мэдээ
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо

Админ
2025 оны 6 сарын 24

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн тавдугаар сард төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж, зам дагуу гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Энэ онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Тодруулбал, хазайсан шон, өнгө үзэмж алдагдсан гэрэлтүүлгийн байгууламж, ил гарсан цахилгааны утас, кабель зэргийг цэгцлэх, зөрчлийг арилгуулахтай холбоотойгоор хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонгийн өнгө будгийг сэргээснээс гадна 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солих зэрэг засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн байна” гэв.
Мөн тус хяналт шалгалтын дараа үргэлжлүүлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг цэгцлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ гэдгийг тэрбээр онцоллоо.


БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэгт орсон зарим шинэчлэлтийн талаар мэдээлснийг бүрэн эхээр нь...
8 цагийн дараа
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...
8 цагийн дараа
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. -Ардчилсан хувьсгалын анхны жагсаал эхэлсэн түүх...
7 цагийн дараа
А.Ганбаатар: Ардчилсан тогтолцоот улсуудын аюулгүй байдлын асуудлуудыг даван туулж, зөв арга зүйг боловсруулж байгаа туршлагыг сонсоно гэдэг бидэнд чухал
УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд саяхан АНУ-д очиж ажиллаад ирлээ. Таны хув...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -18 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-12-нд шилжих шөнө нутгийн өмнөд хэсгээр, 12-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас үргэлжлэ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



