мэдээ
ХӨСҮТ: Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг зөвлөж байна

Админ
2025 оны 7 сарын 11

32

Баяр наадмын олон хоногийн амралттай өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө олноор цугларч, зугаалах нь элбэг байдаг. Үүнтэй зэрэгцэн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хордлого болон халдвараас урьдчилан сэргийлэх шаардлага нэмэгддэг. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дараах анхааруулга, зөвлөмжийг хүргэж байна.
Хоолны хордлого буюу хоол хүнсээр дамжих өвчин нь бохирдсон хоол хүнс хэрэглэх үед үүсдэг халдварт өвчин юм. Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах бактери, вирус, шимэгчид болон тэдгээрийн ялгаруулсан хорт бодисууд нь энэ төрлийн өвчний хамгийн түгээмэл шалтгаан болдог. Өвчин үүсгэсэн шалтгаанаас хамааран шинж тэмдгүүд нь өөр байж болно. Хоолны хордлогын хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн зарим нь дараах байдалтай байна.
Халуурах, суулгах, бөөлжих, хоолны дуршил буурах, гэдэс базлах зэргээр илэрнэ. Сэргийлэхийн тулд гараа сайтар савандаж угаах, хүнсний бүтээгдэхүүн хугацааг шалгах, жимс, хүнсний ногоог угаах, усыг буцалгаж уух эсвэл цэвэр ус хэрэглэх, унтаж амрах, ашигтай бактери хэрэглэх, эмнэлэгт хандах хэрэгтэй.
Эдгээр халдварууд нь хоол хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах зэрэг аль ч шатанд үүсэж болзошгүй. Хэдийгээр хоолны хордлого тааламжгүй, зовуурьтай байдаг ч гэлээ, өдөр тутамд тохиолдож болзошгүй, нийтлэг эрүүл мэндийн асуудалд тооцогддог.
Мөн аюулгүй хоол хүнсээ бэлтгэхдээ ариун цэврээ сахин гараа сайтар савандаж угаан хоол бэлтгэх гадаргууг цэвэрхэн байлгах, түүхий болон бэлэн бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах, хоол хүнсийг гүйцэт чанаж болгох, хоол хүнсийг зохих температурт хадгалах, аюулгүй хоол хүнс, ундны ус хэрэглэх шаардлагатай. Иргэд наадмын амралтыг эрүүл, аюулгүй өнгөрүүлэхийн тулд дээрх зөвлөмжүүдийг дагаж мөрдөх нь зүйтэй гэдгийг ХӨСҮТ зөвлөлөө.





Манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
FIBA Women’s Asia Cup 2025″ тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг “В” дивизионий т...
5 цагийн дараа
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3-ын нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогд...
4 цагийн дараа
Баяр наадмын өдрүүдэд 14 иргэн гол, усанд амиа алджээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж...
4 цагийн дараа
Улаанбаатар Их дуулга”-д оролцох Бахрейны жүдочид ирлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүд...
4 цагийн дараа
Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………… Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүн...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд