мэдээ
Ухань хотын “Дүүжин метро” ашиглалтад ороод 2 жил болж байна

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ
2025 оны 6 сарын 18

38

Ухань хот дүүжин метрог 2023 онд ашиглаж эхэлжээ Тус метроны зам нь дээрээ байрладаг тул “Дүүжин метро” гэж нэрлэсэн байна.
Энэхүү метро нь 39 суудалтай, зогсож явах зорчигчийн нийт тоо 200 орчим, 6 зогсоолтой, 24 метр урттай, 2.25 метрийн өргөнтэй бөгөөд 60 км цагийн хурдаар 10.5 км замыг жолоочгүй автомат удирдлагын шийдлээр туулдаг. Зорчигчийн кабины шал нь орчноо нэвт харахад зориулж шилээр хийгдсэн тул шууд метроны доод газрыг дээрээс нь харах боломжтой.
Метрог хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын аялагчдад хотын өнгө үзэмж, сонин сайхныг харуулах зорилгоор жуулчдын хэрэгцээнд зориулан бүтээсэн бөгөөд энэ нь Хятад Улсын хэмжээнд хамгийн анхных гэдгээрээ онцлог юм.
Дүүжин метро нь цас, бороотой үед метро хэвийн горимоор ажиллах бөгөөд салхины хурд нэмэгдэх үед автомат мэдрэгч нь ажиллаж метро өөрөө хурдаа багасгадаг бол 20 метр/секунтаас дээш хурдаар салхилах үед зогсоодог байна.
Метроны зогсоолуудын дизайныг шийдэхдээ эртний хятадын барилгын уламжлалт хийцийг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан бүтээжээ.





Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор...
8 цагийн дараа
Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг Чингэлтэй дүүргийн Онцго...
8 цагийн дараа
О.Номинчимэг: МАН-ын бүлгийг хагалах гэж оролддог, санаархдаг хүмүүс байх шиг байна
Улсын Их хурлын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. -МАН-ынхаа Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлсэн 30 гишүүний нэг нь та. Ямар ч байса...
7 цагийн дараа
3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн ава...
7 цагийн дараа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үе...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд