Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 30

Валютын ханш

value

энтертаймент-ертөнц

Профессор Билл Эрншоу: Бэрд аль хэдийнэ лонхноосоо гарчихсан

trend

Админ

img

2025 оны 6 сарын 30

img

40

news-img

Шинжлэх ухааны түүхэнд урьд өмнө байгаагүй , ихээхэн маргаан дагуулсан төсөл Кембрижийн Генийн судалгааны төвд эхэлж, эрдэмтэд нь “Хүний ДНХ-ийн бүтцийг бүрдүүлдэг анхдагч химийн элементүүдийг атом, атомаар нь угсран хүний ДНХ-г шинээр бүтээнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдэв. Саяхныг хүртэл хүний геномыг засварлах явдал шинээр мэндлэх хүүхдүүд урьдчилан программчлагдсан шинж чанаруудтай болж, тэд ирээдүйд өөрийн хүсээгүй, урьдчилан таамаглах боломжгүй, эргэлт буцалтгүй өөрчлөлтүүдтэй тулгарч болзошгүй хэмээн болгоомжлон энэ чиглэлээр судалгаа хийхийг хатуу хориглодог байв. Гэсэн ч дэлхийн хамгийн хүчирхэг буяны байгууллага буюу Британийн Wellcome Trust-аас хүний ДНХ-ийн молекулын бүх дарааллыг тодорхойлж чадсан “Хүний геномыг судлах төсөл”-өө дууссаны 25 жилийн ойд зориулан анагаахын судалгааны шинэ төсөл эхлүүлжээ. Wellcome Trust энэхүү төсөлд урьдчилгаа болгон эхний удаа 10 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 13.7 сая ам.доллар хуваарилж “Энэ судалгааны ажлын хүмүүст өгөх ашиг тус нь холбогдох эрсдэлээс хамаагүй даван гарч тухайлбал, одоогоор эдгэршгүй гэгдэж байгаа генетикийн хэд хэдэн өвчнийг бүрэн эмчлэх авцыг ихээхэн хурдасгах болно” гэж тайлбарлав. Уг төслийг тэргүүлэгчдийн нэг, Кембрижийн Молекул биологийн лабораторийн судлаач Жулиан Сэйл “Энэхүү судалгаа нь биологийн шинжлэх ухааныг шинэ түвшинд гаргах дараагийн аварга том үсрэлт болно. Та генийн тусламжтайгаар юу ч хийж чадна, үүнд ямар ч хязгаарлалт байхгүй. Бид өвчтөнийг нас ахих тусам түүний биеийн байдлыг сонгон сайжруулж, эрүүл саруул, өвчин багатай хөгшрөлтөд хүргэх эмчилгээний талаар ярьж байна. Энэ аргын тусламжтайгаар бид элэг, зүрх, тэр ч байтугай дархлааны систем гэх мэт гэмтэж муудсан эд, эрхтэнүүдийн оронд өвчинд тэсвэртэй эрүүл, залуу эрхтэн бий болгох эсийг бүтээж сурахыг хүсч байна” гэж мэдэгдэв. Бүтцийн хувьд ДНХ нь A, G, C, T гэсэн латин үсгээр тэмдэглэсэн дөрвөн жижиг хэсгээс бүрддэг бөгөөд тэдгээр нь янз бүрийн хослолоор олон сая, тэрбум удаа давтагдаж бидний бие эрхтэний эсүүд байнга шинэчлэгдэж байдаг. Харин бидний биеийн эсүүдийн үүргээ гүйцэтгэдэг эдгээр бүх генетик мэдээлэл ДНХ-ийн молекулд агуулагдаж байдаг. Гайхалтай нь биднийг ийнхүү сармагчин бус хүн, тэр тусмаа хэн болохыг тодорхойлдог удамшлын бүх мэдээлэл бүгд эс дотор кодлогдсон байдаг. Үр дүнгээ нэгэнт өгсөн “Хүний геномын төсөл” нь эрдэмтэд генетикийн гинжин хэлхээний хэсгүүдийг бар код шиг унших боломжийг бидэнд олгосон. Харин энэхүү “Хүний нийлэг геном” нэртэй шинэ төсөл нь судлаачдад зөвхөн ДНХ молекулыг уншихаас гадна түүний хэлтэрхий болгоныг тодорхойлж, цаашдаа бүхэл бүтэн молекулыг дахин бүтээх боломжийг бий болгосноор биологийн шинжлэх ухааныг шинэ түвшинд гаргаж чадах аж. Нэгдүгээрт, эрдэмтэд хүний ДНХ-ийн илүү том хэсгүүд болох хиймэл хромосомыг хүртэл хэрхэн зохиомлоор бий болгохыг мэдэж авна. Эдгээр нь бидний амьдрал, эд эсийн нөхөн төлжилт, биеийн амин чухал үйл ажиллагааг дэмждэг генүүдийг агуулж байдаг билээ. Дараа нь янз бүрийн туршилтуудыг хийж бидний ДНХ-ийн гинжин хэлхээний аль ген нь биеийн үйл ажиллагааг зохицуулдаг ямар үүрэг гүйцэтгэж байгааг ойлгох болно. Хүний генийн кодыг тайлах гол ажил хийгдсэн Сэнгерийн хүрээлэнгийн тэргүүн, профессор Мэттью Херлес“ Генийн буруу үйл ажиллагаанаас болж олон өвчин үүсдэг тул энэ шинэ төслийн судалгаа нь эмчилгээний шинэ аргуудыг санал болгох нь гарцаагүй. Бас ДНХ-ийн молекулыг эхнээс нь шинээр бүтээж сурснаар бид генетикийн код хэрхэн ажилладгийг зөв ойлгож, одоо байгаа олон генетикийн онолыг батлах эсвэл үгүйсгэх боломжтой болно. Өнөөдөр үүнийг зөвхөн амьд организмын ДНХ-ийн гинжин хэлхээнд өөрчлөлт оруулах замаар л хийх боломжтой. Энэ төслийн хүрээнд зөвхөн Петрийн аяганд туршилтууд хийх тул амьдрал зохиомлоор бий болгох оролдлого гарахгүй. Гэсэн ч энэ судалгааны дүнд бий болсон шинэ технологи нь бидэнд хүний биеийн тогтолцоог урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хянах боломж олгох болно” гэж мэдэгдэв. Гэвч шүүмжлэгчид Кембрижийн энэ судалгааны ажил шударга бус, муу санаатай судлаачдад хүмүүсийн эсрэг ашиглаж болох генетикийн хувьд төгс хүмүүсийг бүтээх зам зааж өгнө хэмээн сэрэмжлүүлж “Эрдэмтдийг бидний төлөө сайн санаа гаргаж байдаг гэж бодоход таатай байна. Гэхдээ хэн нэгэн муу санаатан шинжлэх ухааныг бидэнд хор хөнөөл, хохирол учруулах ажил , дайнд хялбархан ашиглаж болно. Иймээс хэрвээ бид нийлэг эрхтэн, тэр ч байтугай нийлэг хүмүүсийг бий болговол тэдгээрийг хэн эзэмших вэ? Эдгээр туршилтаас гарсан үр дүнг бас хэн эзэмших вэ? гэсэн асуултууд гарч байна. Иймээс технологийг зүй бусаар ашиглах боломжийг харгалзан Wellcome яагаад энэ шинэ төслийг санхүүжүүлэхээр шийдсэнээ олон нийтэд тайлбарлах ёстой” гэж мэдэгдсэн байна. Иймээс энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргаж, эцэст нь санхүүжилт олгохыг зөвшөөрсөн доктор Том Коллинз “Би энэ судалгааны сайн болон сул талуудыг маш нухацтай дүгнэсэн. Би өөрөө өөрөөсөө “Юу ч хийхгүй бол бид ямар байдалтай байсаар байх вэ?” гэж асуусан “Тэгээд энэ технологийг ямар ч байсан хөгжүүлэх ёстой юм байна” гэж өөртөө хэлсэн. Үүнийг хийснээр бид наад зах нь энэ сэдвээр аль болох хариуцлагатай хандаж, ажилладаг болно. Тиймээс ёс суртахууны асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг хичээж байна. Иймд уг төслийн шинжлэх ухааны судалгаатай зэрэгцэн К е н т и й н и х с у р г у у л и й н социологич, профессор Жой Жанг иргэдэд зөв мэдээлэл ө г ө х ү ү р э г н и й г м и й н с у д а л г а а н ы т у с г а й л а н боловсруулсан хөтөлбөр хэрэгжүүлэх болно. Бид шинжээчид, социологичид, ялангуяа энгийн хүмүүсийг энэ технологийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг, энэ нь тэдэнд ашигтай эсэх талаар ямар санал бодолтой байгааг мэдэхийг хүсч байна. Бид бас тэдэнд ямар асуулт, санаа зовоож байгааг мэдэхийг хүсч байна” гэж хариулжээ. Х а р и н х ү н и й х и й м э л х р о м о с о м ү ү с г э х а р г ы г боловсруулсан Эдинбургийн их сургуулийн тэргүүлэх генетикч, профессор Билл Эрншоу “Судалгааны төслүүд нь өөрөө зөвхөн иргэдийн эрүүл мэндийн сайн зорилгыг баримталдаг ч шударга бус эрдэмтдэд эдгээр технологийг өөр зорилгоор ашиглахыг хэн ч, юу ч зогсоож чадахгүй. Жишээ нь, муу санаатай с у д л а а ч и д б и о л о г и й н зэвсэг, эсвэл урьдчилан тодорхойлсон чанар бүхий сайжруулсан хүмүүсийг, тэр ч байтугай хүний ДНХ- тэй хүн дүрст амьтдыг бий болгоход ашиглаж болно. Бэрд аль хэдийнэ лонхноосоо гарчихсан. Мэдээж бид хязгаарлалт тавьж болно, гэхдээ хэрэв хэрэгтэй тоног төхөөрөмж бүхий байгууллага ийм зүйлийг хийж эхлэхээр шийдсэн бол бид үүнийг зогсоох ямар ч арга байхгүй гэж би бодож байна” гэж хэлжээ. Ийнхүү “Хүний нийлэг геном” төсөл эхэлж “Бэрд лонхноосоо гарав”. Үр дүнд нь хүн төрөлхтөн хожих болно. Учир нь энэ шинэ төсөл нь үнэндээ таныг дахин, дахин залуужуулж, хэдэн зуу наслуулах аргыг цогцоор нь нээх төсөл юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шинжлэх ухааны өндөр хөгжил биднээс өндөр ёс суртахуунтай байхыг шаардаж эхэлсэн тул төрд ажиллаж татвар төлөгчдийн мөнгийг хумслаагүй, луйвар, х у л г а й г а а р б а я ж а а г ү й , шударгаар хөдөлмөрлөсөн хүн болгон хэдэн зуун жил амьдрах боломжтой болох гэж байна гэсэн үг юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам...

img

7 цагийн дараа

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрлээ. Таны х...

img

7 цагийн дараа

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.06.30/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 150.000-200.000 төгрөг Хонь- 200.000-300.00...

img

6 цагийн дараа

Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус маргаашнаас эхэлж 07:00 цагт хөдөлдөг болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:1...

img

6 цагийн дараа

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 01-ний өдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо ор...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд