Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 7 сарын 03

img

37

news-img

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Тодорхой нэг салбар хариуцаад явах нь хууль тогтоогч хүний хувьд ачаалалтай байхаас гадна хариуцлага бас нэмэгддэг үү?

-УИХ-ын гишүүн хууль тогтооно, сайд бодлого хэрэгжүүлнэ. Хариуцлагын шинэ шат руу гарч байгаа хэрэг л дээ. Батлан хамгаалахын салбар бол төр улсын суурь баталгааны нэг багана. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах үйл ажиллагаа нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлдэг чухал салбарыг удирдах нэн хариуцлагатай үүрэг надад ногдсон. УИХ-ын гишүүн хүн сайдаар ажиллах нь ачаалал биш, эх орныхоо өмнө хүлээж байгаа хүндтэй үүрэг, нэр төрийн хэрэг гэж харж байгаа.

-Кабинет бол нэг зарчмаар явах ёстой гэж үздэг. Энэ утгаараа Г.Занданшатарын тэргүүлсэн кабинет нэг салаа, нэг хороо шиг байх дүр зураг ажиглагдаж байна уу?

-Засгийн газрын кабинетийн бүрэлдэхүүн нэгдмэл нэг л зорилготой. Тэр нь Монгол Улсын хөгжил. Шинээр байгуулагдсан Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй, эрчим хүчний уналттай зэрэг шинэ сорилттой зэрэгцэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь үнэн. Ерөнхий сайдын гаргасан чиг баримжаа маш тодорхой. “Нэг бодлого нэг зүтгэл” уриаг удирдлага болгон, өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд түүхий эдийн экспортоос хамаарал багатай, диверсификаци буюу олон салбарын оролцоонд суурилсан эдийн засгийн загварыг бүтээх. Төрийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, төсвийн зардал ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, чадварлаг бүтээмжтэй, цомхон төрийн албыг бий болгоход бодит алхмуудыг хийхээр төлөвлөсөн. Эхнээсээ ч ажил хэрэг болж, одоо төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна.

Салаа бүр нэг зорилготой, нэг тушаалд захирагддаг шиг Ерөнхий сайдын шийдвэр гаргалтыг кабинетийн гишүүд бүрэн дэмжиж хамтран ажиллаж байна.

-Та салбараа хүлээж аваад удаагүй байна. Гэхдээ салбарын зовлон, жаргалыг ойлгож байгаа байх. Ажлаа юунаас эхэлье гэж зорьж байна вэ?

-Нэн тэргүүнд бодит байдлыг газар дээр нь судалж, шинэчлэл хийх үндэс суурийг тавьж байна. Эхний ээлжинд стратегийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Тухайлбал, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, бэлтгэх, зэвсэг, техник хэрэгслийн шинэчлэл, б атлан хамгаалах үйлдвэрлэлийг дэмжих, кибер болон мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, алба хаагчдын цалин хөлс, нийгмийн хангамж зэрэгт онцгойлон анхаарч, “хүн төвтэй бодлого”-ыг хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Миний хувьд эдгээрийг нэгэн зэрэг системтэй, үе шаттайгаар шийдэх бодлого баримталж ажиллана.

-Салбарт тулгамдаж буй гол асуудал нь юу вэ. Төсөв санхүүгийн хувьд ямар нөхцөлтэй байна?

-Өнөөдөр бүхий л салбаруудад тулгамдсан асуудлууд байна. Манай салбарын хувьд тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шинэчлэл эн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Цэрэг армийн бүтэц, удирдлага, сэтгэлгээ, технологийн бэлэн байдлыг шинэ шатанд гаргахыг дэлхийн геополитикийн нөхцөл байдал өөрөө биднээс тулган шаардаж байна. Төсвийн хувьд энэ жил Батлан хамгаалах салбарт нийт 800 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Төсвийн тодотголын хүрээнд танахаар төлөвлөж буй хэдий ч онцгой нөхцөл байдалд ажилладаг учраас зарим чиглэлд хөрөнгө хасагдаагүй. Байр ашиглалт, эд хогшил, бараа үйлчилгээ зэрэг урсгал зардлаа танаж, оновчтой, зорилтот байдлаар зарцуулах бодлого барьж байна. Бодит нөхцөлд, Монгол Улс жилийн жилд батлан хамгаалахын салбартаа тавьж буй төсөв яривал дэлхийн дундажаас 3-4 дахин бага. Энэ нь цаашид олон улсын түвшинд өрсөлдөх, батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд нэмэлт хөрөнгө, стратеги шаардлагатай гэдгийг харуулж буй хэрэг. Өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, дэлхийн өнцөг булан бүрт үүсээд байгаа зэвсэгт мөргөлдөөнүүд бидэнд сонор сэрэмж, бэлэн байдал хэзээд хэрэгтэйг сануулж байна. Манай улс тусгаар улс болсон цагаас хойш түүхэндээ 1988 онд хамгийн өндөр буюу, дотоодын нийт бүтээгдэхүүний 6,8 хувийг батлан хамгаалахын салбар, зэвсэгт хүчиндээ зарцуулсан байдаг. Тэр цагаас хойш жил бүр буурсаар өнөөдөр ДНБ-ийнхээ 0,7 хувийг тус салбарт төсөвлөж байна. Сайдаар ажиллах хугацаандаа салбарынхаа төсвийг нэмэгдүүлж, олон улсын дундаж түвшинд хүргэхийг зорих нь миний хийх гол ажлуудын нэг байх болно.

-Олон улсын эгзэгтэй нөхцөлд бид хэрхэн хандах ёстой вэ. Хоёр гүрний дунд орших биднийг юу ч хийж чадахгүй гэх хандлага хэр үндэслэлтэй вэ?

-Монгол Улс хоёр том хөршийн дунд тэнцвэртэй харилцааг хадгалж, аюулгүй байдлаа олон тулгуурт хандлагаар хангадаг. Бидэн шиг орнуудад хамгаалалт гэдэг бол зөвхөн танк, онгоц биш, мэдээлэл, эв нэгдэл, боловсрол, дипломатын у хаан, технологид суурилсан чадамж байх ёстой. Монгол хүн бүр энэ хүчирхэг гүрнүүдийн дунд “Бид юу ч хийж чадахгүй” гэсэн ухралттай хандлагыг халах хэрэгтэй. Энэ нь салбарт шинэчлэл шаардлагатайгаас гадна эх оронч үзэл төлөвшил бага байгаатай холбоотой гэж хардаг. Эх оронч үзлийг төлөвшүүлэх, хайрлан хамгаалах сэргэлтийг бий болгох, болзошгүй эрсдэлд бэлэн байлгахад багаас нь буюу суурь боловсролын хөтөлбөрт цэргийн анхан шатны мэдлэг олгох хичээлийг тусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Цэрэг эх оронч үзэл багаас нь төлөвшсөн байхад хөвгүүдийн хугацаат цэргийн алба хаах сонирхол ихсэж, тэр хэмжээгээрээ батлан хамгаалах салбарын хүний нөөц бэхжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна.

-Сумны үйлдвэр ашиглалтад орсон уу?

-Сумны үйлдвэр шаардлагатай тоног төхөөрөмжөө бүрэн татсан. Үйлдвэрийн барилга угсралтын ажил явагдаж байна. Ойрын үед ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ бол үндэсний батлан хамгаалах чадавхын хувьд том дэвшил. Мөн дроны үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь маш чухал байгаа. Аливаа шинэчлэлтийг эхлүүлэхэд судалгаа чухал учраас эхний ээлжинд туршилт судалгааны хамтарсан баг “Техник технологи, инновацийн төв”-ийг байгуулахаар зорьж байна. Үүнийг бид үндэсний аюулгүй байдлын хүрээнд хийгдэх стратегийн том зорилт гэж үзэж байгаа.

-Ер нь цаашид байгуулах шаардлагатай үйлдвэрлэл юу байна вэ?

-Сумны үйлдвэрийн барилга угсралтын ажил явагдаж байгааг сая хэллээ. Өнөөдрийн байдлаар цэвэр ус, сүүний бичил үйлдвэр, цэргийн зориулалттай хувцас хэрэглэл зэрэг алба хаагчдынхаа анхан шатны хэрэгцээг хангах үйлдвэрлэл байна. Цэргийн үйлдвэрлэл хөгжүүлэхийн тухайд бид гараан дээрээ явж байгаа гэж хэлж болно. Цаашид дрон, удирдлагын автоматжуулсан систем, тактикийн нэгжийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, радиостанцын үйлдвэрлэл, засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байна. Үйлдвэрлэл бол батлан хамгаалахын тулах цэгийн нэг учраас энэ салбарыг хөгжүүлэх ёстой.

-Дрон бол ирээдүйн зэвсэг. Үүнд манай инженерүүдийн чадамжийг хэрхэн ашиглах вэ?

-Бид дотооддоо цэргийн зориулалттай дрон үйлдвэрлэх эхлэлийг тавьсан. Орчин үеийн байлдааны ажиллагааны арга, тактикт хиймэл оюун, дрон, удирдлагын автоматжуулсан системийг түлхүү ашиглаж байна. Орчин үеийн Монгол инженерүүд, залуусын чадавх өндөр түвшинд хүрсэн. Бид цэргийн зориулалттай дрон, тандалтын болон хяналтын дроныг цэргийн т актикт ашиглагдах боломжуудыг судалж, үйлдвэрлэлийн хамтарсан т өслүүд эхлүүлээд явж байна. Түүнчлэн Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид инновацид суурилсан технологиудыг нэвтрүүлэхээр судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байгаа.

Зэвсэг технологи улам бүр дижитал болж байна. Танай салбар энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэж чадаж байна уу?

-Өнөөгийн дижитал технологийн дэвшил бол маш чухал асуудал. Ийм ч учраас мэдээлэл, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх, түүний аюулгүй байдлыг хангах, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй технологи зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ үүсч байна. Иймд, бид эхлээд Үндэсний батлан хамгаалахын их сургуульд түшиглэн шинэ хөтөлбөрүүдийг боловсруулж, шаардлагатай бол багшлах боловсон хүчнийг бэлтгэх эхлэлийг тавих замаар хүний нөөцийн шинэчлэлд онцгой анхаарч, гадаад боловсон хүчнийг чадавхжуулах бодлого баримтлана.

-Монголын залуус цахим орчинд амжилттай байна. Оюутан цэргүүд, залуусыг кибер, хиймэл оюуны чиглэлээр хөгжүүлэх тусгай анги байгуулах боломжтой юу?

-Боломжтой төдийгүй шаардлагатай. Монгол залуусын цахим мэдлэг дэлхийд үнэлэгдэж байна. Хугацаат цэргийн албан хаагчид болон “Оюутан цэргийн мэргэжил олгох сургалт”-д хамрагдаж буй залуусыг зөвхөн цэргийн хэрэгт сургахаас гадна мэдээлэл технологи, хиймэл оюуны сургалтад хамруулах замаар анхан шатны суурийг тавих боломжтой гэж харж байгаа. Батлан хамгаалахын сайдын хувьд мэдээлэл, кибер аюулгүй байдлын чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд илүү анхаарал хандуулна.

-Цэрэг, түрүүч нар хар ажил хийдэг гэх шүүмжлэл байдаг. Та энэ талаар ямар байр суурьтай вэ?

-Цэрэг болж эх орноо хамгаалах гэдэг эр хүний хувьд хүндтэй бөгөөд эрхэм үүрэг. Тиймээс бид цэргүүдийг ажиллах хүч биш, хөгжлийн суурь хүчин гэж харж, сургалт, ур чадвар, сахилга батыг нь түлхүү хөгжүүлэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй байгаа юм. Одоо хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр цэргүүдэд мэргэжил олгох, цахим ур чадвар эзэмшүүлэх, англи хэл, монгол бичиг, жолооны сургалтуудад хамруулах зэрэг хүний хөгжлийг чухалд тооцсон нэмэлт хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний үр дүн ч эхнээсээ гарч, цэргүүд ЭЕШ өгч тэнцэн, их сургуулиудад элсэн суралцах болсон баярт мэдээ дуулдаж байна. Хүний хөгжлийг чухалчилсан бодлого улам төгөлдөржих ёстой. Цэргүүдэд хал үзүүлж, хар ажил хийлгүүлдэг хуучны сэтгэлгээ халагдсан гэж ойлгож байгаа.

-Аль болох цэргүүдээ мэдлэгжүүлэх, боловсруулах чиглэл рүү анхаарна гэсэн үг үү?

-Бид аль ч салбарт хөгжил ярихын тулд эхлээд хүнээ ярих хэрэгтэй. Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий. Миний бие сайдаар ажиллахдаа хүний хөгжлийг эн тэргүүнд чухалчилж, технологид суурилсан, үндэсний үйлдвэрлэлд түшиглэсэн, ухаалаг бүтцэд шилжүүлэх зорилго дор хамтын хүчээр “Би биш бид” зарчмыг мөрдлөг болгож ажиллана. Эцсийн дүндээ, эх орны амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бэхжин, Монгол хүн бүрийн цээжинд эх орон гэх нэр эгнэгт цохилж явах үзлийг төлөвшүүлэх нь Батлан хамгаалах салбарын хэтийн зорилго байх болно. Энэ зорилгыг биелүүлэхийн төлөө л явна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яам, консулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь ол...

img

7 цагийн дараа

Бид үргэлж бусдаас илүү байсан

Фельетон – Бид үргэлж бусдаас илүү байсан. Хятадууд хүнээр олон боловч бид тэднээс олон малтай байсан. Оросууд биднээс хөгжлөө...

img

5 цагийн дараа

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болов

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монг...

img

5 цагийн дараа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна

Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө зэрэг голуу...

img

4 цагийн дараа

Авто замын ослын мэдээллийг цахимжуулснаар түгжрэл буурна гэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.06.03/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Авто тээврийн тухай хуульд ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

guardian.ge

70918248

References:

legal weight loss steroids; guardian.ge,

trend

Болд

Хүний нөөцөө чадваржуулья гэж харсан нь сайшаалтай. Тэтгэврийн насны , том гүзээтэй хурандаа нараас юм гарахгүй шүү.

Онцлох нийтлэлүүд