Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Нүүрс тээврийн жолооч Б.Далхжав: Намраас ирээрэй, бид дуудна гээд жолооч нарыг буцаасан даа

trend

Админ

img

2025 оны 6 сарын 18

img

63

news-img

Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн жолооч Б.Далхжаваас одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.


-Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн жолооч нарыг гаргахгүй байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Жолооч нарыг огт гаргахгүй байгаа асуудал бол байхгүй ээ. Харин нүүрсний ажил муудсан юм. Үнэхээр дордсон ийм л нөхцөл байдалтай байна. Анх энэ оны тавдугаар сараас гэнэт нүүрсний жолооч нар багасаж эхэлсэн. Тэгээд зургадугаар сар гарангуут бараг бүх жолооч нарыг буцаасан. Орон тооны цомхотгол хийж байгаа шиг л жолооч нарын эрэлт хэрэгцээ буурсан. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтад цөөхөн компанийн хэдхэн машин явж байна. Хамгийн их явж байгаа компани нь “Энержи Ресурс”. “Мак”, “Говь-Хангай” компаниудаас хэдхэн машин явж байгаа. Манай хил дээр өмнө нь хамгийн оргил үедээ нэг өдөрт 1500 машин явдаг байлаа. Ер нь дунджаар 700 машин Хятадын тал руу нүүрс ачаад ордог байсан.

– Тэгвэл одоо өдөрт хэдэн машин явж байна вэ?

-Одоо өдөрт Гашуунсухайтын боомт дээр 20-30 машин явж байна. Хамгийн ихдээ л 30 машин явдаг. Дунджаар 20 машин тээвэр хийдэг гэж ойлгож болно. Ихэнх жолооч нар буцсан. Зарим нь баруун хил рүү нүүрсний тэрэг барихаар явсан. Ер нь манай нүүрсний ажил цаг хугацааны асуудал байдаг юм шиг ээ. Нэг хэсэг сайжирч байгаад эргээд муудчих юм. Одоо бид сайжрах цагийг нь хүлээхээс өөр сонголт алга. Бидэнд байгаа мэдээллээр бол Ганцмодонд нүүрс нь овоороод байгаа учраас татах нь удааширсан гэсэн. Нүүрсний ханш буурсан нь ч гэсэн одоогийн нөхцөл байдалд нөлөөлсөн.

-Энэ нөхцөл байдал нүүрсний жолооч нарт хамгийн их хүндрэлтэй байна уу?

-Маш их хүндрэлтэй байгаа. Нүүрс урагшаа гарахгүй болохоор бид ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа гэсэн үг. Мэдээж ажилгүй хүн ямар ч орлогогүй шүү дээ. Хамгийн гол нь банкны зээлээ төлж чадахгүй хүндрэл бэрхшээл үүссэн. Юуг нь нуух вэ. Бараг ажилгүй болсон нүүрсний жолооч нар ар гэрээ ямар мөнгөөрөө тэжээх вэ. Оюутны сургалтын төлбөр, байрны лизинг, түрээс, өдөр тутмын урсгал зардал гээд яриад байвал дуусахгүй хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулж байна даа.

-Жолооч нарыг буцаахдаа ямар тайлбар хийсэн бэ?

-Гэртээ харьж амраад намраас ирээрэй, бид дуудна гээд жолооч нарыг буцаасан даа. Ганц модонд байгаа нүүрс сайн татагдаад нэмж гэрээ орж ирэхээр ажил сайн болно гэсэн. Өмнө жил нүүрсний ажил үнэхээр сайн явж байсан. Энэ жил үнэхээр муу байна. Ёстой амьтай төдий гэхэд хилсдэхгүй байх. Компаниас хятадууд нүүрс авахгүй байна гэж хэлдэг. Мэдээж нүүрсний ханш буухаар тээврийн хөлс багасна шүү дээ. Энэ нь нүүрсний компаниудад ашиггүй. Тиймээс нүүрсний ажил зогсохоос өөр сонголтгүй болдог. Нэг ёсондоо хятадууд нүүрсээ хангалттай авсныхаа дараа ханшаа бууруулах гэдэг юм шиг байна лээ. Тэгэхээр манай талын компаниудад ямар ч ашиггүй. Тэгээд сайн цаг ирэхийг хүлээгээд сууж байна даа.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсчээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хони...

img

7 цагийн дараа

Цагдан хорих 461 дүгээр анги робот нохой ашиглаж эхэллээ

ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги харуул хамгаалалтын үйл ажиллагаандаа робот нохой туршилтаар ашиглаж эхэллээ. Шүүхийн...

img

7 цагийн дараа

Шөнийн тээвэр үйлчилж байна

Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсанд шөнийн тээвэр хэдэн цагаас, ямар маршрутаар явдаг талаар асуулт олон иржээ. Та бүхэн...

img

6 цагийн дараа

НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Өнөөдрийн тохирлоор 69983709 дугаар гарч нэг...

img

6 цагийн дараа

А.Батпүрэв: Төсвийн тодотголыг нэн даруй зайлшгүй хийх шаардлагатай

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа. -Г.Занданшатарын Засгийн газар амаргүй эдийн засаг хүлээж авлаа гэж байна. Шинэ засаг мөнгө оло...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

scoring personnalise

I am extremely impressed together with your writing skills as well as with the structure for your weblog. Is that this a paid subject matter or did you modify it yourself? Either way stay up the excellent quality writing, it is uncommon to look a great blog like this one these days..

Онцлох нийтлэлүүд