мэдээ
Б.Цогбадрах: Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 6 сарын 18

29

Төрийн сангийн гүйлгээ хаагдсан гэдэг мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарсан. Тэгвэл энэ асуудлаар Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Б.Цогбадрахаас дараахь тодруулгыг авлаа.
-Төрийн сангийн гүйлгээ хаагдсан гэдэг мэдээлэл гарсан байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Монгол Улсын Сангийн яамны Төрийн сангийн үйл ажиллагаа яг өнөөдөр/06.17/-ийн байдлаар хэвийн явагдаж байна. Ямар нэгэн байдлаар хаагдсан зүйл огт байхгүй. Ер нь бол санхүүжилтүүд гарч байгаа. Энэ сарын 1-нээс 16-ны өдрийн байдлаар тоймлоод авч үзвэл цалингийн гүйлгээнд 193 тэрбум төгрөг, тэтгэвэрт 22.5 тэрбум, халамжид 18, тэтгэмжид 28.6 тэрбум, хөрөнгө оруулалтад 69.9 тэрбум, ашиглалтын зардалд 7.1 тэрбум төгрөгийн гүйлгээ тус тус гарсан байна. Тийм болохоор үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байгаа.
-Төрийн албан хаагчдын цалин буугаагүй. Сангийн яамнаас гүйлгээнүүдийг татаад авчихсан гэдэг нь худлаа юм уу?
-Тийм зүйл огт байхгүй гэдгийг дахиад хэлье. Ер нь бол шинэ Засгийн газар бүрдэхгүй байгаатай холбоотойгоор Төрийн сан хаагдаж байна гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ сайд гүйлгээн дээр гарын үсэг зурдаггүй учраас шинэ сайд томилогдоогүй байгаа гээд гүйлгээ гарахгүй байна гэсэн асуудал байхгүй. Бусад төрийн албан хаагчид болон төсвийн шууд захирагч нар, Төрийн нарийн бичгийн дарга нар гүйлгээн дээр гарын үсэг зураад гүйлгээ хэвийн явагдаж байгаа.
-Хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ болон гэрээний төлбөрөө авч чадахгүй байна гээд байх юм. Төрөөс хувийн хэвшил рүү хийх шилжүүлэг хязгаарлалттай яваад байгаа юм уу. Сангийн яамнаас гүйлгээг нь татаад авчихсан гээд байна шүү дээ?
-Ер нь бол бид гүйлгээг сар бүрийн хуваариар нь олгодог. Тийм болохоор тавдугаар сарын үлдэгдлийг татсан байгаа. Ингээд зургадугаар сарын хуваарь дээр нь шинээр тавьж өгөөд тэрүүгээр нь санхүүжүүлээд явж байгаа. Төрийн сангийн гүйлгээнд ямар нэгэн байдлаар хязгаарлалт, цензур тавьсан зүйл огт байхгүй. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
-Шинээр томилогдсон Ерөнхий сайд төсвийн тодотгол өргөн барина гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор гүйлгээ хаасан гээд байсан л даа?
-Төсвийн тодотгол УИХ-аар батлагдсанаас хойш шинэ төсвөөр явдаг. Тиймээс одоо бол хуучин төсвөөрөө, хуучин хуваариараа л явж байгаа.





СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн. Тодруулбал, 20...
6 цагийн дараа
Үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсчээ
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хони...
6 цагийн дараа
Цагдан хорих 461 дүгээр анги робот нохой ашиглаж эхэллээ
ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги харуул хамгаалалтын үйл ажиллагаандаа робот нохой туршилтаар ашиглаж эхэллээ. Шүүхийн...
5 цагийн дараа
Шөнийн тээвэр үйлчилж байна
Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсанд шөнийн тээвэр хэдэн цагаас, ямар маршрутаар явдаг талаар асуулт олон иржээ. Та бүхэн...
5 цагийн дараа
НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Өнөөдрийн тохирлоор 69983709 дугаар гарч нэг...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд