мэдээ
Мал хулгайлах гэмт хэрэгт 614 хүн холбогджээ

Админ
2025 оны 6 сарын 18

26

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг 2024 он, 2025 оны I улиралд 1,992 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мал хулгайлах гэмт хэрэг Хэнтий аймагт 361, Дорнод аймагт 288, Архангай аймагт 239, Увс аймагт 210, Сүхбаатар аймагт 106 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна. Харин Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 109, Баянзүрх дүүрэгт 75, Хан-Уул дүүрэгт 61, Налайх, Багахангай дүүрэгт 23 бүртгэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 623 хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 377 хүнд холбогдох 266 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 623 хүний насны байдлыг авч үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нийт хэрэгт 18 хүртэл насны 5, 18-30 насны 227, 31-44 насны 296, 45-аас дээш насны 95 хүн байна. Хүйсийн хувьд эрэгтэй 601, эмэгтэй 22 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 63, тодорхой эрхэлсэн ажилгүй 560 хүн байна.
Яллагдагчаар татагдсан 614 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 55 яллагдагчид цагдан хорих, 37 яллагдагчид хязгаарлалт тогтоох, 1 яллагдагчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 520.6 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 66.5 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авсан бөгөөд 935.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.
Эх сурвалж: УЕПГ





Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийн хүндрэ...
5 цагийн дараа
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн. Тодруулбал, 20...
3 цагийн дараа
Үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсчээ
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хони...
2 цагийн дараа
Цагдан хорих 461 дүгээр анги робот нохой ашиглаж эхэллээ
ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги харуул хамгаалалтын үйл ажиллагаандаа робот нохой туршилтаар ашиглаж эхэллээ. Шүүхийн...
2 цагийн дараа
Шөнийн тээвэр үйлчилж байна
Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсанд шөнийн тээвэр хэдэн цагаас, ямар маршрутаар явдаг талаар асуулт олон иржээ. Та бүхэн...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд