мэдээ
Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна

Админ
2025 оны 7 сарын 02

76

Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг өчигдөр эхлүүлсэн. Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг улаанбурхан өвчний халдварыг бууруулах, хавьтлыг илрүүлэх, батлагдсан тохиолдлын голомтын дархлаажуулалтыг хийх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа аж.
2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтад хамрагдах 0-15 насны 8675 хүүхдээс 56.16 хувь , 6,7,8 сартай хамрагдвал зохих 466 хүүхдээс нэмэлт дархлаажуулалтад 40.56 хувь нь тус тус хамрагдсан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувийн хамрагдалттай байна.
Цаашид Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу товлолын дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй 10 сараас 15 насны хүүхдүүдийн нөхөн дархлаажуулалт хамруулах ажлыг эрчимжүүлжээ. Мөн 6,7,8 сартай буюу товлолын дархлаажуулалтын нас болоогүй хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг нэмэлт тунгаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд дархлаажуулж байна.
0-15 насны хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан мэдээллийг ягаан дэвтэрт тэмдэглэж, E-Mongolia цахим санд бүртгэлжүүлэх тул та бүхэн хүүхдээ бүрэн тунд хамруулаарай.





Нийт нутгийн 51 хувьд гандуу байна
Цаг уурын байгууллагаас гаргадаг бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51 хувьд гантай б...
8 цагийн дараа
Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлжээ
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт 13 км зайд өнөөдөр /2025.07.03/ 07:03:50 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт б...
7 цагийн дараа
Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга
УИХ-ын гишүүн асан доктор, профессор, Өндөр гэгээн Занабазар судлаач Д.Лүндээжанцантай ярилцлаа. -Өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын т...
7 цагийн дараа
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн о...
7 цагийн дараа
Улаанбурхны эдгэрсэн тохиолдлын тоо 9820 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар с...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд