мэдээ
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно

Админ
2025 оны 7 сарын 03

39

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яам, консулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу халдашгүй, бүрэн эрхтэй байр, бүсэд хамаардаг.
1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенц болон Монгол Улсын “Гадаад улсын төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуульд зааснаар эдгээр байгууллагууд нь халдашгүй хамгаалалтад хамаарах бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэгтэй гэж заасан.
Иймээс эдгээр объектын ойр орчимд аливаа сэжигтэй үйлдэл, ялангуяа орчин үеийн дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр нисгэх нь хууль бус үйлдэлд тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 14.8.3-т зааснаар “нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай байдаг.
Дрон нисгэх үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн багц дүрэм, Зөрчлийн тухай хууль, Нисэхийн аюулгүй байдлын тухай журамд нарийвчлан зохицуулагддаг бөгөөд олон улсын болон орон нутгийн нисэх буудал, цэргийн анги, төрийн өндөр хамгаалалттай байгууламж, хүн олноор цугларсан газруудыг багтаасан “Нисэх хориотой бүс”-д дрон нисгэхийг хатуу хориглодог.
Иймд иргэд Та бүхэн гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон төхөөрөмжийг нисгэхгүй байх, улсын аюулгүй байдал болон олон улсын гэрээний үүргийг хүндэтгэн сахин биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Э.ТЭРГЭЛ





Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яам, консулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь ол...
2 цагийн дараа
Бид үргэлж бусдаас илүү байсан
Фельетон – Бид үргэлж бусдаас илүү байсан. Хятадууд хүнээр олон боловч бид тэднээс олон малтай байсан. Оросууд биднээс хөгжлөө...
9 минутын өмнө
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болов
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монг...
29 минутын өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна
Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө зэрэг голуу...
1 цагийн өмнө
Авто замын ослын мэдээллийг цахимжуулснаар түгжрэл буурна гэв
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.06.03/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Авто тээврийн тухай хуульд ...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд