Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисэж явна

trend

Админ

img

2025 оны 6 сарын 16

img

104

news-img

Одоогоос 20 жилийн өмнө АНУ-д яг л өнөөдрийн манай нийгэмд болж буй ёс суртахууны уналт шиг эсэн бусын зүйлс болж байв. Катрина хар салхины дараахь үеийн хэвлэлүүдээр нь дүүрэн луйвар, хүнд суртлын давлагаа нөмөрсөн тухай бичдэг байсныг санаж байгаа биз дээ.

Африкт янханчлал, хар тамхины гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн аймшигт явдлууд газар авч байгаа тухай мөн л шуугьж байлаа. Энэтхэгт мөн л нийгэм нь ёс зүйн үндсэн баримтлал нь болж ирсэн соёлын уламжлалаа алдаж байгаа тухай халаглан бичицгээж байсныг санаж байна. Ерөөс бүх дэлхий даяар ёс суртахууны шинэ уналт тийнхүү эхэлж байлаа. Үүнээс өмнө ч хорвоо ариухан байгаагүйг мэднэ л дээ.

Дайн тулааны хөлд айдас зовлон нүүрлэж, хүмүүсийн сэтгэлд гүн гүнзгий ул мөрөө үлдээснээс үүдэж яс суртахууны гажуудлууд ХХ зуунд нүүрлэж байв. Тийм үед ариун сайхан дэлхийн тухай ярих боломжгүй. Хэдийгээр жараад он гэхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл дэлгэрч, нийгмийн хувьсгал нь шинэ ёс зүйгээ тунхаглацгааж байсан ч нөгөө талд нь мөнөөх уналт үргэлжилсээр л байсан.

Өнөөдөр Монголд ёс суртахууны уналт доройтол уланд очиж, бид бие биенээ хайр найргүй барьж идэцгээж байна. Монголчуудыг монголчууд л зулгааж байна. Гаднаасаа дэлхийн жишгээр гангалж гоёсон, иж бүрэн брэндээр хулдсан гялгар хүмүүс нийгмийн дээд давхаргаар холхин нүд гялбуулж, гоё үгсийг өдөр шөнөгүй амаараа урсган цэцэрхэцгээж байвч тэндхийн ялзмаг зад тавин хальж, ард иргэдээ жигшээж, үзэн ядалтын халуун тогоонд чанахад бэлэн болтол улайсгаж байна.

Монголд нэр цэвэр хүн үлдсэнгүй. Өнгөтэй өөдтэй яваа салбар ч гэж алга. Нэг нэгнээ татаж унагах харгис дайнд улсаараа мордоцгоожээ. Угаас ёс суртахууны дархлаа султай улс үндэстэн муу муухайд амархан жингүйдэж, хялбархан ч адаптацид ордог юм байна. Эрүүл ухаанаа хянах чадвараа бүрмөсөн алдсан галзуучууд гүрээнийхээ судсыг гүрдэлзүүлэн “шударга ёс” хэмээн чарлалдах нь хувь заяаны шоглоом гэлтэй. Эрчүүд нь охин шигээ, ээж шигээ, эгч шигээ эмэгтэйчүүдийг байж боломгүй зэрлэг бүдүүлгээр доромжлон бах таваа хангана. Зарим эрүүл саруулаа гээсэн эмэгтэйчүүд нь ч даган мансуурч, атаа хорслын жигшим тачааллаа тайлна. Тэдний амнаас ойд багтамгүй бохир үгс торох юмгүй урсана. Тэр чинээгээрээ цахим ертөнц нь бохирын хоолой мэт үзэгдэнэ.

Өөрөөсөө илүү амжилтад хүрсэн болгоныг цахим загалмайд тэлж хадаад, цусыг нь урсган тал талаас нь чулуу нүүлгэж тамлах мэт зэрлэг цэнгэлд бид автацгаасан. Бид нэг нэгнээ хүндэтгэхээ больсон. Ийм байхад биднийг хэн хүндэтгэх билээ.

Сэхээтнүүд нь галзуучууддаа барьж идүүлэхээс айгаад нэг нь ч дуугарч чадахгүй нуувчинд нугдайн сууцгаасан. Ганц нэгхэн найруулагч энэ бурангуйг сөрөн бүтээлээ тавьж буй ч тэднийг хэн ч дэмждэггүй. Баячууд нь ёс суртахууны энэ уналтын эсрэг нэг төгрөг ч зарахгүй амиа хичээн, улс төр бизнес хоршсон бүлэглэлээрээ нэгдэн улсаа тонон дээрэмдэх ажлаа л эрчимжүүлэн сууна.

Хөрөнгөтнүүд нь нийгмээ баян ядуугийн хоёр туйл руу улам хагалан шидсээр…Тэд хүүхдүүдээ гадаадын өндөр өртөгтэй том сургуулиудад сургана. Монголын боловсролын тогтолцоог шоолон ичиглэж, хууль дүрмийг нь үл тоон дархан цаазат бүсэд тусгаар тогтноцгооно. Ингэж хорсон тачаагчдаа улам өдөөсөөр.

Үр дүнд нь энэ байдалд нь хорссон блок л улам томорсоор. Түнэр харанхуй, ухаан сэхээгүй хар масс улам чинэрсээр…

Үр дүнд нь өөрсдөө сонгосон төрөө маргаашнаас нь эхлэн харааж эхэлдэг, ажил хийх боломж олгохгүйгээр эргэж тэдэнтэйгээ тэмцдэг утга учиргүй нийгэм бий болсон. Ул суурьгүй, уншдаггүй, зөвхөн нэг нэгнээ үзэн ядах аймшигт хилэнд баригдсан ийм улс хэзээ дээшээ сэхэхийг таашгүй. Бид нэн удахгүй гоё машин унасан нэгнээ эвдэн сүйтгэж, сайхан байшинд суусан хэсгээ галдан шатаахад гайхах юмгүй болтол мунхарчээ. Шашныхан нь, соёл гэгээрлийн салбарынхан нь нэгэнт цохилтод орчихоод байна. Одоо энэ байдлаас яаж гарах ухаанаа олохгүй бүгд манарч сууна. Улсаа яаж ёс суртахууны энэ их уналтаас аврах вэ? Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисэх болов…

Өшөө хорслоосоо болон ухаанаа алдаж, төрийн сүлдэндээ залдаг эрдэнэт хүлгээ хядан хороож байна. Эцгээ төрсөн хүү нь “гай болоод байна” гээд хээв нэг зодоод алчихаж байна. Нялх үрээ хүчиндэж байна. Эхнэрээ өндрөөс шидээд алчихаж байна. Эрх мэдэлтэй гэмт хэрэгтнүүд ял завшиж байна. Садар самуун, ужиг цэнгэлд живж байна. Хоёр эхнэртэй эрчүүд ил цагаан моодорхож, үр хүүхдээ өнчрүүлсэн адгийн заваан амьдралаа гайхуулан дээдсийн цэнгүүн дээр сигар зууцгаан мансуурцгаах болж. Хууль завхруулагчид хууль шүүхийн удирдлагаас бууж ирэхгүй байна. Буулгаж чаддаг тэнхээтэй Төр нь байхгүй байна.

Одоо яах вэ?

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүбэй мужийн биет бус соёлын өв болох “ТОСОН ЦААСАН ШҮХЭР”

Чыби хотын Ян Лөү Дүн эртний суурины тосон цаасан шүхэр нь их алдартай бөгөөд хийх арга техник нь биет бус соёлын өвийн жагсаалтад б...

img

8 цагийн дараа

Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 18-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35939 сурагч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд шалгалтыг 50...

img

4 цагийн дараа

Ц.Раднаа: Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг чинь үнэн шүү

Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч, ахмад тамирчин Ц.Раднаа гуайтай ярилцлаа. Тэрбээр ө...

img

3 цагийн дараа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад бодлогын дараах шаардлагыг хүргүүллээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хү...

img

3 цагийн дараа

“Эрдэнэс тавантолгой” ХК Хархорум хотын 410 га талбайд 300 мянган мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэн  Монгол орны 3 бүс нутагт 1...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд