мэдээ
Дам.Цогтбаатар: Хүний эрхийн үнэлгээ заавал хийж байж тухайн хууль УИХ-д орж ирж хэлэлцэгддэг болсон

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 7 сарын 02

103

Хууль тогтоомжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын их хурлын гишүүн Дамдины Цогтбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг саяхан УИХ-аар баталлаа. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүний хувьд та ямар үр дүн хүлээж байна вэ?
-Хууль тогтоомжийн хууль гэдэг бол хуулиудын хууль гэсэн үг. Яагаад гэхээр энэ хуулийн дагуу л Монгол Улсад гарч байгаа хуулиуд гарна. Тиймээс аливаа хууль гарахдаа хүний эрхийг зөрчиж байна уу, үгүй юу. Хүний эрхийн үнэлгээ заавал хийж байж хууль УИХ-д орж ирж хэлэлцэгддэг болж байна. Тэгэхээр зайлшгүй нэг босго, шаардлага тавьж байгаа юм. Энэ бол маш чухал. Хүнд зориулаагүй, хүнд үйлчилдэггүй хууль гэж байхгүй. Жишээлбэл, барилгын стандартын тухай хууль гэхэд л амьгүй барилгыг зохицуулаад байгаа юм шиг боловч тухай барилгыг барьж байгаа хүмүүсийн харилцааг л зохицуулж байгаа юм. Үүнтэй л адилхан юм. Тийм болохоор үүн дээрээ Хүний эрхийн үндэсний комиссын оролцоог эрс нэмэгдүүлж өгч байна. Энэ чинь эргээд хууль бүр иргэнд ээлтэй байх талаасаа, боловсруулж эхлэхээсээ л бодож эхлэнэ.
Бид чинь хүн төвтэй нийгэм байгуулна гээд ярьдаг. Тиймээс хуулиудад ийм өөрчлөлт оруулж байж л түүнийгээ ярина. Өөр хүний эрхийн талаар бидэнд хийх юм зөндөө байгаа. Хуульдаа ийм үзүүлэлт оруулаад өгнө гэдэг чинь хэн нэгнээр хэлүүлэлгүйгээр Монголын төр өөрөө манай тогтолцоо төгс биш шүү, тийм болохоор үүнийг хүндээ зориулаад сайн болгох ёстой шүү гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа маш том соёл юм. Энэ талаасаа маш чухал хууль болж гарч ирж байгаа юм. Сая хэлэлцүүлгийн явцад нааш цаашаа олон явсныг би сайн хэрэг гэж бодож байгаа. Энэ чинь өндөр шалгуур давж гарч ирж байгаа юм. Энэ шалгуурыг давж байж л хууль гардаг байх ёстой.
-Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн явцад нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хүний эрхийг ямар нэгэн байдлаар хөндөх гэж байгаа бол шалгуур дордох эрсдэл байна уу л гэхээс дээрдэх эрсдэл гэж ерөөсөө байхгүй. Жишээлбэл, хууль хэрэгжүүлэх байгууллагууд, цагдаа ч юм уу хүний эрхэд халдаад түр саатуулах гэж байна гэвэл босго нь хангалттай өндөр л байх ёстой. Дурынхаа хүнийг надад онцгүй харагдаад байна гээд эрхэнд нь халдахыг аль ч орон зөвшөөрөхгүй. Хууль батлагдсан хойноо болохгүй, олон хүний эрх зөрчигдөөд, тэр нь буцаж орж ирж байгаа зөндөө тохиолдол байгаа биз дээ. Тиймээс эхнээсээ үүнийгээ сайн боддог байх тухай шалгуур тавьж байгаад буруу юм байхгүй.
-Энэ хууль батлагдсанаар одоо ямар шинэ ойлголт, соёлууд гарч ирэх вэ?
-Хүний эрхийн байгууллагуудаас санаа, оноог нь авдаг болно. Хуучин бол хэдэн хүнээр хэлэлцүүлсэн болоод л явчихдаг байсан шүү дээ. Харин одоо тэр хэлэлцүүлгүүд маш бодитоор явдаг болно. Нөгөө талаасаа аливаа нэгэн хууль гарахдаа ерөнхий шинж чанарын биш яг тодорхой ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа цөөнх юм уу, нийгмийн хэсэг байгаа бол тэдгээрээс заавал санал авдаг болж байгаа юм.
-Өөрсдийг нь оролцуулдаг болж байгаа гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Ашиг сонирхол нь хөндөгдөх хүмүүсээс заавал асуух болоод явчихаж байгаа юм. Үүнээс гадна хуучин төр зөвхөн надад яаж нөлөөлөх вэ гэдгээ үзээд байдаг байсан. Одоо гэтэл бизнесүүдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг заавал урьдчилж судалдаг болж байгаа. Үүгээрээ төр зөвхөн өөрийгөө бодох бус хувийн салбар, үйлдвэрлэгчдээ бодож эхэлж байгаа байхгүй юу. Үүн дээр нэлээд ахиц гарч байгаа. УИХ-ын институцуудыг нэлээд ашиглах боломж нээгдэнэ. Одоо ч гэсэн хууль боловсруулахдаа гишүүд заавал урьдчилсан судалгаа хийх ёстой байдаг. Үүнийгээ консалтинг үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудаар хийлгэх гэхээр заримдаа хэтэрхий өндөр үнэтэй байдаг. Нөгөө байгаа төсөв нь хүрдэггүй. Ийм тохиолдолд парламентын институцыг ашиглах нэмэлт боломжийг нээж өгч байгаа. Энэ мэтчилэн өөрчлөлтүүд гарч байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





Нийт нутгийн 51 хувьд гандуу байна
Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай б...
8 цагийн дараа
Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлжээ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт б...
7 цагийн дараа
Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга
УИХ-ын гишүүн асан доктор, профессор, Өндөр гэгээн Занабазар судлаач Д.Лүндээжанцантай ярилцлаа. -Өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын т...
7 цагийн дараа
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн о...
7 цагийн дараа
Улаанбурхны эдгэрсэн тохиолдлын тоо 9820 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар с...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд
