мэдээ
ЦЕГ: Дэлгүүрийн худалдагчийг зодсон иргэнийг баривчилсан

Админ
2025 оны 7 сарын 02

85

Олон нийтийн сүлжээнд Дундговь аймагт хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг согтуу этгээд зодож буй бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Н-ийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, долдугаар сарын 1-ний өдрөөс 48 цагийн хугацаагаар баривчилсан байна.
Цагдаагийн байгууллагад 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 22.40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Шалгалтын ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.





Нийт нутгийн 51 хувьд гандуу байна
Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай б...
8 цагийн дараа
Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлжээ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт б...
8 цагийн дараа
Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга
УИХ-ын гишүүн асан доктор, профессор, Өндөр гэгээн Занабазар судлаач Д.Лүндээжанцантай ярилцлаа. -Өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын т...
7 цагийн дараа
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн о...
7 цагийн дараа
Улаанбурхны эдгэрсэн тохиолдлын тоо 9820 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар с...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд