мэдээ
Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ

Админ
2025 оны 6 сарын 20

18

Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг хүртэж, 25 сая төгрөгөөр шагнууллаа.
Шагналыг Онцгой байдлын албаны анхны сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх гардууллаа.
Д.Ганзориг нь 2004-2018 онд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид гал сөнөөгч, 2018-2024 онд ангид салааны захирагчийн туслах, 2024 оноос салааны захирагчаар ажиллаж байна.
Сүүлийн гурван жилд 886 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 245 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын хоёр тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 100 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMMISS” ажиллагаанд 2020-2021 онд онд үүрэг гүйцэтгэсэн.
2005 оноос Гал унтраах техник спортоор тасралтгүй хичээллэн, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.
2023, 2024 онд Турк, Хятадад болсон Дэлхийн аварга шалгаруулах гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, 4х100 метрийн буухиа төрөлд улсын дээд амжилт тогтоожээ.





“Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилов
Засгийн газрын хуралдаанаас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэл...
6 цагийн дараа
Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургадугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн хэмнэлтий...
6 цагийн дараа
Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна
Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдож саатуулагдах, цаашлаад олон жил...
5 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч у...
5 цагийн дараа
ИРГЭН Б.ЦЭРЭНДОРЖ: Монгол Улсын иргэний хувьд санаа зовж явдаг зүйлсээ хэлье
Иргэн Б.Цэрэндорж манай редакцид хандаж үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр Холбооны инженер мэргэжилтэй. Иргэн Батмөнхийн Цэрэндорж “...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд