessa.com

70918248

References:

None – joyeriasvanessa.com,

trend

Florencewinetour.com

70918248

References:

None (Florencewinetour.com)

Онцлох нийтлэлүүд