мэдээ
ИРГЭН Б.ЦЭРЭНДОРЖ: Монгол Улсын иргэний хувьд санаа зовж явдаг зүйлсээ хэлье

Админ
2025 оны 6 сарын 20

61

Иргэн Б.Цэрэндорж манай редакцид хандаж үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр Холбооны инженер мэргэжилтэй.
Иргэн Батмөнхийн Цэрэндорж “Монгол Улсын иргэний хувьд санаа зовж явдаг зүйлсээ хэлье.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын утаа, түгжрэл нь хүн амьдрахад таагүй байна. Би урьд нь хүн амьдрахад таатай хотоор дөрвөн жил дараалан шалгарсан Австралийн Мельбурн хотод очиж байсан. Тэнд хотын төвд нийтийн тээвэр үнэгүй, зогсоол хангалттай, хотын төв рүү ороход татвар авдаг. Иймд үүнээс жишиг авч Улаанбаатар хотын нягтралыг багасгах хэрэгтэй.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хархорум хотыг яаралтай байгуулж, Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлж, тэлэх шаардлагатай. Энэ бол хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардах, хурдан шийдэгдэхгүй асуудал хэдий ч бага багаар төвлөрлийн эсрэг арга хэмжээ авч, зам тээвэр, дулаан, цахилгааныг шийдэх ёстой. Жишээлбэл, Хятад улс эхлээд замаа шийдчихээд дараа нь барилга, байгууламжаа барьдаг. Гэтэл манай тогтолцоо буруу. Ямар ч мэдлэггүй хүмүүс төр, засгийн албан тушаалд томилогдож, хангалтгүй ажиллаж байна. Харин ийм ажлыг мэргэжлийн инженерүүд хийх ёстой.
Би Техникийн Их Сургуулийн бүтээгдэхүүн. Инженерүүд, сурч буй оюутнууд, эрдэмтэн, багш нараар дамжуулж энэ асуудлыг шийдэж болно. Гадаад, дотоодын судалгаа шинжилгээ, туршлага судлуулахын тулд эдгээр хүмүүсийг явуулах хэрэгтэй. Харин ямар ч мэдлэггүй хүмүүс явах ёсгүй.
Хоёрдугаарт, маш харгис нийгэм бий болж байна. Энэ байдлаараа байвал 30 жилийн дараа Монгол Улсыг Орос, Хятад хоёр хуваагаад авна. Япон бол технологиороо дэлхийд ноёрхдог. Би Дорнод, Сүхбаатар аймгийг Японд өгье гэж боддог. Тэгвэл Японы техник, технологи Монголд орж ирнэ. Манай улс түүхий эд болох зэс, төмөр, нүүрсээ дотооддоо боловсруулах боломжтой болно.
Одоогийн байдлаар боловсруулаагүй бүтээгдэхүүнийг Хятад руу маш ихээр нийлүүлж байгаа нь өөрсдөө боловсруулах чадамжгүй байгаатай холбоотой. Гэхдээ “өгч байна” гэсэн үг биш, 100 жилийн хугацаатай ашиглуулах тухай л ярьж байна. Канад, Австрали зэрэг улсууд нутаг дэвсгэрээ 100 жилийн хугацаагаар ашиглуулсан туршлага дэлхий дээр бий. Хятадууд эдгээр улсад орон сууцыг маш ихээр түрээслэдэг.Сингапур ч мөн адил. Загасчны тосгон байсан ч өнөөдөр дэлхий дээр явж буй усан онгоцны 30–40 хувь нь Сингапураар дайрч өнгөрдөг. Энэ бол стратегийн маш чухал газар. Ямар ч татвар байхгүй ч 10, 20 жил дэлхийн жишигт нийцсэн цалин аваад хүүхдүүд нь маш өндөр боловсролтой болсон. Гол нь Сингапур хүмүүст дэлхийн жишигт нийцсэн цалин өг л гэсэн шаардлага тавьсан. Энэ жишгээр Монгол Улсыг хөгжүүлэх бүрэн боломж байна” гэсэн юм.





“Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилов
Засгийн газрын хуралдаанаас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэл...
2 цагийн дараа
Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургадугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн хэмнэлтий...
2 цагийн дараа
Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна
Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдож саатуулагдах, цаашлаад олон жил...
2 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч у...
1 цагийн дараа
ИРГЭН Б.ЦЭРЭНДОРЖ: Монгол Улсын иргэний хувьд санаа зовж явдаг зүйлсээ хэлье
Иргэн Б.Цэрэндорж манай редакцид хандаж үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр Холбооны инженер мэргэжилтэй. Иргэн Батмөнхийн Цэрэндорж “...
41 минутын дараа
Сэтгэгдлүүд