Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Луус сумын сургуулийн нийгмийн ажилтан Г.Цолмон: Хүчирхэг хүн болох дадлыг сурагчдад өгч байгаа энэ төслийг битгий улстөржүүлээч

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 7 сарын 02

img

85

news-img

УИХ-ын нэр бүхий гишүүдийн улстөржүүлээд буй 1.2 тэрбумын гэгдэж буй “Төрийн өмчийн сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл” хэрэгжсэн сумдын нэг нь Дундговь аймгийн Луус юм. Тэгвэл тус сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Г.Цолмонтой “Төрийн өмчит сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл”-ийн талаар ярилцлаа.


-УИХ-ын зарим гишүүний улстөржүүлээд байгаа төсөл танай сургуульд ямар эерэг өөрчлөлтүүд авчирсан бэ?

-Юуны өмнө ийм хэрэгтэй төслийг улстөржүүлсэнд харамсч байна. “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Япон стандартын боловсролыг сүүлийн 20 гаруй жил эх орондоо нутагшуулсан туршлагаа төрийн өмчит сургуулиудад нэвтрүүлэхээр цаг зав, мөнгөө харамгүй зориулж яваа хүн. Ийм хүнийг л эх оронч гэх байх. Энэ хөтөлбөр зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа юм биш. Сүүлийн таван жилд улсын сургуулиудад амжилттай сайн нэвтрүүлж, боловсролын салбарт маш том амжилт, шинэчлэлт өөрчлөлт үзүүлж яваа төсөл. Манай сургууль хоёр дахь жилдээ энэ хөтөлбөрт хамрагдаж, бодит үр дүнгээ хүртсэн. Анх төсөлд хамрагдахаар 200 гаруй сургууль хүсэлт өгснөөс ердөө 60 сургууль шалгарч байсан юм. Манайх оролцох хүсэлтээ хамгийн түрүүнд илэрхийлсэн сургуулиудын нэг. Гурван шат дамжиж байж энэ төсөлд шалгардаг.

Төсөлд хамрагдахаас өмнө манай сургуулийн багшийн гүйцэтгэлийн чанарын индексийн дундаж үнэлгээ 50.6 хувьтай байсан бол энэ төсөлд хамрагдсанаар 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээ зургаан хувиар ахисан. Индексийн хувьд эцэг эхийн сэтгэл ханамж, хүүхдийн хөгжил оролцоо нь тухайлсан байдлаар 3-6 функцээр өссөн. Энэ мэтээр яривал олон давуу тал бий.

-1.2 тэрбум гэсэн том тоо сонсогдсон болохоор хүмүүст ташаа ойлголт төрөөд байх шиг байна. Бүтэн жилийн сургалт нэг сургуульд 10 сая төгрөг, байнгын эргэх холбоотой ажилладаг гэхээр харин ч бага төсөв санагдаад байх юм?

-Бүтэн нэг жилийн байнгын тогтмол үйл ажиллагаа гэхээр 10 сая төгрөг бол маш бага мөнгө. Ер нь энэ төслийг би боловсролын салбараа сайжруулъя гэсэн хүмүүсийн сэтгэл хандлагын хүчээр хэрэгжиж яваа гэж хардаг. Улстөржүүлж байгаа гишүүдэд нэг л зүйл хэлмээр санагдлаа. Төсөл хэрэгжсэн сургуулиудад очиж үр дүнтэй нь танилцаач гэж хүсмээр байна. Төрөөс боловсролын салбартаа бүрэн анхаарч чадахгүй байхад зүгээр л нэг хувь хүн, төрийн бус байгууллага ийм өгөөжтэй төсөл хэрэгжүүлсэнд баярлаж явдаг багш нарын нэг л дээ, би. Өнгөрсөн жил энэ хөтөлбөрт хамрагдсан 21 аймгийн 60 сургуулиас бид харилцан туршлага солилцож, нэгнээсээ суралцсан. Бидний шийдэж чадаагүй асуудлыг хэрхэн шийдсэнийг харж суралцах, боловсролын олон сайн туршлагыг харилцан хуваалцах боломжуудыг бүрдүүлсэн маш сайн төсөл.

-Төслийн багийнхан сургууль дээр яг яаж ажилладаг талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Сургалтын хувьд долоо хоног болгон гурван цагийн тогтмол хичээл заадаг юм. Үндсэн онолын хичээлээс гадна сайн туршлагуудыг практикаар танилцуулдаг. Төсөлд хамрагдсан сургууль болгон дээр төслийн багийнхан байнга ирж очдог. 4-5 багштай баг бүрэлдэхүүнээрээ, сургуулийн орчин нөхцөлтэй

танилцдаг. Сургалтын дараа ч удирдлагын багтай тулж ажиллаж, тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх гэх мэтчилэнгээр бүтэн жил үргэлжилдэг хөтөлбөр. Жишээлбэл, шинэ хичээлийн дараа гэрийн даалгавар өгдөг. Даалгавар дотроос шилдэг хоёр туршлагыг танилцуулдаг юм. Шилдэг туршлагын танилцуулгад шалгарахын тулд сургуулиуд маань их хичээдэг. Бөөн өрсөлдөөн болно шүү дээ (инээв). Шалгарсан 20 гаруй сайн туршлагыг танилцуулахад манайх 9 удаа шалгарч байсан. Ийм л эрч хүч, энерги буцалсан орчинд төсөл маань хэрэгждэг.

-“Шинэ Монгол” сургуулийн хамаг л ноу хау-г сонсч, хэрэгжүүлнэ гэдэг улсын сургуулиудын тэр дундаа хөдөө алсын танайх шиг сумдын сургуулийн хувьд том олз шүү?

-Та яг бодож явдаг зүйлийг минь хэлчихлээ. Үнэхээр том олз. “Шинэ монгол” болон “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн багш нар туршлагаасаа нээлттэй хуваалцдаг. Энэ төсөл бол ЕБС-ийн менежмэнтийн хамгийн сайн жишиг. Энэ сайн жишиг туршлагаа бидэнд үнэгүй шахам нэвтрүүлж байгаа Ж.Галбадрах захиралтай хамт олноор бахархдагаа дахин онцолмоор байна.

-Танай сургууль дээр ямар шинэчлэлт өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Манай сургуулийн хувьд өнгөрсөн жил “Шинэ Монгол” сургуулиас үндсэн 18 үйл ажиллагааг шинээр авч нутагшуулан суралцлаа. Энэ хичээлийн жилд менежмэнтийн үйл ажиллагаагаа тогтворжуулан хичээлийн жилийн төгсгөлд ажлаа дүгнэсэн. Онцлох хэд хэдэн менежмэнтийг дурдъя. Нэгдүгээрт, “Шинэ Монгол” сургуулийн шилдэг ноу хау менежмэнтийг нэвтрүүлснээр хичээлийн жилийн эхэнд зорилго зорилтоо зөв тодорхойлсон. Сургалтынхаа бүхий л үйл ажиллагааг уялдуулан төлөвлөж сурсан. Хоёрдугаарт, багш нар болон хүүхэд эцэг эхчүүд бүгд багийн зохион байгуулалтад орж, аливаа ажлыг хамтдаа хийхэд суралцсан. Гуравдугаарт, төлөвлөлтөд суралцсан. Хичээлийн жилийн эхний хоёр долоо хоногт тогтмол ажлын төлөвлөгөөг гаргаж, ил тодоор самбарт байршуулдаг. Жишээ нь ангийн зорилго тодорхойлох хурал, эцэг эхчүүдийн нээлттэй өдөрлөг, спорт урлагийн нийтийг хамарсан үйл ажиллагаа гэх мэтийг төлөвлөж заасан хугацаанд нь яг таг хийдэг. Тогтмол ажлын төлөвлөгөөгөө эхнээсээ цэгцтэй гаргачихаар сарын ажлын төлөвлөгөө тодорхой болчихдог юм. Тэгээд сарын эцэст ажлаа дүгнэдэг. Дөрөвдүгээрт соёлын менежмэнт гэж гоё зүйл бий. Сургуулиараа мэндэлдэг соёлтой болчихлоо. Ариун цэврийн өрөөг цэвэрхэн ашиглаж сурлаа. Сургуулийн дээрэлхэл гэж байхгүй болсон.

-Сургуулиараа мэндлэх соёлд суралцана гэдэг сонирхолтой, хэрэгтэй дадал байна даа. Төсөл хэрэгжсэн сургуулийн сурагчид өглөө эрт багш нартайгээ мэндлэх гэж хичээлдээ яардаг болсон, зөвхөн энэ дадал гэхэд л хичээл таслалтыг огцом багасгасан гэж ярих багш нар олон байна. Өглөөний мэндчилгээнийхээ талаар сонирхуулаач?

-Жижүүр багш оролцооны бүлгийн хүүхдүүдтэй зэрэгцэж зогсоод гаднаас орж ирэх бүх хүнийг “Өглөөний мэнд” мэдэж угтаж авдаг. Энэ дадал сурагчдад их гоё нөлөө үзүүлж байгаа. Бүрэг хүүхдийг нээлттэй болгох, бусдаас хүндэтгэлийг мэдрэх, хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмж гэх мэт олон сайн талтай. Хүүхдүүд их хөөрхөн. Мэндлэх цагтаа дуртай гэж жигтэйхэн. Би нэг удаа жаахан оройтож орж ирээд шууд уулзалтын танхим руу гүйтэл нэг сурагч маань зогсоогоод “Багш аа, та мэндлэхээ мартчихлаа, малгайгаа аваад мэндлээрэй” гэсэн нь санаанаас гардаггүй юм. Манайхан мэндлэхдээ гараа шугамын дагуу байрлуулж харилцан бөхийж “Өглөөний мэнд” гэж харилцан хэлдэг хэвшилтэй. Хүүхдүүд маань шинээр шилжиж ирсэн хүүхдүүдэд зориулж өглөөний мэндчилгээг хэрхэн хийх вэ гэсэн хөөрхөн контент хүртэл санаачлаад сургуулийн сошиал группт оруулсан байна лээ.

-Зүрх сэтгэлийн боловсролын менежмэнт хөтөлбөр нэрнээсээ л дулаахан санагдаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд танай сургууль дээр ямар ажлууд өрнөсөн бэ?

-Хүүхдүүдэд тулгамдсан олон асуудлыг шийддэг хөтөлбөр л дөө. Жишээ нь манай сургууль дээр “Шинэ Монгол”-ын хүүхэд, эцэг эх, багш нарын гурвалсан уулзалтын брэндингийг албан ёсоор нэвтрүүлсэн. Өмнө нь эцэг эхийн хурал гэхээрээ бүгд нэг дор уулздаг байлаа. Эцэг, эхийг бүгдийг нь суулгаж байгаад хэн нэгнийх нь хүүхдийг онцлон “сайн, муу” гэх мэтээр ярьдаг байсан бол одоо тэгэхээ больсон. Хичээлийн жилийн 10-11 дүгээр сард бүх хүүхэдтэйгээ ганцаарчилсан уулзалт хийдэг. Энэ уулзалтын үеэр төслийн багаас урьдчилан бэлтгэсэн хувийн зан характер, хичээлийн байдал, хүсэл сонирхол, дугуйланд хамрагдах байдал, мэргэжил сонголт гэх мэт асуудлыг тодорхойлсон чиглүүлгийн хуудас бөглөдөг. Үүний дараа хүүхэд, эцэг, эх, багш гэсэн гурвалсан уулзалт хийж нээлттэй ярилцдаг. Ингэснээр эцэг эх, хүүхэд, багш гурвын дунд гүн бат итгэлцэл үүсдэг. Энэ нь эргээд хүүхдэдээ эерэгээр нөлөөлдөг. Хүүхдүүд маань том нь багыгаа, бага нь томыгоо хүндлэх, дэмжих соёлд суралцаж байна. 5-р дугаар ангийн хүүхдүүдэд 1 болон бага ангийн дүү нарыг нь даалгаж, баг болгоод хуваачихдаг юм. Тэгснээр 5 дугаар ангийн сурагчид дүү нараа сургаж, хариуцлагатай ханддаг болсон. Бас сургуулийн урлаг зааланд концерт сонирхууллаа гэхэд хамгийн урд эгнээнд бага ангийнхан, том ангийнхан ард нь суудаг. Энэ мэт энгийн хэрнээ зөв хүн болоход нь чиглэсэн олон дадлыг гишүүдийн улстөржүүлээд байгаа төслийн хүрээнд сурагчдадаа суулгаж байна даа.

-Танд нэмж хэлэх зүйл юу байна вэ?

-Хамгийн гол нь сургуулийн менежмэнтэд илэрхий ахиц өөрчлөлт гарч байна. Өмнө нь сургуулийн менежмэнтийг удирдлагын багт даатгаад орхидог, хэрэгжсэн хэрэгжээгүй нь мэдэгдэхгүй нүсэр том төлөвлөлт хийдгээс болж үр дүнгээ хэмжих боломжгүйд хүрдэг байсан гэх мэт олон алдаагаа олж харсан. Хамтдаа зорилго зорилтоо тодорхойлдог, тулгамдсан асуудлаа олж харсан, хийх ажил нь оновчтой, цаг хугацааны төлөвлөлттэйгээр сайн менежмэнтийн зураглал гарна гэдгийг одоо бид ойлгож чадсан.

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийт нутгийн 51 хувьд гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай б...

img

8 цагийн дараа

Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт б...

img

7 цагийн дараа

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

УИХ-ын гишүүн асан доктор, профессор, Өндөр гэгээн Занабазар судлаач Д.Лүндээжанцантай ярилцлаа. -Өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын т...

img

7 цагийн дараа

Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн о...

img

7 цагийн дараа

Улаанбурхны эдгэрсэн тохиолдлын тоо 9820 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар с...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Иргэн судлаач

Багш гээд ямар тэнэг ингэж бичдэг байна аа, мал юмаа. Маш сайн төсөл. Дагуулж сургаж, маш уйгагүй ажилладаг. 60 сургууль, 120 сургуульд хүрч, нэг бүрчлэн тулж ажиллана гэдэг цөөхөн хүнтэй багт маш том ачаалал. Сэтгэл шингэсэн төсөл. Уг нь санхүүжилтийг нь орон нутаг, сургууль өөрсдөө шийдэх байж. Уухайн тас мөнгө шилжүүлж өгчихөөд одоо цаг боллоо гээд эргээд багш, шавь хоёрыг унагах мэх болгож байгаа нь манай хүмүүс ямар муухай болсны сонгодог жишээ. Багш нарт, хүүхдүүдэд амжилт хүсье.

trend

Багш

Ямарч хэрэггүй төсөл….Монгол хүн япон шиг бөхөлзөх шаардлага бхгү

Онцлох нийтлэлүүд